Бөхчүүд сэргээш хэрэглэсэн үү?

Дээрх гурван бөхийн А шинжэлгээний хариу допинг хэрэглэснийг баталсан тул хоёр харцага нь БНСУ руу явж В шинжэлгээгээ өгөөд бас л баяртай мэдээ сонсч чадаагүй тухай яригдсан. Энэ мэдээллүүдийн талаа шуугианд холбогдоод байгаа бөхчүүдээс өөрсдөөс нь болон холбогдох хүмүүсээс асууж байр суурийг нь тодрууллаа

УЛСЫНХАРЦАГА Г.ГАНХУЯГ ЭНЭ МЭДЭЭЛЭЛ МИНИЙ ЭСРЭГ БОДЛОГООР ГАРСАН
-Таныг допинг хэрэглэсэн гэсэн мэдээлэл тархаад байна?
-Би энэ талаар юу ч ярьмааргүй байна.
-Хэрвээ допинг хэрэглэсэн бол цолоо хураалгаж, барилдах эрхээ хүртэл хасуулна шүү дээ?
-Уг нь гадуур энэ мэдээлэл нэг их цацагдаагүй л байгаа юм билээ ш дээ. Тиим болохоор би энэ мэдээллийг сонсох хүний тоог дахиж нэммээргүй байна. Тэгээд ч мэдээлэл анх бичсэн сонины-хонд хандсан. Няцаалт өгсөн. Миний эсрэг зохион байгуу-лалттайгаар ийм мэдээлэл гаргасан гэж бодож байгаа. Мэдээлэл өгсөн хүнийг нь бараг олсон. Миний эсрэг иймэрхүү зохиомол юм ярьж болох шалтгаантай хүн байсан.
-Та бур БНСУ руу явж В шинжилгээ өгөөд ирсэн юм биш үү?
-Миний гадаад паспортыг ч үзэж болно. Одоо сургуулиа төгсөх гэж байгаа болохоор тэгж БНСУ руу явах цаг зав ч алга.
-Та шинжилгээнийхээ хариуг аваагүй, бүр ор үндэсгүй яриа гараад байна гэж хэлж байгаа юм уу?
-Шинжилгээний хариуг хэлж байсан л даа. Ямар ч байсан минийх тэр допинг гэж хэлэгдэх хэмжээнд нь хүрээгүй. Тиймэрхүү юм байна шүү. Гэхдээ ноцтой биш гэж байсан. Сэргээшийн хэмжээ тодорхой проценттой байж, хүч чадал оруулах нөлөөтөй болдог юм байна л даа. 800 хувиас дээш гарч байж допинг үйлчлэлээ үзүүлдэг юм байна. Түрүү жилүүдийн А.Сүхбат аварга, Д.Батбаяр начин нарынх бол тэр 800 хувиас илүү гарч байсан гэсэн. Би өнгөрсөн нэгдүгээр сард чөлөөтийн улсын аваргад оролцохдоо баруун хөлдөе хүнд бэртсэн. Тэгээд хавар тамирчдын баярын барилдаанаас хойш л барилдсан шүү дээ. Бэртсэн хэл байнга боолттой байсныг бөх сонирхогчид анзаарсан л байх.
-Энэ тухай анх Допингийн үндэсний төв (ДҮТ)-өөс хэлсэн үү. Хэдийд хэлсэн юм бэ?
-Би санахгүй байна.
-Таных тэгээд хэдэн хувьтай гарсан юм бол, хэлсэн үү?
-Тав, зургаан хувьтай гарсан гэсэн.

УЛСЫН НАЧИН ЦЛХАГВАСҮРЭН ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР БОЛООД ЯВЖ БАИНА
-Шинжилгээний хариу нь допинг хэрэглэсэн гэж гарсан гурван бөхийн хоёр нь БНСУ руу явж В шинжилгээ өгсөн гэж мэдээ-лэгдлээ. Харин таныг яваагүй гэх юм?
-Допинг хэрэглэсэн гэсэн хариу гарсан тухай худал мэдээллийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод явж байна. Намайг дараагийн шинжилгээнд орохын тулд БНСУ руу яв гэж хэн ч хэлээгүй. Анхны хариуг ч сонсоогүй.
-Улсын баяр наадмын үеэр допинг хэрэглэсэн гэгдэж байгаа гурван бөхийн нэг нь та. Негөө хоёр харцагын нэг нь л лав анхны шинжилгээний хариугаа емнө нь сонссон байх юм?
-Би энэ тухай анх сониноос л сонсч байна.
-Энэ мэдээлэл гарсны дараа мен допинг хэрэглэсэн гэж яригдаад байгаа харцагуудтай уулзсан уу?
-Уулзаагүй. Тэд шинжилгээнийхээ хариуг анх хэзээ авсан эсэхийг нь ч мэдэхгүй байна. Биднээс наадмаар л зэрэг шинжилгээ авсан болохоор хариу нь бодвол зэрэг л ирэх байлгүй дээ.

