Бидэнд амласан зүйлүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан уу?

УИХ-ын байнгын хороод Засгийн газрын гишүүдтэй хамтран мөрийн хөтөлбөр боловсруулах ажилд ханцуй шамласнаар багагүй хугацаа өнгөрсөн. Саяхан мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийнхэн ажлаа дуусган УИХ-д оруулахад бэлэн болгожээ. Тэнд юуг хэрхэн туслгасныг бүгдээрээ сонирхоцгооё.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулах явцдаа хоёр зүйлийг ихэд анхаарсан аж. Нэгд, нам эвслүүдийн амлалт, хоёрт Засгийн газар заавал хэрэгжүүлэх ёстой зүйлүүд. Юуны түрүүнд төрийн албанд ажиллагсдад тавих шалгуурын тухай тусгажээ. Төрийн албан хаагч нь намын харьяаллыг хамаарахгүй болж, мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх чадварыг харгалзахаар заасан байна.
Нийгмийн салбарт амласан нам эвслийн мөнгө энэ урьдчилсан хөтөлбөрт тусгагдаагүй. Ерөнхий сайдын зүгээс 0-18 насны хүүхдүүдийн урьдчилсан судалгаа гараагүй учир төсөвт тусгах боломжгүй байсан гэж хэлсэн билээ. Засгийн газар нийгмийн хамгааллын чигт зарцуулах мөнгө багадаагүй гэж үзэж байгаа учир бид 10, 100-гийн алиныг нь ч хараад нэмэргүй бололтой. Харин МАХН-ын 145000 ажлын байр, эвслийн 40000 айлын орон сууц багтсаныг олзуурхууштай. Нийгмийн бодлогын салбарт баримталж буй гол бодлого нь өрх гэрийг дэмжих, дундаж орлоготой хэсгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг бүх талаар дэмжихэд чиглэгджээ.
Эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг жилд зургаан хувиас доошгүй байлгах банк санхүүгийн салбарыг бэхжүүлэх, үйлдвэрлэл хөдөөд аж ахуй, үйлчилгээний салбарыг дэмжин экспортыг нэмэгдүүлэх зорьж байгаа юм байна.
2004.10.25, Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button