Ойрадын Галданбошгот түүхийн өмнө хэн байв?

Зуун зуунд ганц заяадаг, зуурхан оршоод буцахдаа түүхийн шаргал хуудсыг өөрийнхөөрөө бичиглэн үлдээх хувьтай төрдөг агуу том шинэчлэгч, тэмцэгчид эх орныхоо өмнө ямархан үүрэг гүйцэтгэдгийг бид мэднэ. Чухамдаа Монголын эзэнт гүрний гал голомтыг хадгалж үлдэх тэр эрхэм хувь Ойродын хаан Галданбошготынх байв. ХҮ зуунаас хойш дахин тарж бутран сарниж амжаад байсан баруун Монголын ойрад аймгуудыг нэгтгэн Зүүн гарын хаант улсыг байгуулж, Манжийн дарангуйлагчдын эерэг үхэхийг үл мэдэн тэмцэж асан Галданбошгот Их Монголын зүрхэн тал нь ойрад түмэн гэдгийг тунхагласан нэгэн. Тэрбээр ХҮИ зууны үеийн Монголын төдийгүй төв Азийн нийгэм, улс төрийн гол бодлогыг тодорхойлогч байсан бөгөөд түүний хийсэн хагас зуун жилийн тэмцэл Манжийн дарлалд 200 жилийг үдсэн монгол туургатны үл тасрах амь, үл бөхөх гал дөл болж, өндийж босох хүч тэнхээг нь тэжээсээр иреэн. Түүхийн үүднээс Галданбошгот хааны гавьяаг ийн үнэлж болно. Гэхдээ Галданбошгот зөвхөн цэргийн жанжин, удирдагч байсангүй. Төвдөд хорь гаруй жил ном үзэн эрдэм ухаанд суралцсан Галдан Буддын шашны том хутагтын зэрэг дэвийг нэгэнт хүртээд байсан боловч улс орондоо үүссэн самууныг мэдээд төрийн төлөө шарыг шувтлан зориглон өндийсөн тухай түүх өгүүлдэг. Тиймээс ч түүнийг шашны нэрт зүтгэл-тэн хэмээн үнэлэх нь бий.
Эрдэнэбаатар хунтайжийн Ү1 хүү Галданбошгот Зүүн гарын хаант улсыг тэргүүлэн Монголын газар шороо, тусгаар тогтнолын төлөө тэмцэж, XII зуунд эзэн Чингисийн хүрч чадсан тэр л замыг туулан Төв Азийн чихийг дэлдэж асан нь энэ эрийн нүүдэл ончтой, ухаан хурц, зориг эрэмгийг нотлодог юм. Үүгээр ч зогсохгүй Галданбошгот хаан эвдэрсэн ойрадыг нэгтгэж, эмтэрсэн Зүүн гарын хаант улсыг сэргээж байгуулж, ингэс-нээрээ Монголын эзэнт гүрний зүрх болон цохилсон тэмцэгч байв…

Зургаан жарны дараа өвөөгийн өвөө нутагтаа ирэв
…Намрын шар нар ээсэн энэ гэгэлгэн өдрүүдийг, Галданбошгот хааны хүрэл хөшөөг тэртээх Улаанбаатараас тээж ирсэн том том машинуудыг, аймгийн ЗДТГ-ын өмнөх Ард Аюушийн талбайд өнжин хонон чулуутай ноцолдсон хот маягийн сонин залуусыг ховдчууд хэзээ хойно мартахгүй дурссаар байх биз. Баруун Монголын хүйснээ унаж, хувь заяаг нь түшилцсэн их хаан Галданбошгот хүрэл хөшөөний дүрээр нутагтаа эргэж ирсэн нь энэ. Угтаа бол Галданбошгот энэ удаа нийт 5000 орчим км замыг туулан Баруун Монголыг зорьжээ.
