Оюунтолгойн орд ямар үнэтэй вэ?

Анх тавхан сая ам.доллараар үнэлэгдэн Айвенхоу майнз компанид худалдагдсан энэ ордын нөөцийн тооцоо урьдчилсан байдлаар тогтоогдсоныг шинжээч компаниуд зөвшөөрч байгаа бололтой. Ордын нөөцийг дэлхийд дээгүүрт орно хэмээн хэвлэлд бичиж байгаа нь нотлогдож эхэллээ.
Энэ ордоос нэг жилд олборлох алтны хэмжээ манай орны бүх алтны үйлдвэрийн жилд олборлож байгаатай тэнцэх бөгөөд баяжмалд агуулагдаж байгаа зэсийн хэмжээ Эрдэнэт үйлдвэрийнхээс хэд дахин их гэнэ. Энэ баян ордыг эзэмшигч Айвенхоу майнз компани хөрөнгө оруулалтыг олох талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа боловч томоохон хөрөнгө оруулагч нар татгалзаж байгаа тухай мэдээ гадаадын мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Саяхан хэвлэл, мэдээллийн Блоомберг компанийн вэб хуудаснаа Оюу толгой ордын талаар гарсан монгол дахь Айванхоугын уурхайг гаднынхан өндөр үнэтэй гэжээ мэдээллийг бүрэн эхээр нь орчуулан уншигч та бүхэнд хүргэж байна.
Тэрбумтан ноён Роберт Фридландын Айвенхоу майнз компанийн хувьцааг хэт өндөр үнэтэй гэж үзээд дэлхийд хоёрдугаарт ордогн уул уурхайн Англо-Американ гэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани тус компанид хөрөнгө оруулахаас татгалзаж магадгүй болоод байна.
Айвенхоу майнз нь Азийн зэс болон алтны хамгийн том ордын нэг болох монголын Оюу толгойн ордыг эзэмшиж байгаа юм. Тус компанийн филиппинд байрладаг төвийн менежер Патрик Вотерс Монголд өгсөн нэгэн ярилцлагадаа Айвенхоугийн зах зээлийн үнэ нь хэтэрхий өндөр байна гэсэн нь үүнийг нотолж байна. Энэ оны наймдугаар сарын 20-нд хийсэн судалгаагаар Оюу толгойн ордын зэс болон алтны нөөцийг 60 тэрбум ам.долларт хүрч болзошгүйг тогтоосноос хойш Айвенхоугийн хувьцаа 21 хувь өсч, тус компанийн зах зээлийн үнэ 1,7 тэрбум ам.доллар болжээ.
Рооберт Фридландын тооцсоноор Оюу толгойн ордыг ашиглахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. Хятадад зэсийн эрэлт асар ихээр өсч буй нь тус улсын хилээс 80 км озайд оршдог Оюу толгойн орд хөрөнгө оруулагчдыг татахад нөлөөлнө гэж тооцож байна. Сиднейд төвтэй хөрөнгийн удирдлагын Аллайнз Дрезднер компанийн менежер Ван Дер Ват бусад хөрөнгө оруулагч Оюу толгойг ашиглахын тулд Р.Фридланд уул уурхайн томоохон компаниудын аль нэгтэй хамтран ажиллах шаардлагатай гэж дүгнэлээ.
Хэрэв Англо Американ Оюу толгойд хөрөнгө оруулна гэвэл Айвенхоугийн бүх хувьцааг худалдаж авах шаардлагатай боловч тус компанийн зах зээлийн үнэ өндөр байгаа юм. улаанбаатархотод есдүгээр сарын 15-нд болсон Дисковер Монголиа уул уурхайн чуулга уулзалтын үеэр П.Вотещрс Англо Аомерикан Оюу толгойг анхааралтай суцдалж байгаа тухай хэллээ. Гэхдээ тэрээр Монгол байх хугацаандаа Айменхоугийн хүмүүстэй уулзсан эсэх, Оюу толгойг очиж үзсэн тухайгаа дурдаагүй байна.
Урьд өмнөх баримтаас үзэхэд Р.Фридланд 1996 онд Канадын Нъюфоундландад байрладаг Войзкий Боейгийн никелийн ордыг Инко компанид 3,4 тэрбум ам.доллараар заран 560 сая канад долларын ашиг олж байга гэнэ. Тэрээр Оюу толгойн ордыг эзэмших эрхийг 2002 онд Б Эйч Пи Биллитон компаниас тавхан сая ам.доллараар худалдаж авсан байна.
Ванкуверт төвтэй Айвенхоу компани Оюу толгойг дангаараа ашихглах, эсвэл Хятад, Японы хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тухайгаа Р.Фридланд ярьсан байна. Харин Ван Дер Ват Би Фридланд Оюу толгойг дангаараа эхлүүлнэ гэдэгт бүрэн итгэхгүй байна. Роберт бол авъяаслаг наймаачин, хатуу хэлэлцэгч юм. Иймд хөрөнгө оруулагчид хэлэлцээрт орохоосоо өмнө төслийн байдалтай сайтар танилцах шаардлагатай гэжээ.
Сиднейд төвтэй Глобал майнинг ресеарч компани долдугаар сард хийсэн үнэлгээгээр Оюу толгойн ордыг 2,3 тэрбум ам.долларт хүрнэ гэжээ.
