Томилгооны цаана юу нуугдана вэ?

Шинээр байгуулсан Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргаар сэтгүүлчдийн урьдчилан тааварлаж байсанчлан Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ч.Сайханбилэгийг томилов. Тэрбээр хуучин албаа давхар хаших юм байна. Харин Хөдөлмөр, халамжийн . үйлчилгээний газрын даргаар Д.Баярсайхан, шинээр байгуулсан Зам, тээвэр, аялал жуулчлалын болон Барилга, хот байгуулалтын яамдын Төрийн нарийн бичгийн даргаар П.Батсайхан, Т.Самбасанчир нарыг томиллоо. Нэг их олны танш биш эдгээр эрхмийн намтрыг уншиж байхад голдуу пүүс, компани толгойлж явсан хүмүүс ажээ.
Үүнээс хоёр томилгоо олны анхаарлыг хамгийн ихээр татлаа. Арга ч үгүй юм. Энэ томилгооноос олон юм ажиглаж болохоор байгаад л хэргийн учир оршиж байна.
Да.Ганболд Орос руу яваад ирсэн, оросуудтай зөвшилцөөд төмөр замыг толгойлох замаа засчихсан гэнэ гэх мэтийн дэл сул яриа их байсан. Энэ унэн болж таарав. Төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар түүнийг баасан гаригт томиллоо. Харин Төрийн өмчийн хороог толгойлох магадлалтай хүний нэгд тооцогдож байсан Ё.Гэрэл-чулуунд энэ удаа аз тохиосонгүй. З.Энхболд хуучин суудалдаа эргэж ирэв.
МАХН, Эх орон-Ардчилал эвсэл саалийн үнээ гэгддэг ашиг орлого сайтай томоохон газруудыг хэрхэн хуваах бол гэдэг нь олны анхаарлын төвд их эртнээс байсаар ирсэн. Нам, эвсэл дэх бүлэг, фракцын сонирхлыг үүн шиг их татаж байсан зүйл үгүй гээд хэлчихэд нэг их хилс болчихгүй биз ээ. Харин одоо оүх юм ойлгомжтой болж байна. Эвслийн Засгийн газрын тэргүүн Ц.Элбэгдорж Төмөр зам, Төрийн өмчийн хороо гэсэн хоёр чухал газрын даргыг ганцаар мэдээд томилчихоогүй нь ойлгомжтой. Ямар нэг тохиролцоо, зөвшилцөл байсан нь мэдээж хэрэг. МАХН-тай зөвшилцөхөөс Эвсэл доторх бүлгүүдтэйгээ учраа ололцох нь Ерөнхий сайдад илүү хэцүү байсан байж ч болно. Ямар ч байсан тэр эв зүйг нь олж чадаж. Харин МАХН ямар тохиролцоогоор энэ хоёр суудлыг Эвсэлд өгсөн нь сонирхол татна. Гэхдээ энэ асуудлын хариуг олоход тиим ч хэцүү биш бололтой. Учир нь өмнө нь сонин хэвлэлээр гарч байсан таамаглал онож буй бололтой юм. Тэгэхээр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Гаалийн ерөнхий газрын даргыг МАХН-аас томилох нь баараггүй болж байх шиг байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол МАХН-ын удирдлагууд эдгээр газрын одоогийн захирал, даргыг хэвээр үлдээх сонирхолтой байгаа аж.
