Сонгуулийн хар тактик

Сонгууль дөхөөд ирэхээр шилжих хөдөлгөөн үнэгүй болж, иргэний үнэмлэх олгох ажил жинхэнэ эрч хүчээ аваад байсан нь харин ч иргэдийг баярлуулсан явдал болсон. Гэхдээ үнэ цэнэгүй, хариугүй юм гэж юу байх вэ. Үүнийг буцааж ашиглах механизм ажиллаж байсныг дор сийрүүлье.
Сонгуулиар иргэний үнэмлэхний хаягийг сольж, шилжүүлгийн ягаан цаас наахад 2000-3000 төгрөгний ханштай байжээ. Мөн шилжих хөдөлгөөний ягаан цаас наахаас гадна баталгаажуулж тусгай бахиар хавчих зэрэг хүртэл үнэлэгддэг гэнэ. Өнгөрсөн сонгуулиар мэргэжлийн шалгах төхөөрөмж буюу туяаны гэрэлд шилжүүлгийн ягаан цаасыг нь шалгасан ч хуурамч гэх зүйл илрээгүй нь аль аль талдаа сайн ажилласных. Харин уг хууль бус тусгай үйлчилгээ хийх ажлыг дүүргийн цагдаа нар гардан зохион байгуулж хийдэг бөгөөд бүх зүйлийг дараа нь эргэж сөхөгдөх ямар нэгнэн пактгүйгээр нарийн зохион байгуулдаг аж. Тэр ч бүү хэл иргэний үнэмлэхний зураг солих, шинээр хэвлэхэд 300000-400000 төгрөгний үнэтэйгээр цагдаагийнхан сольдог сурагтай дуулдсан. Мэдээж энэ бүхний итгэлтэй үйлчлүүлэгч нь нэр дэвшигчид.
Хоёрдугаарт
Хорооны Засаг дарга нарын бизнес ба толгой нэг бүр 2000-3000 төгрөг
Мөн сонгуулийн үеэр хамгийн их будлианыг хийж байдаг хүмүүсийн нэг бол яахын аргагүй хорооны засаг дарга нар байдаг бололтой. Дүүрэг хороодынхоо өрхүүдийн задгай гэсэн хаяг дээр бусад хороо дүүргээс нэрийг нь оруулж сонгуулийн хавтгай оруулдаг гэнэ. Энэ нь мөн л үнэ ханшийнхаа хувьд нэг хүн 2000-3000 төгрөгийн үнэтэй байдаг ажээ.
Гуравдугаарт
Сонгуулийн хэсгийн хорооны бизнес буюу 100000 төгрөгийн үнэтэй ахлагч
Энэ бизнес нь нам эвслүүдийн хувьд чухал хүмүүс байх учраас багагүй ач холбогдол өгдөг гэнэ. Аль нэг нам эвсэл сонгуулийн хэсгийн хорооны гишүүдийг өөрийн талд оруулж олонхи байлгах нь ямарваа нэг асуудал гарч ирэхэд өөртөө урвуулахад хэрэгтэй болдог хүмүүс юм байна. Эдгээр эрэлт хэрэгцээтэй эрхэм гишүүдийн ханш нь 50000-200000 төгрөгөнд хэлбэлздэгбололтой. Харин сонгуулийн үеэр хамгийн өндөр үнэтэй хүмүүсээр сонгуулийн хэсгийн хорооны ахлагчид байдаг бөгөөд тэдний хувьд 1000000 төгрөгөнд хүрдэг байна.
Дөрөвдүгээрт
Сонгуулийн хуулийн цоорхойг ашигласан бизнес ба хуулиар хамгаалагдсан хахууль
Хуулийн цоорхойг ашигласан янз бүрийн л бизнес болоод хэргүүд байнга л гарч байдаг. Харин тэгвэл сонгуулийн хуулийн цоорхойг боломжийн бас үлдээлгүй ашиглаад өнгөрчээ. Сонгуулийн хуулинд тухайн хэсгийнхээ хүнийг тойргийн хэсгийн хорооддоо сурталчилгаанд ажиллуулж болно гэж байснаа сүүлдээ тухайн хүндээ мөнгө өгөхийг хууль ёсных болгоод заачихсан нь бөөн боломж болсон. Урьд нь УИХ-ын сонгуулийн үеэр 10000 төгрөгийн ханштай байсан бол орон нутгийн сонгуульд 15000 болж өсчээ.
Уг мөнгө аваад байгаа хүмүүс нь өрх доторхи хүмүүсээ бүр цаашилбал түүнээс цөөнгүй хүмүүсийг ятгах үүрэгтэй байх ажээ. Энэ нь үнэхээр хуулийн цоорхойг харж чадсан хуулиар хамгаалагдсан хахуулын нэг болжээ.
Тавдугаарт
Саналын хуудасны бизнес буюу хамгийн бохир наймаа
Сонгуулийн санал өгөх хуудас энэ жилийн хувьд үнэт металл буюу бараа болж хувирсан. Саналын хуудас нэг ширхгийг худалдаж авах буюу зарахад 2000-3000 төгрөг. Харин бөглөсөн хуудсыг 5000-10000 төгрөгөөр сонгогчдоос худалдан авч, хоосон цаас хийлгүүлэх нэг бол бөглүүлэхгүйгээр аваад дараагийн хүнд өгч оруулаад дахин шинэ хуудсыг нь авах гээд сонгуулийн саналыг бүхлээр нь өөрчилж болохуйц хамгийн бохир бизнес саяын сонгуулиудад нэлээн өргөн хүрээтэй явагджээ.
<Зургадугаарт Саналын хайрцагны бизнес буюу ялагдлын хорсол УИХ-ын сонгуулийн үеэр ч явуулын саналын хайрцаг алга болсон тухай яригдаж байсан. Явуулын саналын хайрцгийг хугацаанаас нь өмнө лац ломбыг нь хөдөлгөх, алга хийх, урж цоолох гээд бохир аргууд бас байдаг гэнэ. Энэ нь маш ноцтой зүйл төдийгүй сонгуулийг бүхэлд нь хүртэл хүчингүй болгох аюултай бололтой. Харин эл аргыг ихэнхдээ ялагдаж байгаа талууд хэрэглэдэг гэнэ. Долдугаарт Бараа материалаар санал авах буюу бартерын санал Санал худалдаж авах бас нэг төрлийн бизнес нь ард иргэдийг хоол цай идүүлж уулгах, архи дарсаар дайлж, гарыг нь цайлгах явдал байсан. Энэ пакт нь УИХ-ын сонгуулиар маш их гарсан бөгөөд сонгуулийн өмнөх шөнө бэлэн мөнгө архи тарааж санал авах гэсэн оролдлогууд гарч байсан. Мөн нэр дэвшигчид өөрсдийн нэр усыг аяга таваг, дэвтэр балан дээр бичиж тараах хэлбэрээр санал авах тохиолдол цөөнгүй гарч байсан. Энэхүү бараа солилцоо буюу бартерын санал авахад нэр дэвшигчид халаасаа ёстой л гөвсөн. Энэ мэтчилэн төрөө сонгох сонгууль бизнес, өнгө, мөнгө болоод байгаа өнөө үед сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулах цаг аль хэдийн болчихжээ гэдгийг ойлгох цаг болжээ. /2004.10.23, Хүмүүс/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button