НАСАНБАТ БИ ЭНЭ ТАЛААР ЮУ Ч МЭДЭХГҮЙ
Харин харцага Ц.Мягмарсүрэнтэй холбогдож чадсангүй. Юутай ч анхны шинжилгээний хариуг өмнө нь бөхчүүдэд мэдээлж байсан бололтой. Өнгөрсөн жил допинг илэрсэн хэмээн хэл аманд орж байсан Д.Батбаяр начин эмчилгээний журмаар их хэмжээгээр эм хэрэглэснээс допингийн төрөлд багтах бодис илэрсэн тухай мэдээлэгдэж байсныг уншигч та санаж байгаа байх. Хоёр харцагын нэг нь мөн л ийм шалтгаанаар тайлбарлаж байгаа бол начин шууд шүүхдэхээр болж байгаагаа ийнхүү хэллээ.
ДҮТ-ийн эмч Насанбатаас шинжилгээний хариуны талаар тодруулахад тэрээр их л ундууцангуй Би энэ талаар юу ч мэдэхгүй. Тэр шинжилгээний хариу гарсан эсэхийг ч мэдэхгүй байна гэв. Шинжилгээний үнэн зөв хариуг мэдэж байх ёстой албан ёсны ганц газрын хувьд танай хариултыг хэзээ авч болох вэ гэхэд тэр дахин дуугарсангүй. Ямар ч хариулт хэлсэнгүй. Шинжилгээний хариу ийм гарсан тухай мэдэж байгаа эсэхийг Үндэсний бө-хийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос асуулаа. Тэр Шинжилгээний хариу ирсэн тухай би өмнө нь мэдээгүй байсан. Ер нь бол одоо иймэрхүү асуудал манайд хамаагүй болсон. Баяр наадмыг зохион байгуулах төв комисс (БНЗБТК) энэ тухай хамгийн сайн мэдэж байх ёстой гэлээ.

