Би ажлын албатай болсноор ерөнхийлөгч болчихгүй

-МАХН, эвслийн санаа олон зүйл дээр давхцдаг. Шинэ Засгийн газрын шинээр ярьж байгаа зүйл гэвэл Засаг захиргааны нэгж бүрийг кодтой болгох, шинээр төрсөн хүүхэд болгоныг нийгмийн хамгаал-лын дугаартай болгох. Энэ хоёр шинэ юм шиг дуулдаж байгаа ч өмнө нь бас яригдаж л байсан асуудал. Эдгээрээс бусад нь хуучин. Энэ Засгийн газрын үүрэг бол шинэ юмны хойноос хөөцөлдөх биш өм-нөхийгөө батжуулах. Бүрэн эрхийн дөрвөн жилдээ юуг илүү амжуулах вэ гэдгээрээ л өмнөхөөсөө ялгарна. Урьд нь арав гаруй жил олон дахин яригдсан ч зайлшгүй хоёр хүчин хамтарч шийдэх байсан асуудлыг шийдэж чадвал энэ эвслийн Засгийн газар байгуулагдсаны утга учир оршино. Татварын асуудал, засаг захиргааны нэгжүүдийг шинэчлэх гэх мэт. Цоо шинэ, хэний ч бодоогүй юмыг олно гэдэг бол биш. Бүгд л хийж байсан, хийхээр төлөвлөж байсан асуудлууд. АНУ-ын Ардчилсан нам, Бүгд найрамдах намыг, Английн Лейборист, Консерватив намыг ялгахад хэцүү байдаг. Аль нь ч засгийн эрх авсан нийгмээ орвонгоор нь эргүүлдэггүй шүү дээ. Манай гол хоёр хүчин ч ижил юм олныг ярьдаг. Гурав, дөрөв дэх хүчин популист туйлширсан юм ярьдаг нь нийгмийг доргиож магадгүй. Тиймээс гурав, дерөв дэх хүчнээс болгоомжлох хэрэгтэй. Хоёр том улс төрийн хүчин төлөвшихөд буруу юмгүй. Тэгэхдээ хоёулаа ардчипсан шинж чанартаи байх нь зүйтэй. Нэг нь барууны, нөгөө нь зүүний гэдэг ч манайд сонгодог утгаараа зүүн, барууны хүчин байхгүй байна. Улс төрийн хүчнүүдэд өшөө авалт байх ёсгүй. Талбайд жагссан тракторчдыг тараасан нь өшөө авалт биш хууль сахиулсан хэрэг. Ж.Наранцацралтын үед Сүхбаатарын талбай дээр зөвшөөрөлгүй цуглаан жагсаал үйлдэхийг хориглосон. Манай гол улс төрийн хүчнүүдэд улс төрийн соёл суусан нь зөв-шилцөөнөөс харагдаж байна.
-Та дэргэдээ жилийн 88 сая төгрөгийн төсөвтэй 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж буй нь ямар учиртай вэ. Эвслийн зүгээс үунийг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд таныг нэр дэвшихэд туслах баг гэж үзэзд байгаа…
-Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх нь намуудын хэрэг. Таван зөвлөх ажиллуулбал Ерөнхийлөгч болдог гэсэн үг биш. Таван зөвлөхийн хэмжээнд ажлын албатай болсноор би Ерөнхийлөгч болчихгүй. Ийм ажлын хэсэгтэй байх хуультай ч яагаад ч юм хэрэгжээгүй юм билээ. УИХ-ын дарга бол бүхнийг мэддэг бурхан биш. Дэргэдээ ажлын албатай байна гэсэн хуультай. ҮАБЗ-д багтдаг гурван том албан тушаалтны нэг гэдэг утгаараа. Хоёр жилийн дараа Эх орон-Ардчилал эвслийн хүн УИХ-ын дарга болно. Мөн л таван зөвлөхтэй байх болно. УИХ-ын дарга аливаа шийдвэрийг гаргахдаа илүү нарийн мэдээлэлтэй байхад ажлын алба тусална.
-Улсын төвлөрсөн төсвийн төслийг УИХ-аар бүтэн хоёр сар хэлэлцэҗ байж гараас гаргадаг. Ерөнхий сайд байсан та үүнийг сайн мэдэж байгаа. Гэтэл ирэх жилийн төсвийг хэлэлцэж амжаагүй байна. Ганц сарын дотор түргэн түүхий хэлэлцсэн болоод батлах юм биш биз?
-Төсвийн төслийг аравдугаар сарын 1-нд хуулийн хугацаанд нь өргэн барьсан. Зарим тооцоо судалгааг нэмж засах шаардлага бий ч төслийг буцаагаагүй. Засгийн газар зарим тоогоо эргэж хараад өгье гэсэн. Арван-хоёрдугаар сарын 1-нд багтааж төсвөө батлах байх. Энэ жил л сонгуулийн дараахь нөхцөл байдлаас шалтгаалж зөвшилцөж төр, засгаа байгуулах шаардлагаар ингэж хойшилсноос биш ирэх жилээс хуучин журмаараа хэлэлцэнэ.
-Эх орон-Ардчилал эвслээс сонгуулийн мөрийн хөтолбертөө тусгасан хүүхдийн итгэлийн арван мянган төгрөгийг төсөвт тусгах боломжтой юу?
-Олон улсын санхүүгийн байгууллагын анхаарлыг энэ асуудал татаж байгаа. Ядуурлыг бууруулах зорилгод тохирохгүй байна гэсэн. Монголын сая гаруй хүүхдийн 600-гаад мянга нь ядуувтар айлд, 500-600 мянга нь бусдыг харалгүй өөрийгөө аваад явах айлд өсч байна. Гаднын байгууллагууд ядуурлыг бууруулах чиглэлийн арга хэмжээ авах нь зүйтэй гэж зөвлөж байгаа. Одоо төсвийн 35 хувь нь нийгмийн хамгаалалд чиглэдэг. Тэр нь өөрөө өндөр зардал. Төсвийн зардлын 55 хувьтай нийгмийн хамгаалал тэнцвэл эдийн засаг даахгүй нурна. Монгол Улсад хайргүйдээ биш Монголыг хөл дээрээ зогсоосой гэсэндээ гаднынхан ингэж хэлж байна. Нийгмийн хамгааллыг 35 хувьдаа багтааж, төсвийн зарлагаа багасга гэсэн. Бид ОУВС, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банкны зөвлөмжийг хэрэгсэхгүй байж болно. Тэгвэл зээл, туслалцаа зогсох гээд байна. Хүссэн хүсээгүй энэ зөвлөмжийг дагахаас аргагүй. Ядуу иргэд нийт хүн амын 36 хувийг эзэлдэг. Үүнийг бууруулахад л чиглүүлж ажиллая.
(өдрийн сонин 2004.10.27 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button