Британийн их сургууль, коллежид бүртгүүлэх арга замын тухай

Хэрэв Та Их Британид үндэсний дээд боловсрол эзэмших, эрдмийн зэрэг хамгаалах сургалтад хамрагдах хүсэлтэй байвал Их сургууль, Коллежуудын Элсэлтийн Алба /Uniүersities and Colleges Admissions Serүice (UCAS)-цаашид ИСКЭА гэнэ./-аар уламжлан бүртгүүлэх учиртай. Энэ нөхцөлд Та өөрийн суралцах чиглэлээр гаргасан нэг бүртгэлийн хуудсаар 6 хүртэл сургуульд мэдүүлгээ хүргэх боломжтой. Их сургууль, коллеж бүр танд суралцах орон тоо гаргаж өгөх эсэх талаараа өөрсдөө шийдвэр гаргах боловч, ИСКЭА -ны дамжлага нь энэхүү тогтолцоог хатуу цаг хугацаатай болгож, элсэлтийг нэгдсэн бодлого, хяналттай болгодгоороо үр ашигтай ажээ. Өнгөрсөн ганцхан жилд ИСКЭА-аар уламжлан гадаадын 55000 оюутан Их Британид суралцах хүсэлтээ гаргасан байна.
Та өөрийн сонгосон мэргэжлээр суралцаж эхлэхээс 9-12 сарын өмнө бүртгүүлж, хүсэлтээ гаргаж болох бөгөөд ингэхдээ ИСКЭА-нд бүртгүүлэхэд компьютерт тулгуурласан тогтолцоо онцгой үүрэгтэй гэдгийг Та олж мэдэх болно.
Өнөөгийн байдлаар Их Британид мэргэжлийн сургалтад бүрэн цагаар суралцах оюутан болохын тулд бүртгүүлэх түгээмэл 3 арга зам байна. Yүнд
1. ИСКЭА-ны болон тухайн сургуулийн вэб хуудсанд байрлуулсан
бүртгэлийн хуудсыг ашиглан сүлжээгээр бүртгүүлэх,
2. Комьютер дэх Цахим Бүртгэлийн Тогтолцоо /Electronic Application System/-г ашиглан бүртгүүлэх,
3. Цаг хугацаа шаардсан уламжлалт арга болох бичгээр хүсэлт гаргах
зэрэг болно.
Эдгээр арга бүр өөр өөрийн давуу талтай бөгөөд Та өөрийн байгаа бодит нөхцөл байдалтай уялдуулан аль илүү боломжтой арга замыг нь сонгох нь Таны эрх билээ.
Нэг. Сүлжээгээр хүсэлт гаргах
Вэб хуудсанд байрлуулсан бүртгэлийн хуудсыг ашиглан сүлжээгээр хүсэлт гаргах нь найдвартай арга зам юм. Өндөр хурдтай бродбанд холболтуудтай интернэт сүлжээгээр бүртгүүлэх арга улам бүр өргөжсөөр байна. Бүртгүүлэхээр холбогдохын тулд Та өөрийн суралцахыг хүсч буй сургуулийн Зохицуулагчийн юм уу эсвэл, Британийн Зөвлөл /British Council/-ийн орон нутгийн салбарын базворд /buzzword/-ыг олж мэдэх хэрэгтэй. Ийнхүү бүртгүүлэхэд интернэтийн нянтай болон гэмтэлтэй сүлжээнээс хамаарсан гомдлыг хүлээн авахгүй болно. Гэхдээ хэд хэдэн давуу талтай юм. Yүнд
• Интернэтийн холболт бүхий хаанаас ч гэсэн, өдөр, шөнийн алинд ч Та бүртгүүлэх боломжтой.
• Төрсөн өдөр, суралцах мэргэжлийн код гэх мэт чухал мэдээллүүдийг хэрэв буруу байвал тэр дор нь автоматаар хянах бүрэн боломжтой.
• Мэдээллийг шат дарааллаар асуултыг нотлох хэлбэрээр авах учир алдаа гаргавал газар дээр нь засаад явах боломжтой.
• Та бүртгэлийн хуудсаа бичихээс өмнө бичсэн зүйлсээ лавлах, хувийн мэдэгдэл гаргахын тулд хувилан авах боломжтой.
• Та өөрийн бүртгэлийн хуудсыг ИСКЭА-нд явуулахаас өмнө өөрийн багшийн болон зөвлөхөөр батламжлуулах боломтой.
• Өөрийн бөглөсөн бүртгэлийн хуудасыг хүссэн тоогоороо хувилан авч болно.
• Сүлжээгээр бүртгүүлэх бүртгэл нь ерөнхийдөө ажлын 1 өдөрт багтаж хийгддэг.
• Дебит, эсвэл зээлийн карт ашиглан сүлжээгээр төлбөр хийхээс эхлээд төлбөрийн олон төрлөөс Та сонгох боломжтой.
