Мөрийн хөтөлбөр миний амьдралд

Мөнөөх мөрийн хөтөлбөр бүхий хэвлэлийн борлуулалт тун сайн байсан нь эргэлзээгүй. Номин-гийн сугалааны тохирол нийтлэгдсэн сонины дугааруудыг нүд ирмэх зуур худалдаж аваад дууссантай яг ижил.Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан цифрүүд монголчуудын сонирхлыг ингэтэл татсан юм. Тоо үзэгдэнэ үү? Итгэлийн 10.000 төгрөг наана чинь харагдана уу? Шинэхэн хос, олон хүүхэдтэй гэр бүлд өгөхөөр амласан зургаан оронтуудыг үгүйлэхийн учир мөрийн хөтөлбөрийг эхнээс нь дуустал нямбай гэгч шүүрдээ биз. УИХ-ын сонгуульд оролцож саналаа өгснөөс хойш дөрвөн сар урсан одов. Нялх ногоон өнгэ намрын гоёлд байраа тавин, эдүгээ жиндүү салхинд хацар ягаарсан өдрүүд ирлээ. Хараацай хашгирсан
тавдугаар сард сонсогдож асан гэгээн амлалтуудаас ядаж ганц цифр мөрийн хөтөлбөрт үлдээгүй гэж үү?
Яаран яаран гүйлгэж харах зуур 145.000-аас цөөнгүй ажлын байр, 40.000 айлын орон сууц гэсэн үгс дээр харц торох аж. Үргэлжлүүлэн шүүрдээд өөр тодорхои зүйл олныг үзээгүй нь хяслантай. Дөрөв, таван сарын өмнө дэндүү тодорхои зарлаж байсан популист амлалтууд ер байдаггүй. Эвсэл, МАХН хоёрын сонгуульд оролцсон хөтөл-бөрүүдийг Ц.Элбэгдорж харьцуулан дэнслээд, алтан дундаж, боломжит хувил-барыг сонгосон гэх.
Үнэндээ хэрүүл маргаан дэгдээж, гацааны шалтгаан болохооргүй, тун ч ерөнхий, өөлөхөд төвөгтэй баримт бичиг өмнө байна. Нэг килограмм ноолуурын үнэ 30.000 төгрөгөөс доош унавал малчдад дотац өгөөд сууж байх бүдүүн зүрх Ц.Элбэгдоржид үгүй. Хүүхдээр дамжуулан нийгмийн халамжит бодлого хэрэгжүүлнэ гээд 124 тэрбум төгрөг амлаад орхивол Мянгуужин хоч зүүх нь мэдээж. Хувьсгалт намын мөрийн хөтөлбөрт заасан шиг цалинг инфляцтай уялдуулаад индексжүүлж орхивол, тэгэхдээ бүр 11.5 харьцаагаар нэмнэ хэмээн хадуурвал үнэ ханш галзуурч орхино. Энэ мэт гоё сайхан амлалтыг Ерөнхий сайд хэр чадлаараа зөөлрүүлжээ, зай-луул. Тухайлбал, төсөвт байгуул-лагын зардлыг хэр хэмнэсэн болон эдийн засаг өссөн эсэхээс Таны цалингийн нэмэгдэл шууд хамаарна. Инфляц хэмээн энэ өдрүүдэд бүү дуугар гэж Ц.Элбэгдорж, Н.Алтан-хуяг нар албан тасалгаандаа холхин амандаа үглэж яваа болов уу.
Хэрэглээний үнийн индекс хоёр оронтой болох тун дөхөж, сүүлийн жилүүдэд манай эдийн засагт үзэгдээгүй муу тоо дуулдаж байна. Ийм нөхцөлд шинэ танхим хэмнэлтийн горим зарлахаас аргагүй болжээ.
Өөрөөр хэлбэл. төрийн нүсэр зардлаас хэмнэж байж иргэн Таны цалинг нэмэх бололцоо гаргана. Гэтэл яамдын тоо олширч, Засгийн газрын зардал өмнөх жилүүдиинхээс өссөн үрэлгэн тооцоо төсвийн тодотгол хэлэлцэх уед сонсогдсоор. Тойруулахаа больё. Шулуухан л ойлгоорой, цалин, тэтгэвэр нэмэх нөөц бололцоо ойрын хэдэн жилдээ гарахгүй. Юун нөгөө хурим хийж мөнгө олох. Иймэрхүү дэмий зардлуудыг энэД Засгийн газар чамд зориулж төсөвлөхгүй.
