Эр хүн эр хүндээ хайртай, эм хүн гадаад хүнд хайртай

1990-ээд он бидэнд эрх чөлөө бэлэглэсэн. Талын монголчуудын хэтэрсэн эрх чөлөө өөрсдийг нь тарж бутрахад хүргэсээр ирснийг түүх шивнэдэг.
Бид сонголт олонтой ард түмэн. Хэнтэй ч гэр бүл болчихно. Яв явсаар монгол бүсгүйчүүд гадаадынхантай гэр бүл болдог моод дэлгэрэв. Хэдэн жилийн өмнө жүжигчин О.Энхтуул герман эртэй ханилахад дээр дооргүй шуугимар болсноо ам өрсөлдөн харийн эртэй дэр нэгтгэх аянд уралдацгаах болов. Иргэний бүртгэл мэдээллийн гаргасан тоо баримтаар бол монгол бүсгүйчүүд албан ёсоор 46 орны бэр болжээ. 1570 гаруй бүсгүй жагаж зовж буй эсэхийг нь тэнгэр бурхан л мэдэх хэрэг. Хилийн дээс алхаад харийн хүн болцгоох бүсгүйчүүд маань зүрх сэтгэл, зүс хоёр нь монгол хэвээрээ байгаасай гэж залбирмаар.
1990-ээд оны дундуур монголчууд барууныхантай гэр бүл зохиодог байсан бол өдгөө замаа өөрчилж Ази руу хандах болов. Ялангуяа солонгосчуудтай, АНУ-д 83, ХБНГУ-д 135, БНХАУ-д 105, Японд 113, БНСУ-д 850 эмэгтэй бэр болон очсон байна. Албан бусаар хэд байдгийг чөтгөр бүү мэд. Түүнчлэн манайд хүргэн их орж буй бололтой. Байртай, машинтай л бол чөтгөртэй ч нэхцөхөд бэлэн байдаг нь монгол хүүхнүүдийн гэм биш зан болов. Ерөөс тэдний харьд бэр болон нисээд явчихаж буйг мөнгөтэй л холбон ойлгож болно. Эдүгээ монгол эмэгтэйчүүд маань нэг л хөнгөн,бэлэн амьдралыг хүсдэг болж. Нэр төр, боловсрол, үзэсгэлэн гоогоо харийнхны ногоон-өөр солих болов.
Сүүлийн жилүүдэд монгол, солонгос хоёр орны харилцаа тун эрчимжиж буй. Үүнийг дагаад солонгосуудтай гэр бүл болох явдал ч бас эрчимжжээ. Сар тутам 50 монгол бүсгүй түүхийн нэгэн цагт бидний боол явсан солонгос хүний босгоны боол болохоор баяртайяа одож байна. Сураг тавихул хэдэн сарын дараа гунигтайяа мэдээ ирж байна. Солонгос хүнтэй гэр бүл болоход зуучилна. Эл зарлал хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр цацагдаж буй. Зарлалын үр дүн нь туйлан хангалтгүй хариутай гарч байна. Баян солонгостой сууж мөнгө саах гэж очсон охид бүсгүйчүүд кинон дээр хардаг ядуу тариачны оромжинд мөлхөж, малчин монгол хүн тариачин болон хувирахын үлгэр жишээг өөрийн биеэр үзүүлцгээж байна. Солонгосууд эцгийн эрхт ёсыг хатуу сахидаг. Эмэгтэйчүүдийг тун дорд үзнэ. Солонгост буй найзтайгаа саявтар утсаар ярив. Эмэгтэй хүнийг бараг хүн бишид тооцно. Ямар ч хүнд ажил хийсэн эрэгтэй хүнээс 50 хувийн бага цалин авдаг. Эндхийн ёс юм байх гэж өгүүлэв. Өөрсдийн эмэгтэйчүүдийг дорд үздэг солонгосууд монгол эмэгтэйг боол мэт харилцах нь зүйн хэрэг болж таарч байх шив.
Зуучлагсдын баян гэх үгэнд толгой нь мансуурсан монгол охид, бүсгүйчүүд битүү гэрлэлт хийсээр байна. Гадаад хань-аа үзээгүй байж гэрлэхээр шууд зөвшөөрнө. Очтол байдал өөрөөр эргэдэг. Сэтэрхий уруултай, өрөөл татуу, хөгшин /голдуу 20-40 насаар ах байх/ эрхэмтэй дэр нэгтгэх зовлонд унана. Утсаар хүртэл ярих эрхгүй бэмбэгнэх. Солонгосын бэрүүд маань энэ үеэс л эх орноо санагалзаж эхэлдэг. Эцэг эхийн нөмөр, нөгөө аз үзэн, шоодож орхисон найз залуугаа эргэн санах жишээтэй. Барууны хямсгар, хүйтэндүү ёсорхог, нарийн харамч эрчүүдтэй гэр бүл бологсод ч үүнтэй ижил хувь тавилантай байх.
