Алуурчин зөгий 12 сармагчинг хороожээ
Энэхүү хөнөөлт зөгийд хазуулсан амьтан асар их өвдөлтийг тэвчилгүй шооконд орж үхдэг аж. Амьтны хүрээлэнгийн сармагчнууд хиймэл нууран дунд тэдэнд зориулан зассан арал дээр амьдардаг байсан учраас алуурчин зөгийнүүдийн довтолгооноос зугтаж чадаагүй бололтой.
Туе амьтны хүрээлэнгийн ажилчид сармагчнуудын амь тавин орилох чимээнээр сандран иреэн боловч оройтсон байлаа. Байана нэртэй нэг сармагчнаас бусад нь хэдийнэ үхеэн аж. Байана модны хонгилд нуугдаж амь гарсан байа.
Африкийн алуурчин зөгий 20-иод жилийн өмнөөс Бразилд үзэгдэх болжээ. Араатан амьтдын нүүдлийн болон орооны улиралд алуурчин зөгийнүүд идэвхэждэг агаад жижиг биетэй төдийгүй нүсэр том амьтдыг ч авладаг байна.
(өнөөдөр 2004.10.26 250)