Эх оронч бус голуудаар эх орноо хөгжүүлье

Ухаалаг бутээн байгуулалт хөгжил дэвшлийн түлхүүр. Харин тэрхүү түлхүүрийн эхнийх нь зам биш, үс байх болно. Усны барилга байгууламжаар улс орныхоо нүүр царайг өөрчлөн тордцог дэлхийн том, жижиг гүрнүүдийн жишгийг дагая. Өнөөдөр ус хэрэглэдэггуй салбар манайд үгүй. Усны далан, боомт, хиймэл усан сан, усан цахилгаан станц, том суваг, далд хоолой зэрэг томоохон бүтээн байгуулалтыг гадаадын улс гүрнүүд төрийн бодлогын түвшинд удаан хугацааны хөтөлбөрөөр боегодог. Ус элбэгтэй баруун Европынхон, Япон, Солонгос зэрэг өндэр хөгжилтэй орнуудад усны асуудлыг улс орны хөгжлийн эн тэргүүний зорилтоо болгожээ. Тэд усны томоохон барилга, байгууламжийг тасралтгүй барьсаар байна.
Боннын олон улсын бага хурал, Японы Дэлхийн усны гуравдугаар форум, Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхий нийт бас л усны тухай ярилцав. Шинэ зууны иргэд цэвэр усаар гачигдах аюул нүүрлэж буй нь дэлхий дахиныг цочирдуулах болов. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард хуралдсан НҮБын Ерөнхий ассамблейн аравдугаар чуулганаар 20052015 оныг Олон улсын усны жил болгохоор зарлажээ. Харин манайхан 2004 оныг усанд зориулахаар шийдсэн. Худаг барих, булаг, шанд тохижуулах төдийхнөөр усны жилийг тэмдэглээд өнгөрүүлнэ гэвэл нүглийн нүдийг гурилаар хуурсантай адил болох биз.
Монгол орны умард хэсэг усны нөөцөөр элбэг, харин тал хээр, говийн бүс нутаг гадаргын усаар дутмаг буюу огт усгүй.
Эх оронч бус голуудыг хуримтлуулан эх орондоо ашиглах тухай саналыг БОЯны сайд, доктор У.Барсболд бусдаас түрүүнд гаргасан билээ. Мэргэжлийн байгууллагууд томоохон голуудын усыг бүс нутгаар зохицуулан ашиглах талаар хэд хэдэн санал боловеруулжээ.
Тэдгээрээс Усны
үндэсний хөтөлбөрийг дэмжих төвөөс гаргасан төсөл амьдралд хамгийн ойрхон нь.
Эх оронч бус голын усыг говийнхонд тугээх Хэрлэнговь төсөл нь хэрэглэгч талаасаа ч, Засгийн газрын хүрээнд нэг бус удаа яригдаж, олны анхаарлыг татаж байгаагаараа ч эхний ээлжинд хэрэгжих магадлалтай.

ХӨВСГӨЛ НУУРЫГ ХОЁРХОН ЖИЛД
Эх оронч бус голуудаараа дамжуулан бид хэчнээн хэмжээний ус алддаг гэж нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах ерөнхий схемд Хойд мөсөн далан ай савд багтах Сэлэнгэ, Орхон голын олон жилийн дундаж урсац 374 шоо метр секунд.
Харин Онон, Хэрлэн голын дундаж урсац 96,6 шоо метр секунд байна гэж тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл, Монголоос жилд 14,84 шоо км ус хилийн чанадад урсан гарч байна. Энэ нь Хөвсгөл нуурын бараг тавин хувьтай тэнцэх хэмжээний усыг хоёр жил тутамд алддаг гэсэн үг.
Гэтэл манай орны нийт усны нөөц ердөө л 36,5 шоо километр.

