Нигатагийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 25-д хүрэв
Энэ хугацаанд Рихтерийн шаталбараар 5-6.8 баллын хүчтэйгээр 13 удаа газар хөдөлжээ. Тус арлын 82 мянган оршин суугч ням гаригиин шөнийг түр хоргодох байранд өнгөрүүлсэн байна. Нигата, Токамати зэрэг уулын бүсэд оршдог хотуудад нисдэг тэргээр эмийн болон хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажил үргэлжилж байгаа аж. Зөвхөн Нигата хотод гэхэд 2500 байшин, 1200 албан байгууллагын барилга эвдэрч сүйрчээ. Ослын газруудад үүрэн холбоо бүрмөсөн тасарсан байна. Мөн 95 мянган байранд цахилгаан, 110 мянган байранд ус, 50 мянгад нь хий тасарчээ. Шинкансэн хурдан галттэрэгний хөдөлгөөнийг бүрмөсөн зогеоогоод байна.
Харин Нигата муж дахь дэлхийд томоохонд тооцогддог атомын эрчим хүчний станц газар хөдлөлтөд огт нэрвэгдэлгүй хэвийн дэглэмээр ажиллаж байгаа аж.
Японы Байгалийн гамшигтай тэмцэх асуудал эрхэлеэн сайд Ёшитака Муратогийн ахалсан штаб ням гаригаас Нигатад ажиллаж аврах албадыг удирдан, хохиролд зориулан эд хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулж байна. Японы Ерөнхий сайд Жюничиро Коизуми байгалийн гамшгийн уршгаар сүйдсэн хот, мужийг сэргээн боегоход зориулан нэмэлт төсөв гаргаж шаардлагатай хөрөнгө гаргахаа амлав. Энэхүү нэмэлт төсвөөс өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 80 хүний амь насыг хөнөөсөн Токагэ хар шуурганы тарьсан хохирлыг мэн барагдуулах аж.
Энэ удаагийн гамшиг 1995 онд Кобегийн далайн боомтыг сүйрүүлж, 6400 хүний амь насыг егүүтгэсэн газар хөдлөлтөөс хойш хамгийн их хохиролтойд тооцогдож байна.
(өнөөдөр 2004.10.26 250)