Намайг тоогоогүй бүсгүйчүүдэд баярлалаа

…Намайг тоогоогүй бүсгүй бүхний төлөө, надад заяасан амьдрал бүхний төлөө… Танхим дүүрэн хүмүүс Хурд-ыг түрэн дуулав.
…Жаргалтай хүний нүдэнд нулимс тогтдоггүй.
Манайд ирээрэй, манайд ирээрэй,үүдээ нээгээд урьж байна, манайд ирээрэй…
Энэ миний бахархал эгэл түмний бахархал…
Санаанаас гардаггүй сайхан бүсгүйг сар жилээр харуулдана би, саваагүй хүсэлдээ түүртэж…
Хөгжим эхлэнгүүт үзэгчид Цогоотой уралдан дуулсаар. Та нарынхаа тоглолтыг үзэж байгаадаа баяртай байна. Бүүр сэтгэл хөдөлчихлөө. Уг нь өнөөдөр Хурд хамтлаг тоглоно гэсэн юмсан. Гэтэл та нар биднээс илүү сайн дуулдаг юм байна гэж Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр хошигнов.
Монголд төрсен залуусын тоглолт UB ра1асе-ийн концертын их танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж буй нь энэ. Тэднийг фэнүүд нь санажээ. Найман мянган төгрөгийн үнэ бүхий тасалбарт дугаарлан зогсохдоо алжааснаа ч мэдэрсэн шинжгүй. . Хурд-тай уулзаж, жинхэнэ амьд уран бүтээл сонсохдоо тэд гар татсангүй. Б.ямба гаригийн орой тоглолт эхэлсний дараахан тасалбарын үнэ жаахан буурч, Таван мянгаар өгчихнө өө гэх хүмүүс мэр сэр явж байсан, …Уулзалгүй удлаа шүү, та нартайгаа гэсээр урт үст залуус тайзнаа гарч ирлээ. Тэд улсынхаа төрийн далбаагаар тайзаа гоёжээ. Тайзны хажууханд ч бас улаан, цэнхэр хосолсон далбаа намирна.
ГЭРИЙН ДААЛГАВРАА ХИЙГЭЭГҮЙ ҮЗЭГЧИД
Нэг, хоёр, гурав… тав, зургаа. Зургаан үзэгч далбаа барин иржээ. Бусад нь гэрийн даалгавар биелүүлсэнгүй. Торгоно оо хэмээн хамтлагийн ахлагч Д.Ганбаяр хэлээд …Элэг зүрхнээс уяатай, энхрий Монгол… гэж дуулахад нь буруугаа гэмшсэн үзэгчид түрж эхэллээ.
Халуун элгэн нутаг тэдэнд зориулсан торгууль байсан аж. Хурд-ынхан Монголд анх удаа тугны өдрийг тэмдэглэхийг санаачилж буй. Улс, үндэсний бэлгэ тэмдэг төрийн далбаагаа дээдлэхийг уриалж, үзэгчдэдээ төрийн далбаа авчрахыг захисан билээ.
ЦЭЭЖ НҮЦГЭН ЗАЛУУ БА АЛСЫН ХАРААТАИ АМЬДРАЛ
Намрын ургац хураалт, шанага хугарам будаатай хоолны эзэн оюутнууд… Алсын хараатай амьдрал дууны клип дэлгэцэн дээр гарахад хүмүүс энэ тоглолтыг Спирт, бал бурам компани ивээн тэтгэснийг санав. Харин Rock’n Poll аялгуу тэднийг суудлаасаа
босоход хүргэлээ. Даанч тэнд бүжиглэх талбай алга. Гэвч усэрч цовхчин хүссэнээрээ хөдлөхөд энэ бүхэн саад болж чадсангүй.
Урт үсээ сэгсчүүлэн бүжих залуус, 40-50 орчим насны намбалаг сэхээтнүүд, костюм, пиджак зангиатнууд ч харагдана. Хурд-ынхныг рокерууд гэдэг атлаа уянгын дуунууд нь нийтэд илүүтэй түгсэн гэж хүмүүс шүүмжилдэгтэй адил хамтлагийн шүтэн бишрэгчид янз бүрийн насны хүмүүс болохыг энэ үдэш анзаарав.