Түүнийг төруүлсэн эзэн нь төрийн шагналт барималч Лхамсүрэнгийн Ганхуяг. Тэрбээр Улаанбаатар дахь урлан-даа Галдан хааны хөшөөг шавраар бүтээж, түүнийхээ хэвийг Бээжинд аваачин хүрлээр цутгуулж, урд хөршийн нийслэлээс 350 шахам кмт орших Чулууны хотод суурийг нь урлан… тэндээсээ дахиад л Монголыг зорьж, холын цэнхэр Ховдын зуг дөрөө сунгасан нь энэ. Барималчийн энэхүү хүнд хэцүү бөгөөд амттай хөдөл-мөрийн үр дүнд зургаан метр өндөртэй, хийц чамин, хэл өгүүлэмж уран хүрэл хөшөө өнгөлсөн боржин чулуун суурины хамт урлагийн бүтээл болон сүндэрлэсэн аж. Уг баримлын архитекторчоор Д.Балдан ажиллажээ. Монголын уран баримлын урлаг хөгжлийнхөө хамгийн ээдрээтэй үеийг ийнхүү Галданбошгот хаантай туулж байгаа нь бас сонин. Одоогоор Монголд урлагийн төвшинд, дэлхийн уран баримлын хэлээр туурвигдсан хүрэл хөшөө ердөө гуравхан бий. Он жилийн уртад өнгэ орж гялалзана уу гэхээс өвгөрч хуучрахыг үл мэдэх үнэт металл болох хүрлээр Ж.Лхагвасүрэн жанжин, Ш.Отгонбилэг нарын хөшөөг цутган босгосон нь манай уран баримлын урлаг нэгэн алхам урагшилсныг нотолсон юм. Тэдний аав нь бас л Л.Ганхуяг. Энэ удаа Л.Ганхуяг өөрийн төрж өссөн нутаг Ховд хотод, баруун Монголын ард түмний зуун зууны шүтээн, эр зориг, эрдэм ухааны дуулал болсон Галданбошгот хааны хөшөөг ийнхүү сүндэрлүүлж, нутгийн олон төдийгүй их түүхийг баярлуулав.
Хөшөөг суурилуулах ажил гурав хоног үргэлжилж, түүний эргэн тойронд мөн хугацааны турш сониучирхал, бишрэл хүндлэлээ тээн уйгагүй холхисон нутгийнхан Хаандаа халдвал алдае болно хэмээн Галданбошготын хүрэл дүрд мэхийж, тэргүүнд нь гар хүргэхээс цээрлэж байгааг харахад эмээх сэтгэл сэм төрж байсныг өгүүлэхэд ер илүү-дэхгүй биз. Хүүхдүүд өөр хоорондоо Галданбошгот чинь манай өвөөгийн өвөө байхгүй юу хэмээн мэдэмхийрэх нь чихэнд содон. Ховд аймагт оршин суудаг 13 ястныг аймаглан нэгтгэсэн гавьяатан нь Галданбошгот гэж түүхийг орчин үежүүлэн тайлбарлаж буй хүн ч байлаа. Их хааныхаа хөшөөг урлан хойч үеийнхэндээ үлдээх санаачлагыг анх Ховд аймгийн нуттийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж санаачилж, туе аймгийн ИТХ, ЗДТГ-аас дэмжин, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр тэргүүтэй тус нутгаас төрж гарсан бизнесмэнүүд ивээн тэтгэж ийнхүү ажил хэрэг болгожээ. Тавдугаар сарын эхээр яригдаж, захирамж төдий байсан энэ хөшөөг ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр барималч Л.Ганхуяг 25 хоногт багтаан урлаж, бусад гүйцэтгэх ажлуудыг нэг улиралд багтаан амжуулсан нь энэ.
Хөшөөний сууринд Галданбошготын шашны номд суралцсан Төвдийн Утай Гүмбэн, Лхасаас авчирсан утлага, унасан газар Болжгэмийн өврөөс дээжилсэн атга шороо тэргүүтнийг нандигнасан байна.

Намрын адаг сарын шинийн долоон…
Магадгүй, монгол түмэн Галданбошгот хааны хөшөөг хэдэн аравны турш хүлээсэн байж болох. Гэвч цаг үе, нийгмийн ээдрээтэй үед энэ хөшөө газар шороо, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэддэг хэн бүрийн сэтгэлд хэдийнэ босчихоод байв. Харин Галданбошгот хааны хөшөөг бодитойгоор нь харж, баруун хязгаарын хөх тэнгэр, хөхлөг салхины дор омогшуу, эрэм-гий дүрээр урлагийн бүтээл болон сүндэрлэсэн байхыг нь үзэх хувь ховдчуудад оногдов. Улаанбаатар хотоос хөшөөний нээлтийг зорин ирсэн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, зохиолч Б.Догмид нарын хүмүүс, Ховд аймгийн ИТХ-ын дарга О.Ширэндэв, Засаг дарга Д.Галдандондог, Галдан хааны удмын цорос ясны төлөөлөл Т.Намжилсүрэн нарын энд зайлшгүй байх ёстой төр болоод түмний төлөөлөгчид Галданбошгот хааныг угтахаар энд цуглажээ.