Тэд Айвенхоуд Худалдаж авах гэсэн үнэлгээ өгсөн байна. Мөн наймдугаар сард Ю Би Эс компани Айвенхоуд Худалдаж авах 2 гэсэн үнэлгээ хийж өгөхдөө Оюу толгойн ордыг хоёр тэрбум ам.доллараар үнэлсэн ажээ. харин Англогийн менежер Вотерс Оюу толгойд үнэлгээ өгөхөөс татгалзсан гэнэ.
Дэлхийд уул уурхайн зэрэглэлээр гуравдугаар ордог Рио Тинто групп Оюу толгойг судалж үзээд хөрөнгө оруулахаас татгалзсан тухай Мелбурнд төвтэй тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Иан Нед өнгөрсөн сард өгсөн ярилцлагадаа дурдсан боловч тодорхой тайлбар өгөөгүй байна. Мөн алт олборлолтоор гуравт ордог Баррик гоүлд Оюу толгойг судалж үзээд үндсэндээ зэсийн орд гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулахаас татгалзсан бол тэдний өмнө ордог Англо гоүлд ашанти мөн адилхан шалтгаанаар татгалзсан байна.
Хамгийн гол нь бүх том компани уг төслийг сонирхохгүй байхад Р.Фридланд Оюу толгойг яаж санхүүжүүлэх вэ гэдэгт байна гэж Ю Би Эс компанийн судлаач Шоун Жиакомо хэлж байна. Тэрээр зах зээлд оролцогчид ордын нөөцийн чанарт эргэлзэхгүй байгаа боловч санхүүжилтийн асуудал бэрхшээлтэй болохыг дурдсан байна. Хэрэв Би Эйч Пи болон Рио зэрэг компани түүнтэй наймаа хийхэд хүртэл ихээхэн болгоомжлох нь гарцаагүйг Жиакомо хэллээ. Тэрээр Фридланд Войзий Беейгийн хувьцаа эзэмшигчидтэй гайхалтай наймаа хийсэн. Үүнийг Оюу толгойд дахин давтахад хэцүү байх болно гэж дурдсан нь анхаарал татаж байна.
Торонтод төвтэй Жи Эм Пи капитал хэмээх хөрөнгө оруулалтын банк Оюу толгойн ордын зэсийн нөөцийг 53 тэрбум ам.ддоллараар, алтны нөөцийг долоон тэрбум ам.доллараар тооцоолсон байна.
Айвенхоу компани Оюу толгойг 2007 оноос эхлэн хорин жилийн турш ашиглахаар төлөвлөж байна.
Жил бүр 1,2 тэрбум фунт зэс, 495 мянган унц алт олборлох боломжтой гэж Ю Би Эс-ийн ажилтан Тони Лесиак энэ оны наймдугаар сарын 18-нд өгсөн ярилцлагандаа өгүүлжээ. Хятадын зэсийн эрэлт зэсийн нийлүүлэлтийн хэмжээг зургаан жилийн доод төвшинд хүргэсэн нь зэсгийн үнийг сүүлвийн 12 сард Лондонгийн металлын бирж дээр 64 хувь өсөхөд хүргэжээ. Аравдугаар сарын 6-нд зэсийн гурван сарын хаалтын үнэ тонн нь 3038 ам.долларт хүрсэн.
Уурхайг барихын тулд Р.Фридланд Хятад, Японы хөрөнгө оруулагчид болон нэрийг нь хэлэхээс нууцалж буй нэгэн автомашин үйлдвэрлэгчтэй ярилцаж байгаа гэлээ.
Р.Фридланд есдүгээр сард өгсөн нэгэн ярилцагадаа Оюу толгойн уурхайг Айвенхоу барих болно. Гэхдээ цөөнх хэлбэрээр стратегийн хөрөнгө оруулагчдыг оруулна. Бид 20 хувийг зарж болох юм. Зарим тохиолддолд 30 хувийг ч зарж магадгүй. Гэхдээ бид боломжтой хамгийн их хувийг авч үлдээнэ гэж хэлжээ.
Хөрөнгө оруулалтын Эй Эм Пи компанийн менежер Гари армор Хятадад зэсийн эрэлт хэрэгцээ асар өндөр багйаа, нөгөө талаас Оюу толгой тус улсын хилд их ойрхон оршдог нь тэднийд том компаниудаас хөрөнгө орж ирэх магадлалыг их болгож байгаа юм гэж хэлжээ.
Сумитомо металл майнинг Хятадад зэсийн эрэлт ирэх жил 16 хувь өсөх хандлагатай байгааг тооцоолжээ. Монголд хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэхийн тулд Айвенхоу Мъянмар болон Австралид оршдог өөрийн эзэмшлийн хоёр уурхайг зарах шаардлага гарч болзошгүй гэж Ю Би Эс-ийн ажилтан Лесиак үзэж байна.
Мъянмарын Засгийн газартай хамтран эзэмшдэг Мониварын уурхайн хувьцааны Айвенхоу-д ногдох 50 хувийг Лесиак 115 сая ам.доллараар үнэлжээ. Австралийн Тасмани мужид оршдог Айвенхоугийн Савеж Ривер-ийн төмрийн уурхайг нэмэр болохоор олигтой үнэ хүрэхгүй гэж Глобал майнинг ресерарч компани тодорхойлжээ.
/2004.10.25, Зууны мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button