Тендер шалгаруулалтыг будлиантуулсан уу?

Улсын болоод зээл, тусламжийн хөренгөөр объект барьж байгуулах, худалдаж авах үйл ажиллагаанд оролцуулах аж ахуйн нэгж байгууллагыг сонгох томоохон тендерт оролцсон компаниудын зүгээс хуучнаар Санхүу, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, одоо ч шинэ Сангийн яаманд уг албыг хашиж буй Ч.Хүрэлбаатарын талаар багагүй гомдол гаргадаг аж. Нийгмийн эмзэг бүлгийн болон дөрөв ба түүнээс дээш хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд зэрэг сурдаг өрхийн хүүхдэд үнэ төлбөргуй хичээлийн хэрэглэл нийлуүлэх тендерийг 2003 онд зарлажээ. Безонтрейд ХХК зүүн бүсэд, Очир ундраа информ ХХК баруун бүсэд хамгийн бага үнэ санал болгосон байна. Гэвч ноён Ч.Хүрэлбаатар тэднээс 60-80 сая төгрөгөөр илүү үнэ санал болгосон компаниудыг ялуулах санал гаргаж байсан байна. Тендерийн үнэлгээг түүнийг нээснээс хойш үндэсний баяр наадмын өмнөх хоёрхон хоногт багтааж амжуулсан, тендерийн нээлтэд тендерт оролцогчдын гол гол үнэлгээг жагсааж бичээгүй, тэдний санал болгосон үнийн хөнгөлөлтүүдийг мэдээлээгүй зэргээс үзэхэд хууль бус тендер болех нь оролцогчдод мэдэгдэж байжээ. Энэ талаар сайд Ч.Улаанд мэдэгдээд тусыг олоогүй ажээ. Харин ялсан гэх компаниуд тендерт санал болгосноос өөр хямд, чанар муутай бараа нийлүүлснээс хичээлийн хэрэгсэлийнхээ талаар багш, эцэг эхчүүд гомдолтой байгаагаар үл барам улсын төсвийн хөрөнгөөр бараа шахсан гэх үг дуулдах болжээ. Ч.Хүрэлбаатар даргын удирдан явуулсан олон тендер зарчмаасаа гадуур болсны нэг жишээ энэ юм байна.
(өдрийн сонин 2004.10.27 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button