Бурхны бүтээл Брижит Бардо

Хүүхэлдэйн кинонд маш их дуртай, бүжгэн жүжгийн дугуйланд явдаг, нүдний шил зүүх хообийтой Брижит 15 настайдаа ээжийнхээ дотны найз гэрэл зурагчнаар санаандгүи зургаа татуулсан нь яагаад ч юм бэ Ellе сэтгүүлийн хавтсанд гарчихсан гэдэг. Энэ зурагнаас л түүний од болох зам эхэлсэн юм.
Тэр 18-тайдаа анх кинонд тогложээ. Харин түүнд жинхэнэ алдар нэр 1955 онд л ирсэн юм. Тэрбээр нөхөр асан Роже Вадимын найруулсан Эмэгтэй хүнийг бурхан бүтээсэн хэмээх кинонд анх удаа эхээс төрсен чигээрээ тогложээ. Үүнийг францчуудын нэг хэсэг нь ихэд цочирдон хүлээн авч, нөгөө нь талархан угтжээ. Гоо үзэсгэлэн төге, ёстой л бурхны бүтээл гэмээр Б.Бардог шүтэн бишрэгчид өдөр ирэх тусам өсен нэмэгдэж, хаа яваа газар нь цэцэг барин бүчдэг болжээ.
Цөөнгүй кинонд тоглож од болсон түүний хувийн амьдрал дардан байгаагүй. Олон ч нууц амрагтай байж, дөрвөн ч нөхрөөс салсан гэдэг юм. Түүний анхны нөхөр нь Оросын консул Игорь Племянниковын хүү Роже Вадим байлаа. Тэр хоёрыг анх танилцахад Брижит 15-тай, Роже 21-тэй байжээ. Хоёр жил үерхсэний эцэст гэрлэсэн ч тэд тиим аз жаргалтай байсангүй. Би Вадимтай хамт өнгөрүүлеэн амьдралаа бодохоор чухам яах гэж түүнтэй суув даа хэмээн тархи руугаа шаагаад авмаар үе олон байсныг дандаа санаж явдаг хэмээн Б.Бардо нэгэнтээ дурссан байдаг.
Тэрбээр 1960 онд Жак Шарьетэй дэр нийлүүлж, Никола хэмээх ганц хүүгээ төрүүлжээ. Харамсалтай нь тэр хоёрыг салахад хүү нь ааваа дагаж одсон байна. Хүү нь хожим нэгэн норвеги хүүхэнтэй сууж, хоёр хүүхдийн эцэг болсон ч эхтэйгээ тун ч таарамжгүй харилцаатай байдаг ажээ.
Б.Бардо хэдхэн жилийн дотор од болон гялалзсан шигээ кино урлагийг тун залуудаа орхисон юм. Киногоор сэтгэж, бодож, амьдарч явсан үе надад бий. Харин одоо
бол өөр. Киноны тухай боддог ч үгүй болсон. Би ямар кино Оскарын шагнал авч байгааг ч сонирхохоо больсон гэж тэр нэгэн ярилцлагадаа өгүүлеэн нь бий.
Олон жилийн турш бичсэн Б.Б миний хариулт хэмээх түүний дуртгалын ном жинхэнэ шуугиан тарьсан юм. Миний бүх мууталыг харуулсан ном. Өөрөөр хэлбэл, намайг үлгэр жишээч эмэгтэй хэмээн бодож явдаг зарим нэг хүний эндүүрлийг арилгая гэж би бодсон юм. Өөрийгөө яг байгаагаар нь үзүүлье гэж зорьсон гэж Б.Бардо хэлеэн байдаг.
Өнөөдөр тэрбээр ан амьтныг хамгаалах Брижит Бардо санг удирдаж байна. 1987 онд байгуулсан энэ сангийн багахан албан өрөө Парисын төв дунд байдаг. Тэрбээр гэртээ нугае, галуу, муур, нохой гээд 100 гаруй амьтан тэжээдэг гэсэн яриа бий. Амьтад бол миний баяр баясгалан. Огт гэм зэмгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй амьтдыг аварч хамгаална гэдэг чинь дээдеийн хүрээлэнгийн үдэшлэгт оролцож дэмий хоосон чалчихаас хамаагүй илүү буянтай үйлс гэж тэр нэгэнтээ хэлеэн байдаг билээ.
(өнөөдөр 2004.10.26 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button