Ц.БОЛДСАЙХАН ХАРИУ НЬ ИРСЭН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА
Баяр наадмыг зохион вайгуулах шөв комисс (БНЗБТК)-ийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхантай уулзсан юм.
-Гурван бөх допинг хэрэглэсэн тухай мэдээлэл тархаад байна. Улсын баяр наадмын допингийн шинжилгээний хариу БНЗБТК-т ирсэн үү?
-Манайд допингийн шинжилгээний хариу ирээгүй. БНСУ-аас ч манай ДҮТ-д хариу нь ирсэн эсэхийг мэдэхгүй байна.
-БНСУ-аас шинжилгээний хариу ирчихсэн байхад БНЗБТК-т тэр нь ирэхгүй удаж болох уу?
-Ер нь аль нэг бөх допинг хэрэглэсэн эсэх асуудал эцсийн шийдлээрээ манайд ирэх ёстой л доо. Тэр асуудлыг хэлэлцэж цол хураах, барилдах эрхийг хугацаатай хасах зэргийг шийдвэрлүү-лэхээр Ерөнхийлөгчид манай-хаас өргэн барих ёстой. Наад-маар цолны болзол хангасан даваатай бөхчүүдийг БНЗБТК-оос тодорхойлж Ерөнхийлөг-чийн зарлиг гардаг болохоор энэ асуудал гарцаагүй манайхаар шийдэгдэнэ л дээ.
-2001 оноос эхлээд сэргээшийн шинжилгээ өгсөн. Энэ хугацаанд БНЗБТК хоёр ч удаа БНСУ-аас ирж байгаа хариуг хүлээн авсан. Түрүү жилүүдэд наадмаас хойш хэдэн сард энэ хариу ирж байсан бэ?
-Хоёулаа есдүгээр сард ирж байсан. Үнэхээр энэ жил шинжилгээний хариу оройтож байна л даа. Энэ хариу ирэх ёстой хугацааг тодорхой заагаагүй болохоор ингэж оройтсон байж болох таптай.
-ДҮТ-д хариу нь ирчихээд байхад танайд ирүүлэхгүй байгаа юм биш үү?
-БНЗБТК-ийн зүгээс шинжилгээний хариуг нэхэж явсангүй л дээ. Энэ жил нийслэлийн 365 жилийн ойг тэмдэглэж байгаа болохоор тэр асуудлын хойноос явах боломж бололцоо байсангүй.
-Хоёр харцагын нэг нь шинжилгээнийхээ хариуг нэлээд эрт сонссон байсан?
-Өдий болтол сэргээшийн шинжилгээний хариуг ирүүлэхгүй байхыг бодоход үнэ-хээр допинг илэрсэн л бол тэд тэндээ лобби хийж байдаг юм болов уу…
-Хэрвээ тэд сэргээш хэрэглэсэн нь үнэн болвол цол хураах, барилдах эрхийг хасах зэрэг асуудлуудыг хэлэлцэж эхэлнэ гэж та сая хэллээ. Ноднин Д.Батбаяр начин бас сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэгддэг атал одоо болтол цолтойгоо байгаа. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн юм бэ?
-Баяр наадмыг зохион байгуулах төв комисс асуудлыг хэлэлцсэн. Энэ хуралд Эрүүл мэндийн сайд асан БНЗБТК-ын дарга Г.Нямдаваа ч мэдээж байсан. Д.Батбаярын бэртэл-дээ хэрэглэж байсан эмийг бичиж өгсөн Сонгинохайрхан дүүргийн эмч ч ирсэн. Хурал дээр тухайн эмийг ямар өвчний эдгээлтэд зориулж бичиж өгсөн гэхчлон шалтгааныг тайлбарлаж нарийн бичсэн байсан. Нарийн мэргэжлийн биш бид мэт нь ойлгохгүй юм билээ. Тэр эмч тухайн эмэнд сэргээшийн үйлчилгээний найрлага бүхий нандролон байдаг эсэхийг мэддэггүй гэж тайлбарлаж байсан л даа. Үүнийг нь Г.Нямдаваа Чи түүнийг мэддэггүй юм бол яахлаараа эмч болдог юм. Эмчлэх эрхийг чинь хасна гэхчлэн хэлж асуудлыг ер нь их хурц, ширүүн хэлэлцсэн. Эндээс цолыг хураах тухай шийдвэрийг Ерөнхийлөгчид өргэн барихаар болсон. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүхээр ороод тухайн эмийг эмчилгээ-ний зориулалтаар хэрэглэсэн гэсэн шийдвэр гаргуулаад ирсэн. Тэгээд асуудал орхигд-сон доо. Лабораторийн шинжилгээг шүүхийн шийдвэрээр үгүйсгэсэн сонин л юм болсон.
-Ер нь энэ жилийн сэргээшийн шинжилгээ авах журамд түрүү жилийнхээс өөрчлөлт орсон уу?
-Ямар нэг өөрчлөлт ороогүй. Авдгаараа л авсан. 16 бөхийг бүгдээс нь яаж авсныг би тэр бүр мэдэхгүй байна. Ямар ч байсан үзүүр түрүүний бөхийн барилдааны дараа шээсийг нь шинжилгээний зорилгоор авч байсан. Ер нь бол шээс, хөлснөөс нь авдаг гэсэн.
-Сэргээшийн үйлчлэл бүхий бодисонд ямар бэлдмэлүүд ордог тухай заагаагүйгээс эмчилгээний зориулалтаар эм хэрэглэсэн нь сэргээш хэрэглэсэн болчихлоо гэсэн шүүмжлэл байдаг?
-Яг энэ асуудлын улмаас өнгөрсөн наадамд сэргээшийн үйлчлэлд багтах бодисуудын жагсаалтыг хийж нөгөө талд нь батламж гаргасан. Наадамд барилдсан бух бөх энэ бат-ламжинд гарын үсэг зурж байж барилдсан шүү дээ.
-Тэр жагсаалтыг хаанаас гаргасан юм бэ?
-Түүнийг би танд өгье л дөө. Олон улсын стандартын жагсаалт л даа. Тэнд нь эмчилгээнд өргөн хэрэглээний эмийн найрлагад байдаг бодисууд ч багтдаг юм билээ. Хэрвээ допинг хэрэглэсэн тохиолдолд түүнийг нь гаргах зориулалтаар уудаг эм ч тэр жагсаалтад багтсан байна лээ. Олон улсын энэ жагсаалт жил бур өөрчлөгдцөг гэсэн. Д.Батбаяраас илэрсэн нандролон нь манайд бол энгийн л өргөн хэрэглэдэг бөөрний эмийн найрлагад байдаг гэж байсан. Түүний асуудлыг хэлэлцсэн хурал дээр сайд асан Г.Нямдаваагийн хэлснээр нандролон нь эр бэлгийн эсийг маш ихээр ялгаруулах, булчингийн хөндлөн огтлолд хүчтэй нө-лөөлдөг. Яваандаа үргүй болох, элэг муудах аюултай гэхчлэн ярьж байсан.
-Допингийн А шинжилгээг Улсын баяр наадмаар авсан. Гэтэл В шинжилгээг нь гурав, дөрвөн сарын дараа өгч болдог юм уу?
-Хэрвээ допинг хэрэглэсэн л бол тэр нь тухайн хүний биед хоёр жил шахам хадгалагддаг гэсэн.
(өдрийн сонин 2004.10.26 264)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button