Нефть, зэс, алт, валютын ханш цаашид өсөх үү?

Д.ДУЛАМСҮРЭН НЕФТИЙН ҮНЭ БУУРЧ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ
-Олон улсын зах зээл дээрх алтны үнэ ханш удаан хугацаагаар өсдөггүй нь олон жилийн судалгаагаар нотлогдсон. Энэ нь нэгд, алт нефть шиг түгээмэл хэрэглээ биш учраас. Хоёрт, алтыг худалдан авагч /хөрөнгө оруулагч томоохон бизнес, дилерүүд болон банкууд үнийг нь зохицуулаад байдаг. Харин ньфть болон алтны үнэ өсч байгаа нь ам.долларын ханш буурч байна гэсэн үг. Тэгэхээр АНУ дэлхийн голлох валют ам.долларынхаа хан-шийг зохих түвшнээс доош буулгахгүйг эрмэлзэнэ. (Өнөөдөр ам.доллар нь фунт стерлинг, еврогийн дараа орж байгаа ч олон улсын худал-даанд гүйцэтгэх үүрэг буу-раагүй) Тиймээс АНУ нефтийн голлох хэрэглэгчийнхээ хувьд ч тэр нефтийн үнэ өсөөд байгаа өнөөгийн энэ байдалд санаа зовон ОПЕК-ийн орнуудтай хэлэлцэх, гэрээ байгуулах зэргээр ажиллаж байгаа байх. Нефтийн үнэ сүүлийн олон арван жилд гараагүйгээр өссөн. Үүнийг уг нь ОПЕК-ийн орнууд нийлүү-лэлтээ нэмэгдүүлэх зэргээр зохицуулах учиртай.
-Манайд нефтийн үнэ өссөнийг дэлхийн зах зээл дэх үнэ ханш ОХУ-ын Юкос компаниир дамжин нөлөөлж байна гэх үндэслэл бага юм. Олон улсын зах зээл дээр нефтийн үнэ цаг хугацааны хувьд өсч байгаа хэдий ч Юкос түүнээс түрүүлж үнэ нэмсэн нь манайд шууд нөлөөлсөн. Энэ нь Юкос-ын санхүүгийн чадавхитай илүү холбогдоно.
Ам.долларын ханшийн хувьд манайд өсөх хандлагатай. Учир нь Монгол Улс удахгүй гадаадын томоохон төслүүдийн үндсэн өрийг төлж эхэлнэ. Дээр нь эрх баригчид сонгуульд амласан мөнгүүдээ өгөхөөр 2005 оны төсөвт суулгаж өгвөл манай эдийн засаг энэ бүхнийг даах чадалгүй ам.долларын ханш өснө.

Ч.БАЯРТОГТОХ НЕФТИЙН ҮНЭ ӨСЧ ХАРИН ВАЛЮТЫН ХАНШ НЭМЭГДЭХГҮЙ
-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ ханш цаашдаа өсөх төлөвтэй байгаа. Эрдэмтдийн судалгаагаар энэ нь хоёр шалтгаантай. Нэгд, нефтиэр баян орнууд гадаад, дотооддоо хямрал ихтэй учир ОПЕК-ийн хүсээд байгаа тэр хэмжээнд нефтийг нийлүүлж чадахгүйгээс үгэнд орохоо больж ОПЕК нефтийн ол-борлолт, нийлүүлэлтээ зохицуулахад хүндрэлтэй байна. Хоёрт, нефть дээр бие даасан бодлого барьдаг зүүн Европын орнуудын их зан мөн үнийн зохицуулалтгүй болсон. Энд ОХУ голлох байр
суурь эзэлнэ. Дээр нь Юкос-ыг тойрсон маргаанаас үүдэн Орост нефтийн хямрал үүсээд байна. Хэдийгээр ОХУ дэлхийн зах зээлд нөлөөлдөггүй гэсэн ч түүний дээрх байдал нь Оросын харъяа зүүн Европын орнуудад нөлөөлдөг шиг нефть гол хүлээн авагч манай оронд шууд хамаарч байна.
-Олон улсын валютад евро гарч ирснээр дэлхийд голлох валют ам.доллар өрсөлдөгчтэй болсон. Тиймээс ам.долларын ханш их хэмжээгээр хөдөлж ихэсч багасч хэлбэлздэг болсон. Энэ нь БНСУ, Сингапур, Хятад зэрэг орны зах зээлд тусч энэ бүсэд багтдаг манай оронд мөн нөлөөлж байна. Ам.долларын ханш нь манайд бараа бүтээгдэхүүний үнэ ханш, гадаад худалдааны урсгал, валют орж гарч буйн зөрөө, тэнцлээс хамааран ихэсч багасдаг. Жуулчлал ихэссэн үед валютын ханш сулардаг бол импорт нэмэгдэх бусад улиралд чангардаг жамтай. Нефть, алт, зэс, валютын дэлхийн зах зээл дэх өндэр ханшнаас манайд тусч буй нэг эсрэг тал нь манайхаас олон улсын зах зээлд гол нийлүүлэгч түүхий эдүүд зэс, алтны ханш ойрын хэдэн жилд байгаагүйгээр өссөн явдал юм. Энэ нь манай эдийн засагт сайнаар тусна. Тиймээс ам.долларын ханш тогтвортой байна гэж үзэж байгаа.
(өдрийн сонин 2004.10.27 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button