Хоёр. Цахим Бүртгэлийн Тогтолцоо /ЦБТ/
Цахим Бүртгэлийн Тогтолцоо /ЦБТ/ нь одоогоор ИСКЭА-ны гурван арга замын хамгийн олон тоогоор хэрэглэдэг арга зам болоод байна. Yүний олонхи давуу тал нь сүлжээгээр хүсэлт гаргахтай ерөнхийдөө адилхан боловч интернэтэд холбогдох шаардлагагүйгээрээ илүү давуу талтай байдаг байна. Та бүртгэлийн хуудасыг ИСКЭА-ны компьютерээс хэрхэн шилжүүлэн авахыг мэдэхгүй ч гэсэн программ хангамж нь бүртгэгдсэн ямар ч компьютерийн ЦБТ-г ашиглаж болно.
Ганц чухал зүйл бол ИСКЭА-нд бүртгүүлэхэд шаардлагатай бүх баримтуудаа бүрэн бүрдүүлсний дараа шугамд холбогдох нь зүйтэй ажээ.
Гурав. Бичгээр хүсэлт гаргах
Компьютер, цахим сүлжээ ашиглахгүйгээр хоцрогдсон цаас бөглөх технократ маягийн аргаар бүртгүүлэх нь Таны бүртгэлийг хийх явцад алдаа эндэгдэл гарах ноцтой аюултай байж болох учир энэ арга нь хүсүүштэй арга зам биш. Жишээлбэл, ЦБТ бүтээн нэвтрүүлэхээс өмнө нийт бүртгүүлэгчдийн 7 хувийнх нь төрсөн өдөр тодорхойгүй байдаг байжээ. Таны өөрийн сонирхсон сургууль, мэргэжлээр суралцах хүсэл чармайлт чинь бүртгэлийн хуудасыг бөглөхөд гаргасан алдаанаас болоод талаар болж болзошгүй. Гаргац муутай гар бичмэл, үг, үсгийн болон дүрмийн алдаанууд нь Таны суралцах хүсэл эрмэлзэлд чинь гай болж ч мэднэ. Бүртгэлийн цаасан хуудас бөглөх нь ерөнхийдөө уншихад эвтэйхэн байх боловч, бүртгэл, бүрдүүлэлтийн явцад ялангуяа хэт их ачаалалтай үеүүдэд ЦБТ-оор бүртгүүлснээс хавьгүй цаг хугацаа шаарддаг ажээ. Учир нь бүртгэлийн хуудсуудыг хуулбарлан, хувилахаас өмнө нягт нямбай хянаж үзэх шаардлагатай байдаг байна.
Дөрөв. Суралцахыг хүсэгчдийн анхааралд
Бүртгэлийн аль ч арга замыг ашиглахаар Та шийдснээс хамаарахгүйгээр ИСКЭА таны хүсэлтийг хүлээн авснаа нотолж, таны сонголт хийсэн их сургууль, коллежиудад зохих цаг хугацаанд нь шилжүүлэх, элсэлтийн албаны гаргасан шийдвэрийг танд мэдэгдэх зэрэг ижилхэн үйлчилгээг танд үзүүлэх болно.
Та дээд боловсролыг сонгохоор шийдвэрлэсэн бол дараах зүйлсийг анхааралдаа авбал зохино.
• 2003 оноос эхлэн бүртгэлийн шинэ буюу сохор тогтолцоог хэрэглэж эхэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өрсөлдөгч сургуулиуд таны хаана суралцахыг хүсч байгааг тань мэддэггүйд оршино. Юуны учир гэвэл, нэр дэвшигчид өөрсөд нь огт шаардлагагүй шилэлт сонголтыг тухайлбал, сургалтын нэр хүндтэй болон өрсөлдөөөнтэй сургууль, чиглэлээр гайхалтай тодруулга хийдгийг ИСКЭА мэддэг учраас таны бүртгүүлэх хүсэлтэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүйг зорьж байгаад оршино.
• Та аль болох эрт бүртгүүлэх хэрэгтэй. Хичээлийн жил нь 9,10 дугаар сард эхлэдэг сургуулиудын бүртгэлийн ажиллагаа 1 дүгээр сарын 15 наар тасалбар болдог. Хрисмасын баяр, Шинэ жилийн /12 дугаар сарын 25-нээс 1 дүгээр сарын 1 хүртэл/ үеэр Британийн их сургууль, коллежи, сургуулиудын хувьд амралтын үе тул албан ажил зогсдогоос үүний дараа элсэлтийн албад нилээд ачаалалтай болж, Хрисмасын өргөдлүүдэд дарагддагыг анхаарахад илүүдэхгүй.
• Оксфорд, Кэмбриджийн Их сургуулиуд болон анагаах ухаан, шүд, мал, амтны эмнэлэг, мал эмнэлэгийн шинжлэх ухааны чиглэлийн сургалтын бүртгэлийг ямар ч тохиолдолд 10 дугаар сарын 15-ны өмнө хийлгэсэн байх ёстой.
• Урлахуйн ухаан, зохион бүтээх чиглэлийн сургалтын бүртгэл зарим тохиолдолд хойшлогдох явдал гардаг байна. ИСКЭА-ны жагсаалтад А чиглэл /Route A/ гэж тэмдэглэгдсэн сургалтын бүртгэл ерөнхийдөө 9 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 15-ны дотор явагддаг боловч, өөрийн ажлын ачааллыг харгалзан их сургууль, коллежуудыг 11 дүгээр сарын дундаас бүртгэхийг зөвшөөрдөг. Б чиглэлийн сургалтуудын бүртгэл 1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 24 /3 дугаар сарын 8 дотор бол сайн/ -нд явагдаж дуусах ёстой.
