Дулаарлаас үүдэлтэй сүйрэл бодож байснаас хурдан

Флорида муж улс, Карибын тэнгист энэ зун таван долоо хоног үргэлжилсэн далайн шуурга, Номхон далайн баруун хэсэгт одоо болж байгаа шуурга, олон зуун хүний амь насанд хүрсэн Европын халуун зун, АНУ-ын өмнөд хэсэгт үргэлжилж байгаа ган ганчиг цаг уурын өөрчлөлт нэгэнт эхэлснийг харуулж байна гэж цаг уурчид мэдэгдсэн байна. Өөрсдийн таамаглалыг удахгүй конгресст өргэн барина гэдгээ тус төвийн орлогч захирал Поль Эпштейн мэдэгдээд, Цаг уурын ерөнхий төлөв, систем ерөнхийдөө хувьсаж байна. Энэ бол систем топворгүй боллоо гэдгээ мэдэгдэж байгаа дохио юм гэлээ.
Сүүлийн жилүүдэд Антарктит болон Гренландын мөс таамаглаж байснаас хурдан хайлж байна. Антарктит болон Гренландын мөс давсгүй цэвэр ус байдаг тул далайн агууламж, ууршилтад өөрчлөлт оруулдаг аж. Хамгийн гол нь далайн уены температурыг огцом унагаж, жинхэнэ аюулыг буй болгодог. Дулаа-рахаар мөс хайлаад дэлхий усанд автана гэдэг их л гэнэн ойлголт гэнэ.
Гэхдээ зарим цаг уурчид үүнд санаа зовохгүй байгаа. Флоридагийн их сургуулийн далай судлаач, профессор Жеймс ОБрейн Энэ жилийн далайн шуурганы улирал бол ховор тохиолдцог үзэгдэл. Өөрөөр хэлбэл далайн шуурга хаа нэг болдог гэдгийг бидэнд хэлж байгаа юм гэлээ. Цаг уурын хэмжилтээр өөрчлөлт их биш байгааг тогтоосон аж.
Далайн биологич Жеймс Макартни түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Ганц нэг тохиох ган, далайн салхи болгоныг цаг уурын өөрчлөлттэй холбоод байх нь утгагүй. Гэхдээ бүх тивд цаг уур ерөнхийдөө өөрчлөгдөж байгаа нь үнэн гэж өгүүллээ.
Байгалийн үзэгдлийн сөрөг нөлөөг шууд мэдэрдэг байгууллага бол даатгалын компаниуд. Тэд цаг уурын өөрчлөлтийн талаар санал бодлоо илэрхийлж байна. Даатгалын компанийн дэд ерөнхийлөгч Маттиас Вебер 1886 оноос хойш нэг зун, нэг муж улсад дөрвөн удаа хар шуурга болж байхыг бид үзээгуй. Нэг удаагийн шуурганаар Флоридагийн байшингуудын 22 хувь нь далайн шуурганд өртсөн. Хангай дэлхий нэг л базаахгүй болчихлоо гэсэн байна.
(өнөөдөр 2004.10.23 248)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button