Монгол Улсын төрийн дуулал эгшиглэх мөчид хөшөөг өнгөлсөн хадагны өнгөт цэнхэр нөмрөг алгуур доош унаж, Галданбошгот хаан илд сэлмээ атган эмээлт мориндоо дөрөөлөхөд бэл-хэн, эрмэг догшин атлаа элгэмсүү араншин .нэвт гэрэлтүүлэн цугласан олныг тэртээ өндрөөс тэргүүн дээгүүр угтав. Аргагүй л хаан суудалд заяаж, хатуу тэмцэлд хурцлагдсан цэргийн жан-жины ааш аяг энэ хөшөөнд шингэжээ Нээлтийн ажилла-гааны үеэр цэргийн парад жагсч, Ховд аймгийн Хөгжимт драмын театрынхан ардын язгуур урлагаар ая хөгжөөж, Ховд их сургуулийн багш оюутнууд Галданбошгот судлал эрдэм шинжил-гээний бага хурал зохион байгуулсан.
Ховд аймгийн музейд байх Галдан хааны булангийн үзмэр нэгэн үнэт баримтаар баяжсан нь хөшөөг урлаж байх үеийн зураг, эх загвар, архитекторчийн тооцоог ха-руулсан хавсралтууд байлаа. Ийнхүү Ховд аймагт орших Ард Аюушийн талбай Галданбошгот хааны хөшөөний сүр дор үлдэв. Хаан, харц хоёрыг суудал заан залсан цорын ганц түүхт талбай энэ ч байж болох.

Галданбошгот ба эх оронч үзлийн улбаа
Монголчуудын их хааддаа зориулж босгосон анхны хөшөө Галданбошготынх гэж хэлж болно. Хаадынхаа нэрийг хэлэхээс эмээдэг байсан хэлмэгдлийн үе бидэнд бий. Энэ утгаараа Галданбошгот хааны баримлын урлаг дахь хаадын хөшөөний эхлэх цэг болов. Нөгөө талаар Монгол хэмээх газар шороо, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн хаадынхаа нэрийг дурсах нь байтугай хөшөөг нь босгон, тахиж шүтэж, үзэл бодол, үйл хэргээр нь хөшөө тунхаглав.
Хөгшчүүд сүү барин ирж хөшөөнд мэргэн, адис авч. хүүхдүүд Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээсэн Галданбошготын алдарт сургаалийг уншин их түүхийн өмнө мэхийж… хүрлээр цутгасан хөшөөнд ч бас хойч үеийнхнийг эх оронч үзлээр хүмүү-жүүлэх увдис нуугдан байдаг аж. Түүхээ мэдэхгүй бол ойдтөөрсөн сармагчинтай адил гэж үг бий. Түүхийнхээ үнэ цэнийг мэдрэхгүй бол ойгоо мартсан сармагчин болох буй за хэмээн үүнийг гэрлэгч би вээр хэлэхийг хүсч байна.
Хөшөөний хоөр талд суулгасан хүрлээр цутгасан хөөмөлд хөл хүнд хатнаа орхин тулаанд мордож буй дайчин эр, хааныхаа өмнө бөхийсөн өрлөг жанжныг амьдруулан урласан нь сэтгэлд нэгийг шивнэх. Үл тасрах удам угсаа, хэзээд хууль зарлиг дор хурцлагдан ухаажиж ирсэн Монголын ард түмний ёс заншлыг хүүрнэж буй мэт.
Галданбошгот хааны Монголын түүхийн өмнө байгуулсан гавьяа, асгасан цус, алдсан амь насны үнэ цэнээр газар шороо нь үнэлэгдсэнтэй адил энэхүү хөшөөг үнэт боржин чулуу, хүрэл металлаар урласан нь баримлын урлагийн хөгжил төдийгүй түүхийн үүднээс илүү хүндтэй болгожээ. Угаас үнэ цэнийг үнэ цэнэ л төлөөлдөг юмсанж.
(өнөөдөр 2004.10.26 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button