Бээжингийн олимп

Гадаадын нэгэн иргэн чулуужсан, гоёомсог мод хил давуулах зөвшөөрлийг туе газраас авах гэхэд нь зөвшөөрөөгүй гэнэ. Энэ тухай туе газрын мэргэжилтэн,
-Чулуужсан мод гадаад руу гаргах зөвшөөрөл хуссэн хүмуүс цөөнгүй ирдэг. Бид зөвшөөр-дөггүй. Нэгэнт л байгаль түүхийн өв соёлд багтсан учир бид зүй ёсоор нь хамгаалахыг оролдож байгаа. Хэрэв хилээр сул чөлөөтэй гаргах эрх өгчихвөл хэдхэн хоногийн дотор л юу ч үгүй хоцорч мэдэх юм.
Эртний шим судлалын олдвор, цуглуулга гэдэгт дэлхийн шим ертөнцийн түүхийн олон эрин талавын туршид үүсэн хөгжиж, удамшин хувьсаж, мөхөж сөнөж байсан амьтан болоод ургамлын чулуужсан үлдэгдэл, бусад зүйлс багтдаг. Чулуужсан модны үнэ бүр тэнгэрт хадсан байна. Одоохондоо энэ бол өндэр унэ боловч дараа нь бид эл үнээс арав дахин өндэр тоо амлаад ч авч чадахгүй. Уг нь хөрөнгө мөнгөтэй чадалтайсан бол музей байгуулсан ч болох. Даан ч бололцоо байхгүй. Үгүй ядаж, чулуужсан ойгоо хамгаалалтад авч жаахан сэргээн засахад л жуулчдыг татаад байна шүү дээ.
Сүүлийн жилүүдэд палентологийн олдвор цуглуулга, тэдгээрийн олдворт газруудыг судлаачид нээн, шинжлэх ухааны болон соёлын эд өлгий болохоос нь наана хүмуүс сүйтгэж байна. Өнөөдөр үнэ хүрэхгүй , бид өөрсдөө ашиглаж чадахгүй байх нь хамаагүй. Цаг нь ирэхээр ямар их үнэтэй болохыг аяндаа мэднэ. Судлаачдаас ирүүлж байгаа тайланд Өмнөговь, Баянхонгор аймгийн нутагт орших бараг бүх олдворт газрууд дээрх замаар сүйдэж, олдворыг нь газар дээр нь эвдэж , хэмхэлеэн баримт олныг дурдах боллоо.
Гадаадад Монголоос хулгайн замаар гаргасан олон олдвор хувь хүний музейд хадгалагдаж өнгөт, үнэт чулууны болон эртний амьтан, ургамлын чулуужсан олдвор үнэ хаялцуулах худалдаагаар зарагдах болсныг гадаадын мэргэжил нэгт эрдэмтэд сэтгэл зовинон бидэнд баримттайгаар мэдэгдэж байна. Ийм замаар чулуужсан мод бүү ороосой гэж боддог хэмээсэн юм.
Үнэхээр бид байгалийн өв их баялагтай гэж түүндээ бардамна-саар яваад юу ч үгүй хоцорч байгаа юм биш уү. БНХАУ-ын Эрээн хот дахь Динозаврын гэх музей-гээр орсон юм. Музейн тайлбарлагчийн хэлснээр динозаврын өлгий нутаг бол Эрээн хот хэмээж байх юм. Тэгэхэд манай улс эртний энэ аварга амьтны олдвор хамгийн их олддог таван орныг хошуучил-даг атлаа яагаад бие даасан музейгүй юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.
Харин одоо чулуужсан модоо хил давуулаад алдчихвал хаанахын ямар улс нь чулуужсан модоор маань музей байгуулчихаад сууж байх бол. Хэтэрхий хэнэггүйгээсээ болоод бид байгалийнхаа баялгийг зүй ёсоор нь үнэлж чадахгүй байгаа юм биш биз.
(өнөөдөр 2004.10.23 248)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button