Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийн тухай тойм

Энэ үүднээс үзвэл Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ардчиллын үзэл санаа хүчтэй шингэсэн төдийгүй, тэр үзэл санаа тус
хөтөлбөрийн арга зүй болсон б.айна. Нөгөө талаар хөтөлбөрт хөгжлийн төлөөх санаачилга бололцоотой хэмжээнд шингэжээ. Ардчилал, хөгжил хоёр харилцан нөхцөлдөж, бие биедээ дэм өгдөг хүчин зүйлс юм.
Хөтөлбөрийн Төрийн удирдлага, иргэдийн оролцоо гэсэн эхний бүлэгт Цахим засаглал гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, цаг хугацаа харгалзахгүй иргэдэд хүргэх зорилт тавина гэсэн байна. Энэ бол хөгжлийн төлөө шинэ технологи ашиглах замаар ардчиллыг гүнзгийрүүлнэ гэсэн санаа юм. Хөтөлбөрт төрийн үйлчилгээний арга замыг онцгой хялбарчилж ардчиллыг бэхжүүлэхээр заасан байна. Хөтөлбөрт Төрийн албаны тухай хуулинд төрийн албан хаагчдын ёс зүй, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, хариуцлага хүлээлгэх зарчмыг тодотгосон өөрчлөлт оруулна гэж заажээ. Манайд төрийн албан хаагч гэхээр л нэг хээхийсэн, додийсон амьтан болчихоод би иргэдэд үйлчлэх ёстой хүн гэдгээ мартсан байдалтай харагддаг байсан. Ийм гажуудал, ийм үхмэл хөшүүн байдлыг шинэ засаг үгүй хийхээр зорьж байгаа аж. Энэ тухай үзэл санааг хөтөлбөрт Төрийн албан хаагчаас иргэдэд үйлчлэх эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ мөрдөх албаны болон ёс зүйн журмыг гаргаж, түүнийг зөрчсөн то-хиолдолд хүлээлгэх хариуцлагыг олон түмний хяналтын дор хэрэгжүүлнэ гэж тусгажээ. Ардчилал нь төрийн хү-рээнд хэрэгжихдээ онцгой эрэмбэ, эрх, уүргийн нарийн хуваарь дагууд биеллээ олдог байна. Манайд саяхныг болтол цалинтай малчин гэгддэг багийн дарга боловч засгийн тэргүүн шиг данхалздаг бай-лаа. Ийм эх толгойгүй байдал, холион бантан нь орон нутгийн бие даасан байдал огт биш харин төрийн шаталсан дарамт болж байжээ. Монголчууд төрийн түшмэдүүдийг адууныхаа хэрээр исгэрч байхыг ямагт сануулсаар иржээ. Зэрэг дэвийн эрэмбэ зөрчигч түшмэлийг шоолж Бяруу болоогүй байж бухын баасаар баах гэж хэлдэг байсан нь ардчиллын зарчмыг зөрчсөн санаа биш, харин ямар нэг хүчин зүйлийн нөмөрт омогшдог хувь хүний эмгэнэл, түүний бохир, заваан байдлыг илтэд дургүйцсэнийг илэрхийпсэн үг юм. Нэгэн үе бид толгой дараалан улстөржиж, үзэл санаа-ны иргэний дайн дэгдээж байв. Энэ байдал төрд, төрийн үйлчилгээнд нэн харш ажээ. Ц.Элбэгдорж улс төрд ашигтай зүйл эдийн засагт ашиггүй байх нь бий гэж хэлж байсан. Энэ санаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгалаа олжээ. Төрийн жинхэнэ албан хаагчдыг жинхэнэ байдлаар улс төрийн харьяалалгүй болгож, улс төрийн албан хаагчдын хүрээг хумихаар хөтөлбөрт заажээ. Төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн сонгуулийн
сурталчилгаанд оролцдог, зориулалтын бус төсвийн хөрөнгө мөнгийг сонгуульд дайчилдагёс буе байдлыг үгүй болгохоор мөрийн хөтөлбөр оруулсан байна. Энэ бол ардчиллыг хумьж буй хэрэг буе харин түүний гажуудлыг засч буй үйл явц ажээ.
Төрийн албан хаагч бүрээс улстөрчийн авир байдал илрэх нь Зуун ямаанд жаран ухна тавьснаас дор үзэгдэл аж. Төрийн жинхэнэ албан хаагч бол эрх, үүргийн заяамал шинжээрээ төрд зүтгэгч морь юм. Морь яаж ч азаргасаад үр төл үлдээхгүй. Харин адууг дэмий үймүүлж, гүүг сувайруулан, сүргийг эцээж тураадаг байна. Иймээс монголчууд морь шиг моринд л хайртай байжээ. Бид төрийн сүлдэндээ азаргыг биш морийг бэлгэдеэн. Тэнд эзэндээ унуулан наран зүг дэл, сүүл хийсгэн давхиж буй морь бол төрийн жинхэнэ албан хаагч биз ээ. Нийгмийн бүрдэл хэсэг бүрийг, төрийн институт болгоныг чиг үүргийн зарчимт голдиролд оруулах нь ардчиллын онцгой зарчим болохыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үзэл санаа харуулж байна. Улс төрөөр азаргасдаг түшмэл өөрийн эрхгүй зуйрган долдой, хиймэл нэгэн болдог байна. Мал, амьтныг хүнчлэн үзүүлж болдог бол хүнийг амьтанчлах нь түүний ерөнхий шинж байдлыг харуулах сайн арга биз ээ.
Намбарын Энхбаярын Засгийн газрыг хүчирхэг байсан гэдгийг хэн хүнгүй хүлээн зөв-шөөрдөг. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ч өмнөхөө огтхон ч муу хэлэхгүй байгаа. Өмнөх маань сайн байсан учраас бид түүнээс илүү сайн байх ёстой гэсэн учир зүйг Ц.Элбэгдорж гарган тавьж байгаа юм. Эдний мөрийн хөтөлбөр өмнөхийн сайн тал дээр баттай суурилсан, нөгөө талаар шинэлэг санаа-гаар баялаг нь анзаарагдаж байна. Төмөр замыг хоёр урсгалтай болгох, Мянганы зам-ыг үргэлжлүүлэх, бүсчилсэн хөгжлийн төвийн асуудлыг иж бүрэн шийдэж улмаар, хүн амыг төвлөрлийг төрийн зүгээс тэтгэх, иргэдийн орон сууц, үл хөдлөх хөрөнгийг аривжуулах зэрэгт олон шинэлэг арга зүй хэрэглэх юм байна. Энэ хөтөлбөрийн төсөл нэгэнт эхэлснийг үргэлжлүүлэх буурьтай шинжээрээ, цоо шинийг эхлүүлэх урамт байдлаараа, хөгжилд тэмүүлсэн үзэл санаагаараа нэн өвөрмөц болжээ. Боловсролыг өрсөлдөөнөөр чанаржуулах, иргэдийг банкны зээлийн түүхтэй болгох, байгальд ээлтэй технологиор ашигт малтмалыг боловсруулах, англи хэлийг хоёрдогч хэл болгох гээд урам зориг, шийдмэг байдал ханхалсан эрчлэг богинохон өгүүлбэрүүд энэ хөтөлбөрийн мэн чанар болжээ.
(өдрийн сонин 2004.10.27 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button