Xарин олон хүүхэдтэй өрхөд олгох 100.000 төгрөгийн сураг дуулдаад байгаа. Мэн 145.000-аас цөөнгүй хүн ажилтай болно. Гэхдээ ажлын ийм олон байр бий болгочих компани, байгууллага нь хаана байна? Бизнесийн орчныг таатай болгох замаар аж ахуйн нэгжүүдийг олшруулахаар Засгийн газар төлөвлөө биз. Татварыг нэг шатлалтай болгож бизнесийг өөгшүүлнэ гэнэ. Гярхай сонгогч Та анзаараа биз. Хувьсгалт намын 145.000-ыг Эвслийн дэвшүүлсэн татварын гол бодлоготой уялдуулж орхижээ. Энэ хаваржин шоудсан сайхан амлалтуудыг хооронд нь эвцэлдүүлэх гэж Ц.Элбэгдорж тамаа цайсан болов уу гэлтэй.
Хоёр намын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр дэх нийгмийн баримжаа бүхий санаануудыг эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй бөөрөнхийлөн шингээгээд, дээр нь Ерөнхий сайд өөрийн бодол, авангард төлөвлөгөөнөөсөө нэмж баяжуулсан харагдана. Жишээ нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг тунхаглаад, мөнөөх бялуун дээрээ Хархорины тухай амтат мөрөөдөл, жимсэн чимэг тавьж орхив. Бүтэлгүй, төлөвлөгөө ч биш л дээ. Мөрийн хөтөлбөр дэх популист үгнүүд ор мөргүй алга болсон болохоор содон бэлэг хүлээсэн сонгогчдод нэг тиймхэн, онцгой юмгүй баримт бичиг мэт санагдаж мэднэ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс цааш хий гоё үгс хүлээж, багсайсан төгрөг май хэмээн өгөхийг харуулдаад яахав. Хамгийн гол нь их эвслийн Засгийн газар ирэх дөрвөн жилд баримтлан ажиллах төлөвлөгөөтэй болжээ.
Анхааралтай харвал тэнд цоо шинэ эхлэлүүд бий. Хүн амын орлогын албан татварын хувь хэмжээг багасгана, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг хөнгөлнө гэж МАХН ерөнхийлж хаширласан. Харин Эвсэл татварын ганц шатлалт тогтолцоо төдийгүй нэг өрхийн гишүүдэд тусч буй орлогын татварын хувь хэмжээг тооцож байж татвар ногдуулна хэмээн тодорхой амласан. Ц.Элбэгдорж танхимынхаа мөрийн хөтөлбөрт сүүлийн хувилбарыг тэр чигээр нь хуулжээ. Татварын бодлого цоо шинэ хандлагатай болох нь. Тэгвэл төсвийн орлого энэ хэмжээгээр дундарна. Онгорхой цоорхойг нь хэрхэн хаах юм бол?
Газар, үл хөдлөх хөрөнгө эргэлтэд орно гэв үү. Эдгээрт ногдох татвар нэмэгдэж, мэн өмчлөх, бэлэглэх, өв залгамжлуулах мэтийн арилжааны харилцаанд идэвхтэй ашиглана. Татвар гэснээс сонгуулийн үеэр малчдыг татсан амтат өгөөш өнөөдөр молиго шүү. Тэднийг бүх төрлийн татвараас чөлөөлнө гэж Н.Алтанхуяг сайд Олон улсын валютын сан, Дэлхийн банкныхны өмнө яривал нүүр халуун юм болно. Вашингтоны төв дэх мөнгөлөг саарал өнгийн хоёр барилгын хооронд алхах зуураа эрхэм сайд өөр олон амлалтын талаар мартахаас аргагүй болсон. Тэнд баахан зөвлөмж сонсч яваад ирсэн Сангийн сайдын маань портфель үнэндээ ядуухан шүү дээ.
