Улаанбаатар Америкийн төвтэй болно

Түүний айлчлал энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэлтэй хэлэлцээр хийж санал солилцохоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, УИХ-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Энхсайхан, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарт бараалхаж Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг хүндэтгэн зоог барих аж.
Ноён Жеймс А.Келли Төв аймгийн Зуунмод суманд очиж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Шүүхийн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй шүүхийг компьютержүүлэх үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Мөн Улсын төв номын санд байрлах Америкийн төвийн нээлтэд оролцох юм байна. Тэрбээр сэтгүүлчдэд айлчлалынхаа талаар хэвлэлийн бага хурал хийлгэх цаг гаргах ажээ.
(өдрийн сонин 2004.10.27 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button