Түг, түг, түг. Зүрхний хэмнэл биш ээ. Хурд-ын бөмбөрчин Д.Отгонбаатар хөгжмөө нүдэж байна. Бөмбөрөөс тиим уянгалаг сайхан аялгуу урсдаг гэж урьд өмнө хэн ч санаагүй биз. Хамтлагийн сүр хүчний нууц нь энд байгаа ч юм бил үү. Бөмбөрчин залуу цамцаа тайлаад шидчихэв. Цээж нүцгэн тэрбээр амьд хөгжмийн шидийг мэдруүлэх шиг. Монголын эстрадын алтан үеийн хөгжимчдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж тэд хөгжмийн бүх зэмсгээр тоглож сонирхуулав.
СОЕЛЫН ТЭРГҮҮНИИ АЖИЛТАН ХУРД
Монголд төрсөн…тоглолтын хамгийн хүндтэй суудалд Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тухалжээ. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан тайзнаа гэнэт гараад ирлээ. Зангиа зүүгээгүй сайд Хурд хамтлагт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг олгохоор ирснээ дуулгалаа.
…Дамбын Ганбаяр, Дамбын Төмөрцог… Энэ орой Дамбын дөрвөн хүү энгэрээ мялаав. Бас Нарсар, Нааяа нарын шагнуулсныг дурдах ёстой. Хурд-ынхан энэ шагналыг одоо болтол аваагүй байсан хэрэг үу? гэж заримынх нь нүд орой дээрээ гарах шахав. Алга ташилт, уухайн дуу сайдыг тайзнаас буутал намдсангүй. Шагнал нүдээ олжээ гэсэн түүний үг хүмүүсмйн сэтгэлийг улам хөөргөж орхисон.
АНХ УДАА СЭТГҮҮЛЧДЭД…
Та нар минь байгаа учраас Хурд олны танил болсон гэж хамтлагийн ахлагч Д.Ганбаяр хөгжимтэйгээ өрсөн ярьж эхэллээ. Биднийг цаг үргэлж дэмжиж ирсэн сонин хэвлэл радио РМ, телевизийнхэндээ баярлалаа, Та, наргүйгээр бид юу билзэ… Монголын рок поп хамтлаг, дуучдаас Хурд-ынхан анх удаа сэтгүүлчдэд ая дуугаа зориулав. Тэд Чи минь байгаа болохоор аз жаргалыг надад бэлэглэсэн… гэж ирээд л дуулна лээ.
…Цогоог үглэсэн гэвэл үнэмших үү. Хип хопчдыг дууриаж үглэхээр зэхэж буй тухай эртнээс сонссон ч үзэгчид сая л харав. Дижитал-ынхантай хамтран рок, хип хопын эрлийз бүтээл төрүүлснээ сонирхуулсан юм. Түүнийгээ хөгжмийн шинэ төрөл хэмээн тодотгоно билээ.
ЭХ ОРНЫ ҮНЭ ЦЭНЭ
Нулимс дуслахгуй хайр, Даанч дэндүү, Саин, муу, Хэзээ ч битгий, Хүү нь гомдоогүй… Сэтгэлд дотно танил аялгуугаас гадна шинэ дуунуудаа Хурд сонсголоо, бутэн гурван цагийн турш. Эх орны үнэ цэнэ, монгол хун болж төрснөөрөө бахархах сэтгэлийг элэг нэгтнүүддээ үлдээх гэсэн тэдний >хуаэл…6щ#лэлээ олсон байх.
…Үүнээс илүү хайрлах шүтээн
Эх орноос минь сайхан нутаг хаана ч үгүй…
Үзэгчдийн суудалд хэн ч үлдсэнгүй. Бүгдээрээ босч, гар гараасаа барин Эх орон-оо дуулав. Заримынх нь нудэнд нулимс торж, гялалзана. Урьд өмнө ийм үндсэрхэг тоглолт үзсэнээ санахгүй юм.
(өнөөдөр 2004.10.25 249)