МАХН сүүлчийн луйвраа хийлээ

Тэгж тэнцүүлсэн гэдэг нь УИХ-ын сонгуулийн маргааш л бараг тодорхой болсон зүйл.
Тойргийн дүн оройтож гарч буй бүх тойрог дээр тэнцүүлэх ажиллагаа-г Ядамсүрэн гэх энэ эрхэм хийсэн. Одоог хүртэл сонгуулийн хоёр тойргийн дүн эцэслэн шийдэгдээгүй, тэндхийн сонгогчид ардчилсан эрх чөлөөгөөрөө хохирч байгаа нь энэхүү Ядамсүрэн гэгчтэй салшгүй холбоотой. Ядамсүрэн ба түүний намын санаачилгаар хоёр парламент давхардан чуулж, нэг чуулган нь Төрийн тэргүүнээ огцруулахаар бүтэлгүй оролдлого хийсэн тэрхүү хөгийн явдал хуучраагүй байна. Эрх барьж асан нь, мөн Сонгуулийн ерөнхий хороо нь сонгууль явуулах чадваргүй, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж хүлээн зөвшөөрч чаддаггүй дүр зураг 2004 оны Монголын олон улсын имиж болов оо.
Сонгууль хийж чадна, гол нь хийлгэж чадна гэдэг нь тухайн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл байдаг бол үүнийг Ядамсүрэн тэргүүтэй СЕХ мэдрэх мэдэх чадвар мөхөсджээ. УИХ-ын хоёр тойргийн дүн гараагүй. УИХ бүтэн ам бүлээрээ бүрдэж чадаагүй байтал орон нутгийн сонгууль залгаад дэлхийн ардчиллын практикт ховорхон тохиолдох марзан үзэгдлийг үргэлжлүүлэв ээ. МАХН-ын дарга нар Орон нутаг МАХН-ых гэж хөөрцөглөх нь яг л адал явдалт жүжгийн тайлал шиг.
Сонгууль руу биш, СЕХ руу орж дараахи тодотголыг хийе. Монгол улс ардчиллын зарчмыг эргэлтгүй нэвтрүүлээд 14 жилийг ардаа үдэхдээ өмнө нь Гүррагчаа, Лхагвасүрэн гэхчлэн хоёр нөхрөөр СЕХ-г даргалуулсан. Тэд чухам хоёр галын дунд өнөөгийн Ядамсүрэн шиг ийнхүү дэн дун явсныг санахгүй юм. Дэлхийн практикаар нотлогдож зайлшгүй мөрдөгдөх ёстой жаяг СЕХ-ны дарга нь аль ч улс төрийн намд харьяалагдах ёсгүй байтал энэ гурав яагаад МАХН-тай хүзүү толгой хамт яваад байсан тухайд одоо эргэцүүлэхгүй бол хожим их гай тарьж мэдэхээр болжээ. Гай гэдэг нь төр эзэнгүйдэхээс авахуулаад иргэний дайн хүртэл хямралын бүх хэлбэрийг дэлхийн түүх бидэнд нэрлэж байна.
1996 онд УИХ-ын сонгуульд Ардчилсан холбоо эвслийг ялууллаа хэмээн Лхагвасүрэн дээр МАХН-аас нь аянга бууж байтал эвслийнхэн түүнийг өмгөөлж хэдэн жил торгоосон, чухам Лхагвасүрэнг аврагч нь муу нэрт ардчилсан хүчин болсон түүхийг олон хүн санаж байгаа. Гэтэл 2004 оны УИХ тийм дээрээ тулсангүй. Учир нь Ядамсүрэн гэгч энэ ялдамхан эр улцганасан араншингаасаа болж хоёр галын дунд галан хайчинд өөрөө явж орчихсон ба түүнээсээ гарч чадахгүй явсаар орон нутгийн сонгуулийг чүү чамай луйвраар авч гарав. Энэ хүний тархи мэдрэлийн хичнээн сая эд эс үхсэнийг эмч нар хожим тогтоох биз ээ.
Нэгэнт зориглосных МАХН-ын маань хатуу даалгавар гээд УИХ-ын сонгууль дээр луйвраа тууштайхан хийсэнсэн бол, МАХН-даа дор хаяад 60 суудал авчирсансан бол өнөөдөр цээж баримлыг нь төрсөн нутагт нь залаад нэрэмжит сонгууль гаргахад нам нь бэлэн байсан. СЕХ, орон нутгийн сонгуулийн хороод 90 хувь МАХН-чуудаас бүрдсэн байтал энэ нөхөр тэгж хөдөлж чадаагүй. Ирж яваа цагийн аяс, ерөөсөө хожим нэр цэвэр, үр ач нартаа сайнаар дурсагдъя гээд Эх орон-Ардчилал эвслийн жам ёсны ялалтыг хамгаалаад хуулиа дээдэлсэн бол одоогийн албан тушаал дээрээ өлхөн ханхалзах төдийгүй эвслийнхэн түүнийг юунд ч хүргэж болох байлаа. Бас тэгсэнгүй. Эх орон-Ардчилал эвслийн дэмжигчдийн өмнө түмэн хар нүглийн эзэн болсон эрх эрхэмд орон нутгийн сонгууль эцсийн дүнгээ тавих дээртулж сая нэг юм амьсгаа авах шиг боллоо.
Ерөөсөө ийм гаслантай байдалд хэн нэгнийг дахин түлхэн оруулахгүйн тулд СЕХ-ны дарга ба гишүүдийг томилдог хуулиндаа дэлхийн жишгийн дагуу өөрчлөлт оруулахгүй бол оройтно шүү. Аливаа улс төрийн намаас хараат бус, болж өгвөл намд харьяалагдаж байгаагүй тийм хүн хайж олъё. Заавал улс төрч, эдийн засагч, хуульч хэмээн мэргэжил харахаа больё. Жишээ нь Төрийн шагналт, урлагийн гавьяат, соёлын гавьяат, нэрт эрдэмтэн зэрэг нийгэм олондоо танигдсан тулхтай нэгнийг тавьж болохгүй гэж үү? Сонгуулийн бус цагаар /бараг гурван жил/ чухам юу хийж байдаг нь тодорхойгүй тул СЕХ гэсэн байнгын байгууллагатай байх хэрэг байна уу? Зарим улсын жишгээр ХЗДХЯ нь ажил үүрэгтээ хавсарч болохгүй гэж үү? Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх гэхчлэн сонгуулийг хавсран хийдэг олон жишээ бусад улсад бий. Энэ бүхнийг судалж нэвтрүүлэхэд яагаад болохгүй гэж???
2004.10.26, Инфо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button