Ерөнхийлөгч Саскачеван мужид хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгчийг мужийн захирагч, хатагтай Линда М.Хаверсток, нөхөр Х.Олсен, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Марк Уортман, Рижайна хотын дарга Пат Фиакко, мужийн ёслолын албаны дарга Майкл Жексон нарын албаны хүмүүс угтан авлаа.
МУЖИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ.

Ерөнхийлөгч Н.Багабанди Саскачеван мужийн захирагч, Эрхэмсэг хатагтай Линда Хаверсток-той уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Ерөнхийлөгч Н.Багабанди Канад Улсад хийж буй төрийн айлчлалынхаа явц, сэтгэгдэл, байгуулсан гэрээ, хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлээд айлчлалын нэг чухал зорилго нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд, өргөн хүрээний түншлэлийн түвшинд хүргэх, ард түмнүүдийг харилцан ойртуулахад оршиж байгаа юм гэлээ.
Тэрбээр Саскачеван бол тал сайхан нутагтай муж, улаан буудай үр тарианы орон, уул уурхай өндөр хөгжсөн бүс, эрчимжсэн мал аж ахуй бүхий хязгаар, иргэншиж соёлжсон газар гэдэг утгаар Монголчууд мэддэг юм.
Биднийг янз бүрийн салбар дахь хамтын ажиллагаа төдийгүй нийтлэг эрх ашиг, хүсэл сонирхол нэгтгэж байгаа нь нэн сайн хэрэг. Ард түмнүүд бие биеэ ойлгож, ойртон нягтрахыг эрмэлзэж байна. Та бүхнийг Монголд очихыг, монголчуудтай танилцахыг урьж байна, манайд ирсэн хэн боловч дахин заавал очих сэтгэгдэлтэй буцдаг гэж Ерөнхийлөгч хэллээ.
Мужийн захирагч Л.Хаверсток хэлэхдээ өнө эртний түүхтэй, цэнхэр тэнгэрийн орон Монгол Улстай нэн шинэ намтартай цэлгэр талын Саскачеван ойртон нөхөрлөж буйд сэтгэгдэл өндөр байгаагаа уламжлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд монголчуудыг ойлгох Саскавенчуудын төсөөлөл нэн баяжлаа.Монголд хандах бидний байр суурь, хандлагыг үндсээр нь өөрчилж, улам ойр дотно болгож өглөө.
Харилцаа, хамтын ажиллагааны шинэ шинэ боломжуудыг эрж хайх, ажил хэрэг болгох сонирхол төрлөө, орон зайн ойлголтыг бидний хамтран ажиллах тэмүүлэл ойртуулж байна.Манай мужид тавтай зочилж, таатай сэтгэгдэлтэй буцахыг ерөөе гэлээ.

Элэгсэг дотно, харилцан ойлголцсон уур амьсгалд болсон уулзалтын дараа Захирагчийн ордны ногоон танхимд Ерөнхилөгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг, Мужийн захирагч Л.Хаверсток, нөхөр Х.Олсен нар албан ёсны зураг авахуулж, хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж гарын үсэг зурлаа.

х х х
ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг нарыг хүндэтгэн Саскачеван мужийн захирагч Эрхэмсэг хатагтай Л.Хаверсток, нөхөр Х.Олсен нар үдийн зоог барилаа.Зоогийн үеэр Н.Багабанди, Л.Хаверсток нар харилцан үг хэлж, харилцаа хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрэхийг ерөөв.Зоогийн дараа Мужийн захирагч ордон музейгээ үзүүлж сонирхуулав.

ЕРӨНХИЙЛӨГЧИД МУЖИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД БАРААЛХАВ.

