Ядуу Моцартын хүүхэмсэг Донжуан

Аравдугаар сарын 21-ний пүрэв гаригийн үдэш хүүхэмсэг, сэргэлэн эр Монголын үзэгчидтэй анх уулзсан юм. Австрийн найруулагч П.Флийдерийн найруулсан Дон Жуан-ы тайз, чимэглэлийг Словакийн зураач урлан, бүтээж, серб бүжиг дэглээч балетын үйл хөдлөлийг шигтгэн, аялгууг нь монгол хөгжимчид австри удирдаач М.Майрхоферын удирдлагаар эшиглүүлэв. ДБЭТ-ын гоцлол дуучин М.Болдын бүтээсэн Дон Жуаны зарцад харин Италийн М.Ди.Сапия тогложээ. Гавьяат жүжигчин Б.Жавзандулам, дуучин Ш.Наранчимэг, Б.Батмэнд, Ч.Түмэндэмбэрэл, Ч.Батбилэг, З.Оюунбилэг нар гол дүрүүдийг гайхалтай чадварлаг амилуулсан юм.
Хар бараан өнгийг хослуулсан, өрнө зүгийн үнэр ханхалсан цомхон тайз. Хувцсаа ул солих дуучид. Хөнгөн алхаатай, донж, маягтай Дон Жуан, гэнэн хонгор бүсгүйчүүд. Флийдер найруулагч дэлхийд алдартай энэ дуурийг хасч танаж, элдэв засвар хийлгүйгээр оригиналь-аар нь монгол үзэгчидтэй уулзуулахыг хүсчээ. Тасралтгүй эгшиглэх уянга яруу хөгжмийн аялгуун дор гол дүрийн долоон дуучин итали хэлээр гурван цаг гучин минутын турш хоолойн цараа гайхуулан дууллаа. Дуурийн театрын үзэгчдийн танхим пиг дуурэн хүнтэй. УИХ-ын 54 гишүүнд Моцартын аялгууг таалан сонирхог хэмээн урилга илгээсэн ч тэдний тав, зургаа нь л хүрэлцэн иржээ. Гэхдээ тэдний хоосон суудал дорхноо л шинэ эзэнтэй болж орхив.
Харин баасан гаригийн үдэш Дон Жуан дуучдаа солин айлчлав. Хүүхэмсэг эрийн дүрд Германы Т.Гашели хувирчээ. Өмнөх өдрийн тоглолтын дараа үзэгчдийн танхимд нижигнэсэн алга ташилт дунд Браво, браво хэмээн бүхнээс чанга хашгиран зогссон өндөр нуруутай сахалтай эрхэм тэр мөн байлаа. Харин түүний зарц Лепореллод Албанийн А.Лика, өөр бусад дүрүүдэд герман бүсгүй, австри, монгол залуус дуулав. Дуучин З.Оюунбилэгийн бүтээсэн дүрийг энэ удаа япон Нансалмаа, наран улсаас ирсэн Юми Окуяма амилуулжээ. Учиртай гурван толгой-н Нансалмаагийн дүрээр нь түүнийг манай үзэгчид сайн мэдэх билээ.
Өмнөх өдөр нь мэргэжил нэгтнүүдийнхээ тоглолтыг шинжин, энэ дуучид театрын тавдугаар лоожинд хөгжмийн аянд толгой дохин, сэтгэл нь хөдлөн суусан билээ. Тэдний дунд Новосибирскт сурахаар явсан залуу дуучин Ө.Уянга байсан юм. Тэр гадаадын дуучидтай нэг баг болжээ.
Дон Жуантай гэрлээд гуравхан хоноод нөхөртөө хаягдсан бүсгүйн дурийг тэр бүтээлээ.
Өмнөх өдрийн Дон Жуан, дуучин М.Болд үзэгчдийн танхимын хойхнуур суусан харагдана. Донна Анна, Б.Жавзандулам гое ногоон өнгөтэй монгол дээлээр гоёчихсон явна. Түүнд баяр хүргэх хүн тасрахгүй. Найруулагч Флийдер тайзны хажуугийн лоожинд видео бичлэг хийж сууна. Энэ оройн тоглолтыг Боловсрол, соел, шинжлэх ухааны сайд П.Цагаан болон Засгийн газрын гишүуд үзэж сонирхлоо. Австрийн соелын сайд хатагтай Элизабет Геерер бас хүрэлцэн иржээ.
Бямба гаригт айлчилсан Дон Жуан харин Италийнх байлаа. Анхны тоглолт дээр хүүхэмсэг эрийн зарцад тоглосон итали залуу М.Ди.Сапия энэ удаа эзнийхээ дүрд тун чадварлаг хувирав. Германы Крумин хэмээх өндөр, туранхай бүсгүй урд өдрийнхөөсөө өөр дүрд мэн дууллаа. Пүрэв гаригт тэр тоглолт үзэхдээ хар ногоон өнгийн монгол хүрмээр гоөсон байсан билээ. Тэгээд бас түүнийгээ Улсын их дэлгүүрээс авснаа монгол гоелыг нь ихэд шохоорхож байгаа нэгэн шар топгойт-од хуучилж суугаа сонсогдсон.
Ийнхүу Монголын теөтр гурван үдэш Моцартын яруу хөгжимд согтож, хүүхэнд дуртай, өөдгүй Дон Жуаныг гурван үдэш тамд илгээв. Энэ бол нүгэл хийсэн хүний төгсгөл. Хорон муу санаатай хүн хийсэн нүглийнхээ хариуг хүртлээ хэмээн гол дүрийн дуучид үзэгчдийн танхим дундуур алхлан дуулав. Ядуу зүдүү амьдралаасаа хагацаж чадахгүй байсаар 35-хан насандаа хорвоог орхисон агуу авьяастны нэгэн бүтээл, урлагийн гайхамшиг ийнхүү Монголын тайзнаа морилон ирж, яруу тансаг аялгуугаараа үзэгчдийг дайллаа.
(өнөөдөр 2004.10.25 249)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button