ГОВЬД ГОЛ УРСГАХ ХYСЭЛ
Гадаргын ус гүнийхийг бодвол түргэн хугацаанд нөхөн сэргэдэг гэж усны мэргэжилтнүүд сонирхуулав. Цөлжилт эрчимтэй явагдаж буй манай говь, тал хээрийн зарим бүс нутагт усны нөөц эрс багассан тухай сэтгэл зовнин ярьж сууна. Гэтэл тэрхүү цөлд уул уурхайн үйлдвэрлэлийн хайгуулын ажил өрнөж, шинэ орд газрууд илрэх болжээ. Уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн технологийн хэрэгцээнд их хэмжээний ус шаардлагатай. Хэрвээ газрын доорх усыг шавхан ашиглавал нөхөн сэргэх хугацаа олон мянган жилээр үргэлжилнэ. Заримдаа ус эргэн төлжихгүй тохиолдол ч бий. Тухайн нутагт байгалийн харьцаа үүрд алдагдаж, цөлжилтийн сүйрэлд өртөж, хүн амьтан дайжиж болзошгүй хэмээв.
Эх оронч бус голуудыг эргүүлж урегах нь хамгийн бүдүүлэг шийдэл гэх хүнтэй ч тааралдав. Олон улсын экологийн конвенциэр гадагшаа урегалтай гол, мөрөнг бохирдуулах, ан амьтдыг үргээн дайжуулах, хэвийн байдлыг алдагдуулахыг хатуу хориглодог гэнэ. Энэ хоригийг монголчууд зөрчих эрхгүй. Голын урсгалыг өөрчлөх ёсгүй. Тэгвэл эх оронч бус голуудыг эх оронд нь үлдээх боломж бий юү. Боломж байна. Говьд гол урегах ХэрлэнГовь төслийн хувилбар сонирхол татав. Хойд хөршийг зорин урсдаг Хэрлэн голын хөвөөнд 500 сая шоометр усны багтаамж бүхий хиймэл нуур барихаар төлөвлөжээ.
Гол, үерийн усаар нуурыг сэлбэнэ. Харин нуурын ус том хоолойгоор дамжиж говьд хүрнэ. Ус дамжуулах хоолойгоо тэд гангаар биш, эдэлгээ сайтай полиэтиллен эдээр хийхээр сонгожээ. Зэврэхгүй, хүйтэнд тэсвэртэй болохыг нь бельгүүдийн туршлагаас судалсан гэнэ. Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгийн нутагт ус хүргэхэд 500 гаруй километр хоолой тавина гэсэн тооцоо гаргасан байна. Бас 10 км тутамд ус түгээх цэг ажиллуулахаар тооцоолж, 600 орчим га талбайг ойжуулж, ногоон бүс болгоно. Тэдгээрийн 250иад га нь төв суурин газарт байх аж.
Яваандаа энэ бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Ус тээсэн хоолой зэс, молибдений нөөц бүхий Цагаан суварга орд баялаг нөөцөөрөө дэлхийд айрагдаж буй Оюутолгой болон Тавантолгой, бас ЗамынҮүдийг чиглэжээ.
Хэрвээ ХэрлэнГовь төсөл хэрэгжиж эхэлбэл монголчууд Эрээн рүү ус экспортлох шинэ боломж байгааг ч тэнд тэмдэглэжээ.
Далд хоолойгоор ус өвөл, зүнгүй урсах гэнэ. Энэ бүхнийг усны төвийн мэргэжилтнүүд 1970аад оноос хойш явуулсан судалгаандаа үндэслэн байж гаргасан гэсэн. Тэр үед Дорноговь аймгийн Мандах сумын нутаг болох Цагаанцав хэмээх газарт Эрдэнэтээс дутахааргүй нөөцтэй Цагаан суварга ордыг ашиглах тухай яриатай зэрэгцэн усны асуудал боссон гэдэг.
Говьд гол урсгахад 230 сая орчим ам.доллар зарцуулна. 12 жилийн дотор зардлаа нөхөж чадна гэсэн тооцоог гаргажээ. Голын урсацыг тохируулах учраас Хэрлэнгийн ус татрахгүй хэмээн төслийнхөн тайлбарлав.
Усгүй газарт ус татахдаа экологийн том алдаа гаргасан улс орнуудын гашуун туршлагаас ч тэд суралцеан гэнэ. Шинжлэх ухааны ололтод тулгуурлан экологийн шаардлагад нийцсэн усны том байгууламж барих цаг иржээ. Сахарын цөл, Дундад Ази, Африк, Австралийн ус татаж, амьдралаас цэцэглүүлсэн түүхээс суралцъя.
Урд хөршийнхөн маань ч өмнөдөөс барууныг чиглүүлэн хуурай бүсдээ ус шилжүүлэх асар том байгууламжуудыг хэдийнэ бариад эхэлчихэж. Говьд гол урсгаад улсаа хөгжүүлье.
Дорныг зорьсон Хэрлэнгээс гадна Орхон, Туул, Сэлэнгэ, Онон зэрэг умрыг чиглэн хүний нутаг руу урсдаг голуудыг эх орондоо ашиглая. Харин дараа нь замаа . . .
(өнөөдөр 2004.10.26 250)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button