Ерөнхийлөгч Н.Багабандид Саскачеван мужийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд, ноён Марк Уортман бараалхаж, хөдөө аж ахуйн салбарт, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр болон боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Ерөнхийлөгч хэлэхдээ Канад Улсад хийж буй төрийн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалан өндөр хөгжсөн Саскачеван мужид зочилж, Канад нөхдийн туршлага, үйл ажиллагаатай танилцаж байгаадаа таатай байна гээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага, боломжийн талаар ярилаа.
Ерөнхийлөгч Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн одоогийн байдал, цаашид хөгжүүлэх бодлогын талаар танилцуулж, газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг Саскачеван мужийн хооронд харилцаа тогтоон хамтын ажиллагааг шинэ, үр ашигтай хэлбэрүүдээр баяжуулан хөгжүүлэхэд хоёр талын идэвхи санаачилга чухлыг тэмдэглэв
Энэ айлчлалын үеэр Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг-т гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болно гээд мал аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар ярив
.Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсад Канадын газар тариалангийн тэг элдэншүүлэлт, цомхотгосон технологийг туршиж , их дээд сургуулиудын хооронд Хөдөөгийн хөгжлийн сургалт төслийг амжилттай хэрэгжүүлж буйг дурдаад цаашид хоёр орон байгаль цаг агаарын хувьд ижил төстэй бүсэд оршиж буй онцлогийг харгалзан арвин ургац өгдөг Канадын улаан буудайн зарим сортыг Монголд нутагшуулах, тариалах, усалгаатай тариаланг түлхүү хөгжүүлэх, хамтарсан туршилт явуулж эрчимжсэн сүү, махны чиглэлийн загвар фермерийн аж ахуйг Монголд бий болгох, жижиг аж ахуйд тохирсон трактор техникийг нийлүүлэх, газар тариалан, мал аж ахуйн мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд харилцан солилцож, мэргэшлийг нь дээшлүүлэх сонирхолтой байгааг санал болгов.
Сайд Марк Уортман Ерөнхийлөгчийн санал санаачилгуудыг дэмжиж буйгаа мэдэгдээд байгаль орчин, цаг агаар, эрхэлдэг аж ахуйн хувьд адил төстэй манай хоёр орны хувьд мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа хорших, бие биеэсээ суралцах, хамтран ажиллах шаардлага, сонирхол байгааг онцолж , Засгийн газрын гишүүний хувьд дэмжиж ажиллана, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

х х х

УУЛЗАЛТ БОЛОВ.
Канад Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Саскачеван мужийн нийслэл Рижайна хотод Канадын Парламентын болон Засгийн газрын гишүүн, Олон үндэстний соёлын асуудал эрхэлсэн төрийн сайд, Эрхэмсэг ноён Реймонд Чан-тай уулзаж ярилцав. Ерөнхийлөгч Н.Багабанди Канадаас Монголд үзүүлж буй албан ёсны тусламжийг цаашид өргөтгөх, Канадад сурч буй Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, хоёр улсын соёл урлагийн харилцаа,солилцоог эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярьж, соёлын харилцаа нь эдийн засаг, улстөрийн харилцаанаас дутуугүй байдлаар ард түмнийг ойртуулдаг болохыг цохон тэмдэглэв.
Түүнчлэн Монголд өвлийн аялал жуулчлалыг нэвтрүүлэх замаар аялал жуулчлалын хугацааг уртасгах, Канадаас Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, талаар санал солилцов.
Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбар бол Монгол Канадын хамтын ажиллагааны гол чиглэлүүд болсныг тэмдэглэж, эдгээр салбарт цаашид хийх ажлын талаар ярилцав.Тухайлбал, уул уурхайн үйлдвэрлэлд байгалийн халгүй технологи хэрэглэх, хүйтэн нөхцөлд их ургац хураан авдаг арга туршлагаас суралцах, биотехнологи, мэдээллийн теннологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар тодорхой санал тавив.
Канадын төрийн сайд Р.Чан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан санал хүсэлтийг хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, цаашид Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламж болон Канадад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, хоёр орны соёлын хэлхээ холбоог хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын дараа Эрхэмсэг ноён, төрийн сайд Р.Чан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, гэргии А.Оюунбилэг нарыг хүндэтгэн зоог барив. Зоогт Саскачеван мужийн захирагч, эрхэмсэг хатагтай Л.Хаверсток, тус мужийн улс төр, бизнес, соёлын зүтгэлтнүүд оролцов.

х х х

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button