ОХУ-д Чечений дайныг эсэргүүцсэн жагсаал боллоо
Энэ өдөр Чеченьд хийж байгаа дайныг эсэргүүцэгчдийн жагсаал Москвад болов.
Жагсаалд 500 орчим хүн оролцсон гэж хэвлэлүүд мэдээллээ. Харин жагсаалыг зохион байгуулсан Хүний эрхийн төлөөх бүх Оросын хөдөлгөөн-ий тэргүүн Лев Понамарёв Жагсаалд 3000 гаруй хүн оролцож, дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэж Эхо Москва радиод өгсөн яриандаа дурдлаа. ОХУ 1994-1996, 1999 оноос өдгөөг хүртэл Чеченьд дайн хийсээр байгаа ч ямар ч үр дүн алга гэж үг хэлсэн хүмүүс шүүмжилсэн байна.
Ерөнхийлөгч В.Путин Чеченийн босогчдыг алан хядагчид хэмээн нэрлээд, тэдэнтэй яриа хэлэлцээр хийх ямар ч боломжгүй гэж мэдэгдэж байгаа билээ. Ойрын хэдхэн сарын дотор Чеченийн босогчдын хийсэн террорист ажиллагааны улмаас ОХУ-ын 430 иргэн алагдаж, 150 сая ам.долларын хохирол учраад байна. Эд бүгдийн хариуцлагыг хүлээнэ гэдгээ Чеченийн хээрийн командлагч Шамиль Басаев мэдэгдээд байгаа юм.
(өнөөдөр 2004.10.25 249)