Мон Фрэш-ийн Т.Насанхүү моодонд орлоо

Мань эр бараг 70 шахам хувийн саналаар хол илүү ялалт байгуулж, улс төрчдийн сонирхлыг татаад байна. Зөвшилцлийн Засгийн газар байгуулагдаж, нам эвслийн хорхой хүрэм амлалтууд шил шилээ дарж байхад бие даагч Нийслэлийн түүхэнд анх удаа ИТХ-д сонгогдсон нь судлаачдын ч сонирхлыг татахаас яах вэ.
Америкт сургууль төгсөж боловсрол эзэмшсэн энэ залуугийн пейжерээс эхэлсэн бизнес нь орчин үеийн Тетрапак технологийн сүү, жүүс болж, зах зээлийг байлдан дагуулж, амжилтын буухиа үргэлжлүүлж байгаа нь энэ. Түүнийг Шувуун фабрик, Биокомбинатад төрж өссөн нутгийн хүүхэд зэргийг нь сонгогчид нь өндөр үнэлснийг сонгуулийн дүн нотолсон.
НИТХ-ын шинэхэн 40 гишүүний нэг Т.Насанхүүд хотын ажлаас нэлээд өндөр хариуцлагатайгаас нь үүрүүлбэл хэн хэндээ хэрэгтэй юм гэж улстөрчид ихээхэн сонирхож байгаа гэнэ. Хэлсэн л бол хийдэг ид бүтээх эрчтэй, 34 настай энэ залууг нийслэлийн ажилд оролцуулсан шиг оролцуулбал яасан юм бэ гэж сонгогчид нь ч хүсч байгаа юм байна.
/2004.10.23, Хүмүүс/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button