Монгол Улсын Их Хурал түүхэндээ анх удаа 74 гишуүнтэй чуулж байгаа. Хуулиар бол 76 гишүүнтэй байх ёстой. Чуулганы танхимдаа сууж чадахгүй байгаа хоёр гишүүний асуудлыг уншигчид маань сайң мэдэж буй. УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймагт МАХН-аас УИХ-ын гишүүн асан Д.Сугар, Эх орон-Ардчилал эвслээс З.Энхболд нар өрсөлдсөн. Гэвч өдий болтол хэн ялсан нь тодорхой бус байгаа. Асуудлыг шийдүүлэхээр тэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүх З.Энхболдын талд шийдвэрээ гаргасан. Харин өрсөлдөгч Д.Сугар нь.дээд шатны шүүхэд давж заалдсан. Харамсалтай нь Улсын Дээд шүүхэд Захиргааны хэргийн танхим хараахан бүрдээгүй байгаа учир асуудлыг хүлээзнүүлж байгаа билээ. Энэ хооронд Д.Сугар мэргэжлийнхээ чиглэлээр Эрхзүйн шинэтгэлийн төсөл дээр ажиллаж, З.Энхболд таг чиг байсан. Гэтэл гэнэт ийм томилгоо хийлээ. Удахгүй Захиргааны хэргийн танхим асуудлыг З.Энхболдын талд шийдвэл Төрийн өмчийн хорооны даргын албаа өгч таарна. Хуулийн заалт тиим юм. Тус хорооны экс дарга Л.Пүрэвдорж яг ийм шалтгаанаар ажлаа өгсөн. Тэгэхээр яагаад асуудал нь хүлээгдэж байгаа хүнийг энэ чухал албанд томилов оо гэдэг нь хэний ч анхаарлыг татна. Асуудлын гогцоог улс төрийн хүрээнийхэн олон янзаар тайлбарлаж байна. Үүнээс хамгийн магадлалтай байж болох нэг хувилбарыг дор өгүүлье.
Сонгуулийн дүн гарч байсан яг тэр торгон агшинд, түүний дараахан МАХН-д ч, Эх орон-Ардчилал эвсэлд ч нэг суудлын үнэ цэнэ үнэхээр их байлаа. Харин одоо бол өөр. Нэгэнт зөвшилцөж тохироод Засгийн газраа байгуулж, УИХ-аа эмхлээд авсан болохоор энэ нь тиим ч сонирхол татах асуудал биш болчихеон хэрэг. Тиймээс нам, Эвслүүд дахиад тохиролцоо хийлээ гэсэн хардлагыг олон хүн тээж явна. Магадгүй эрхэм гишүүн болчихвол тун удахгүй өгөхөөс өөр аргагүй болох албанд З.Энхболд очихыг тэгтлээ их хүслээ гэж үү? Аль эсвэл маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж үзэв үү? Хувь, хувьегалын ажлаа ялгадаг байхыг үргэлж сануулж байгаа Ерөнхий сайд маань асуудалтай байгаа хүнийг ийм чухал албанд томилох уу? Ё.Гэрэлчулуун, Д.Дорлигжав гээд энэ албанд томилчихож болох хэд хэдэн нэр дэвшигч Ерөнхий сайдын халаасанд байсаар байхад яагаад З.Энхболдыг онцолсон юм бол? Энэ бүхэнд ганцхан хариулт байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, З.Энхболд үүрэгт ажилдаа хэвээр үлдэж, Д.Сугар УИХ-ын гишүүн болох ажээ. Ийм л тохиролцоо бий гэж нам, Эвслийн нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжууд өгүүллээ.
Энэ тохиолдолд УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт үүссэн маргаантай асуудлыг мөн эв зүйгээр шийдчихэж болох гэнэ. Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшсэн Сам.Отгонбаяр гишүүн болж, харин МАХН-ын Ж.Гүррагчаад ямар нэг албан тушаал санал болгож болох талтай аж. Эцэст нь хэлэхэд, ийм байдал үүсч болохыг үгүйсгэх аргагүй. Учир нь Эх орон-Ардчилал эвслээс хоёр тойргийн асуудлыг тохиролцон шийдвэрлэж, нэг нэгээр нь хувааж авах санал гаргаж гэнэ ээ гэсэн яриа гарч байсан билээ. Шинэхэн томилгооны ард иймэрхүү зүйл л нуугдаж буй бололтой.
(өнөөдөр 2004.10.26 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button