• Сүүлийн үед Шотландын коллежууд ИСКЭА-ны А болон Б чиглэлд хамрагдах болжээ. Шотландын сургалт 4 жилийн хугацаатай байдаг боловч ерөнхийдөө эхний жил нь бэлтгэл анги байдаг Британийн их сургуулиудтай төстэй байдаг. Тиймээс 1 дэх жилдээ бэлтгэлд суухаар бүртгүүлэх үү? Эсвэл хаа нэгэнтээ бэлтгэлээ амжилттай дүүргэсэн учир бэлтгэлээс чөлөөлөгдөж шууд сургалтад орох уу? гэдгээ Та шийдэх хэрэгтэй.
• Суралцахаар хандсан голлогч 3 сургуулийн талаарх Таны хувийн хүсэлт, мэдэгдэл элсэлтийн давааг амжилттай давахад онцгой боломж олгоно. Олонхи элсэгчид суралцах мэргэжилдээ хир дур сонирхолтой талаараа хангалттай мэдээллийг бүртгэлийн хуудсандаа бичиж чаддаггүй учраас элсэлтэд унадаг ажээ. Учир нь уг мэргэжлээр суралцах хүсэл сонирхол нь хаа нэгтэй суралцах орон тоо эрэхээс тэс өөр гэдгийг санах хэрэгтэй.
• Дунд боловсролын СВ5Е /Дунд Боловсролын Төв Зөвлөл/, ЮЗЕ /Дунд боловсролын Олон улсын Төв/ нэртэй хоёр төв Зөвлөлийн үндсэн үнэлгээ болон тэдгээртэй адилтгах үнэлгээт баримт бичгүүд нь Их Британийн их сургууль, коллежиудын үндсэн ангид шууд элсэн суралцахад зөвшөөрөгддөг.
• Британийн Ихэнхи их сургууль, коллежууд Британийн Зөвлөлийн байнгын хяналтад байдаг Олон улсын Англи хэлний сорил /International English Test (IELTS)/-ийг өгсөн байхыг шаарддаг. Зарим нь TOEPL-ийг ижилтгэн авч үзэж, хүлээн зөвшөөрдөг. Зарим их сургуулиуд хэрэв таныг англи судалж байгаа, таны англи хэл их сайн гэдгийг мэдсэн тохиолдолд IELTS шаардахгүй байж мэднэ.
Тав. Монголын боловсролын онцлогийн тухайд
Монголын боловсролын бичиг баримтыг Британид бараг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын ямар нэг сургалтад хамрагдсан, эсвэл Монголын их, дээд сургуулийн 1 – 2 дугаар дамжааг дүүргэсэн, англи хэлний оноо өндөртэй бол Британийн зарим сургуулиуд хүлээн авах талтай.
Таны Британид суралцахаар ИСКЭА-аар дамжуулан 6 сургуульд хүргүүлсэн мэдүүлгийг их сургууль, коллежууд судлан үзээд зохих хариу ирүүлнэ. Нааштай хариу нь Таныг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлж, тодорхой нөхцлүүдийг шаардсан байдаг. Тухайлбал, Таны англи хэлний мэдлэг доод зах нь Олон улсын Англи хэлний сорил /IELTS/-ийн 5,5 – 6,5 байх, ерөнхий боловсролын зарим хичээлийн дүн, үнэлгээ, сургалтын төлбөрийг заасан цаг хугацаанд нь төлж барагдуулсан байх зэргийг шаарддаг. Британид ахлах сургууль, гимназийн А түвшингийн шалгалтад бүх төгсөгчид хамрагдaж, дүн нь 8 дугаар сарын дундуур орон даяар зарлагдан, тэдний аль их сургууль, коллежид үргэлжлүүлэн суралцах нь тодорхой болдог. Иймээс Ганы мэдүүлэг, хүсэлтийн хариу ч мөн адил энэ үеэр тодорхой болж, хэрэв шаардлагыг хангасан бол аль нэг сургуулиас нь хариу ирэх болно.
Цаашид дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
ИСКЭА-ны вэб хуудас www.ucas.com -оор орж үзэх буюу +44 1242 227788 дугаарын утсаар холбоо барьж болно.
Мөн гадаадад суралцах хүсэлтэй оюутан, сурагчдад зориулсан www.studyoүerseas.com, www.intstudy.com, www.internationaledu.net зэрэг вэб хуудсанд зочилж болно.
Түүнчлэн Британид боловсрол эзэмшихийг хүсч буй оюутнуудад зориулсан SBI /Studying in the British Isles/ эсвэл Studying abroad сэтгүүлүүдийн утас +44 208 861 0500, факс +44 208 861 2448 -аар холбоо барьж буюу [email protected] и-мэйлээр захиалж уншаарай.
ГХЯ-НЫ ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС
2004 оны аравдугаар сар