За тэгээд мөнгөөр дутагдахгүй жаргалаа гэж бодъё. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж өвөг дээдэс маань дэмий нэг хэлсэнгүй. Солонгосын дээд давхаргынхан Монгол орныг, тэр тусмаа монгол бүсгүйчүүдийг сонирхох болсон нь нууц биш болж. Чингисийн удмын цусаар үндэстнийхээ эрч хүчийг сэлбэхээр горилхийлэх, хүсэмжлэх болсон нь төрийн бодлого нь ч байж мэднэ. Энэхүү монгол бүсгүйчүүдийг авлах солонгос, хятад бодлогыг бид үндэсний хэмжээнд авч үзэн одооноос хаалт, хориг тавихгүй бол манай хүн ам зүйн бодлогод төдийгүй удмын санд ч аюултай хохирол учруулахаар байна.
Ямарваа улс орны төрийн хар хайрцагны бодлогод үндэс угсаатныхаа цэвэр байдал, хэт эрлийзжилтээс сэргийлэх, удмын сангаа хатуу хянах зэрэг нь гол байр суурь эзэлдэг. 1990-ээд оны эхээр хойд хөрш ОХУ-д охид, бүсгүйчүүд нь олноор янхан болсон баруун руу гарах, гэр бүл болох, биеэ үнэлэх явдал хүчтэй дэлгэрсэн удаатай. Үүнийг төрийн зүгээс хорьж, хаах, шийдэх эрэлхийлэл хийж байсан боловч амжилт олоогүй. Харин орос эрчүүд үүнийг хялбархан шийдээдэхэв. Хэт үндсэрхэг, шовинист үзэлтэй оросын мухар толгойтнууд гэж алдаршсан залуусын бүлэглэл ийм хандлага гаргасан охид, бүсгүйчүүдийг эрэн сурвалжилж, олж баривчлах болсон байна. Гэсгээл нь тун сонин. Тэдний үсийг тайрч, халзалж орхино. Тамгална. Үүнээс хойш орос бүсгүйчүүд харийнханд биеэ үнэлэх, гэр бүл зохиох нь эрс багассан жишээ байдаг. Манайхан ураг барилдах хатуу ёсыг эртнээс мөрдөж ирсэн улс. Ургийн бичигт нь харийн нэр орохыг эрс цээрлэдэг.
Монгол, Солонгос хоёр ураг барилдаж явсан түүх бий юу гэвэл бий. Гэхдээ солонгосуудыг монголд бэр болгодог байв. Юань гүрний үеийн монгол хаад, жанжнууд солонгос хатантай байсан. Харин солонгос хүргэнийг хүсдэггүй байж. Дэндүү цөөхөн монголчуудын оюунлаг, монгол генийг хадгалж яваа бүсгүйчүүд маань нэг сард 50 солонгос, 10 хятад, 20 япон, 25 герман эртэй гэр бүл болон харьд одоод байвал байдал хэрхэн эргэхийг та төсөөлөөд үз дээ. Бидний өсөлт арваад жилийн өмнөөс буурсан. Дөнгөж 1,2 хувьтай явж байдаг. Хятадад уусан мөхсөн манжууд хүртэл 300 жилийн турш биднийг өмөөрч, хятад хүн монгол эхнэр авахыг хатуу хориглож байв. Монголчууд амархан уусч, эрлийзжих аюултайг урдаас харсан хэрэг. Харин одоо бид өөрсдийг минь захирч ирсэн манжуудаас дор, эсэргүү бодлогыг өөрсдөө баримтлах болов. Барууны орнуудын хоорондын эрлийзжилт, цус сэлбэлт нь Америк зэрэг шинэ угсаатныг бий болгож байсан бол биднийх дэлхийд нэг ч монгол хүн үлдэхгүй гунигтай байдлыг л үүсгэнэ. Арчаагүй, залуу архичин эрчүүдийн сүйрлээс л болж бид ийн шийдэх болсон гэдэг монгол бүсгүйчүүдийн улиглалаас ямар ч эх оронч, үндэсний үзэл харагдахгүй байна.
Монгол хүн төрсөн нутагтаа харийнхны өмнө доромжлогдох болж, хоёр гуравдугаар зэргийн хүн болон хувирч буйг бүү үзүүлээч гэж монгол бүсгүйчүүдээсээ гуймаар байна. Омог бардам үндэстэн билээ бид. Мөнгө харж сэтгэлээ сохлохоос хол явъя. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасан хүн ам зүй, удмын сангийн эсрэг чиглэсэн гэмт хэрэг өсөн тэлэх үүд хаалгыг Иргэний бүртгэл мэдээллийн төв зэрэг манай хариуцлагатай албадаас эхлээд зогсоомоор байна. Тагнуулын төв газрын үзэж байгаагаар бол охид бүсгүйчүүд хэдийгээр өөрийнхөө хүсэлтээр харийнхантай гэрлэж байгаа ч энэ нь тэдний ахуй байдал, амьдралыг далимдуулан үйлдэж байгаа хууль бус явдал. Охидыг насны зөрөөтэй гэрлүүлэх нь монголчуудын удмын санд сөргөөр нөлөөлнө. Даруй таслан зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ нь ч зүйн хэрэг.
Монгол бүсгүйчүүд маань гадагшаа нүүсээр байх уу. Та хариул даа.
2004.10.26, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button