Том том амлалтуудыг одоо мартахаас яахав. Энэ биед минь наалдах зүйл өнөөх мөрийн хөтөлбөрт багтаж уу гэж л шүүрдье. Дугаар хорооны иргэн тодотголтой байхаа бид болих бололтой. Үүний оронд гадаад үг сонсоорой. Ир сойе гэж дуулсан уу. Ерөнхий сайд ард иргэдээ толгой дараалан тоолж, товчоор бол коджуулна. Бодлого боловсруулах, боломжоо зөв үнэлэх тулгуур мэдээлэл буюу хүн амын тухай бодит статистиктай болохыг тэр хүсч байна. Бүгдээрээ тоолуулж, харъяалагдах шуудангийн бүсийн тогтолцоотой, нялх нярай гэлтгүй регистрийн дугаартай, бас хурууны хээ, нүдний цөцгийн давтагдашгүй онцлогоо компьютерт үлдээнэ. Өөрийн тань зээл авсан үүх түүх мэн л хяналтад байх аж. Надад.танд ойрхон өөр ямар үгс мөрийн хөтөлбөрт харагдана вэ? Гэр орондоо төрөл бурийн тоолуур тавьж, ахуйн үйлчилгээний бух төлбөр тооцоог арай хялбар аргаар, шуудангийн хайрцгаар, электрон сүлжээ ашиглан тушаах цаг ирнэ. Гэр орны тань эргэн тойронд жаахан ногоон талбай, дугуй, тэшүүрээр жаалууд наадах зай гаргаж өгнө гэж Ерөнхий сайд амлаж байна.
Ц.Элбэгдорж түшмэдийн огт өөр имиж бий болгох гэнэ. Мөрийн хөтөлбөрийг анхааралтай уншвал төрийн үйлчилгээ түмэндээ ойртож, дарга бус сайн менежерүүдийн ажил хэрэгч дүр төрх түлхүү туена. Тэд хүнд сурталгүй, төрийн албан хаагчийн өндэр ёс суртахуунтай, улсын нууц хариуцаагүй л бол ихэд нээлттэй, намчирхаж Тантай талцан муудалцахгүй, бичиг цаасанд дарагддаггүй, компьютертэй нөхөрлөсөн, өөр олон сайн талтай, иргэн бидний хувьд үйлчлэгч байх гэнэ. Төрийн албаны мэн чанарыг эрүүл хөрсөнд тордон, цаашид жишиг болгож чадвал энэ Засгийн газар буян үйлдэнэ гэсэн үг.
Багш, эмч нар, цэргийнхний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ. Ингэхдээ тухайлбал, эмнэлгийн чанартай үйлчилгээний төлбөр нэмэгдэж таарна гэх санаа хөтөлбөрт цухалзжээ. Ерөн-хийдөө дундаж иргэдийн эгнээг тэлэх, үүний тулд өрх гэрийг тэтгэнэ гэсэн аль аль намын ижил байр суурьт түшиглэсэн харагдана.
Ядуурал, ажилгүйдлийг дорвитой бууруулах бодит боломж их эвслийн Засгийн газарт бага. Гэхдээ ядууралтай нэгэнт дайн зарлаж сүржигнэсэн болохоор зарим нааштай өөрчлөлт мэдрэгдэх биз. Лав ядуусынхаа тоог зөв гаргачихаж энэ танхим чадна. Даатгалын тухай өөр ойлголт нийгэмд төлөвшүүлэх, боловеролын салбарт шинэчлэлт хийх, мэргэшсэн ажилчдыг олноор бэлтгэх гээд цөөнгуй зорилгуудыг шингээжээ.
Ц.Элбэгдоржийн баг баримтлах төлөвлөгөөтэй болсонд, түүндээ хоёр намын мөрийн хөтөлбөрөөс сугалан оруулж, нэгийг нөгөөд нь уусгах замаар хэрэгжүүлэхииг хичээж буйд юуны өмнө талархъя. Хоосон амлалтуудыг бөөн бөөнөөр нь оруулчихаагүй юм байна. Харин тодорхойгүй, ерөнхий, бөөрөнхий хэсгүүд энд нэлээд бий. 2005 оны төсвийн төсөл хэлэлцэх үед элдэв лоббигоор хүч түрэн, эрээн цоохор болгочих аюул бас бий.
(өнөөдөр 2004.10.26 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button