Төрийн мэдээллийн системийг хэрхэн боловсронгуй болгох вэ?

Энэ асуудлаар Засгийн газраас ойрын үед авч хэрэгжүулэх арга хэмжээ, бодлогыг боловсруулахад бага ч болов нэмэр болюу хэмээж энэ талаар өөрийн санал бодлыг мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцахыг зорилоо.
Бидний энэхүү дэвшүүлж буй санал нь төрийн байгууллагын мэдээллийн тогтолцоо, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах болон түүнд мэдээлэл, холбооны технологийг ашиглахад бодлогын тувшинд юу хийх шаардлагатай байгаа тухайд чиглэгдэх юм.
Асуудлыг дэвшуүлэхдээ бид УИХ-аас 2000 онд батлагдсан Мэдээлэл холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал, Засгийн газраас 2002 онд батлан гаргасан Монгол Улсын мэдээлэл холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-г иш үндэс болгож байна.
Тухайлбал бид теөийн мэдээллийн автоматжуулсан систем /TMAC/, түүнийг хэрхэн боловсруулах, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалт нь ямар байх, иж бүрдлийг нь хэрхэн бий болгох тухай концепцийн түвшинд томъёолох зорилтыг тавьсан юм.
Үунийг бичигч би бээр тухайн үеийн социалист орнуудын Нийгмийн шинжлэх ухааны мэдээллийн олон улсын системийг 1976 онд концепцоо боловсруулж гаргасан цагаас нь эхлэн уг байгууллагын хүрээнд олон улсын автоматжуулсан мэдээллийн системийг боловсруулж туршин 1991 онд ашиг-лалтад орох хүртэл шууд гар бие оролцож ирсэн туршлагадаа тулгуурлан одоогийн энэ дэвшигдэж буй асуудлыг мэн иймэрхүү шийдлээр гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.
Учир нь бидний 80-иад онд дээрх жишээгээр Монгол Улсад Нийгмийн ухааны мэ-дээллийн автоматжуулсан системийг байгуулах талаар өөрсдийн концепц, аргачлал, журмуудыг боловсруулан гаргаж туршилт судалгааны ажлыг гүйцэтгэн явуулж байсан нь тодорхой салбарт үр дүнгээ өгч эхэлсэн билээ..
Эдгээр судалгаа, туршилтийн ажлын дүнг Шинжлэх ухааны мэдээллийн асуудал /1986 он/, Общественные науки в МНР /1982 он/, Нийгмийн ухааны мэдээллийн олон улсын системийн эрдэм шинжилгээний хурлын илтгэл, материалууд /Таллин 1982 он/ зэрэг олон ажлаас тодорхой уншин танилцаж болно.
Туршлагаас үзэхэд энэ асуудалд анхнаас нь иж бүрэн, судалгаа үндэслэлтэй хандаж гүйцэтгэхгүй бол хо-жим мэдээллийн системийн дотор бие биеэ давтсан, дав-хардсан, дутуу дулимаг харсан, эд хэсгүүд нь нийлээд дараалсан иж бурэн цогцол-бор болж чадахгүй болох тул туйлын үндэслэлтэйгээр бод-логоо /концепцоо/ тодор-хойлж, гүйцэтгэх шат дараал-лыг зөв тогтоох шаардлагатай байгаа юм.
ТМАС-ийг боловсруулахад юуны түрүүн зохион бай-гуулалтын болон технологи процессуудын бүтцийг тодор-хойлох ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсад ТМАС-ийг байгуулах концепцийг тодорхойлон батлагаажуулж, энэ үндсэнд техникийн даалгавар болоод ажлын төслийг боловсруулан уг ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
ТМАС-ын хэрэглэгчид нь төрийн удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцооноос мэдээлэл авах эрх бүхий төрийн байгууллага, албан хаагч, иргэн, аж ахуйн нэгж болно. Тодруулбал төрийн удирдлагын шийдвэр хэрэгжих орчинг хамруулна гэсэн үг. Үүнээс үндэслэн мэдээллийн системийн зохион бай-гуулалтын бүтцийг тодорхойлж болно.
Тухайлбал, систем нь гурван түвшинтэй байх ба дээд түвшинд Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, яамд, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд хамрагдана.
Дараагийн түвшний хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны болоод төрийн захиргааны байгууллага орох юм. Гэхдээ энэ түвшинд аймаг, хотын болон сумын байгуул-лагууд хоёр түвшинт сүлжээг үүсгэж хамрагдана.
ТМАС-ын үйл ажиллагааны үндсэн зарчим нь мэдээллийг төвлөрсөн бус байдлаар боловсруулж, салбар бүрийн төвлөрсөн санд нэгтгэн зангидах, нэг удаа боловсруулж олон дахин ашиглах явдал юм. Ингэж ТМАС-ийн үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтын бүтцийг томъёолж болох ба энэ үндсэн дээр мэдээлэл боловсруулах технологийн дамжлагуудын үүрэг зорилт тодорхойлогдоно.
ТМАС нь мэдээлэл цуг-луулах, боловсруулах, оруулах, хадгалах, дамжуулах, хайх, удирдаж хянах, хэвлэн гаргах технолог процессуудаас тогтоно.

Мэдээллийг цуглуулах, боловсруулах, баримтжуулах процесс
Энд төрийн бодлогыг хэрэгжүүлэн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах, шийдвэр болгон баримтжуулах үйл ажиллагаа орно.

Мэдээллийг машинд оруулах, хадгалах процесс
Мэдээллийг машинд оруулахын өмнө баримт мэдээллийг батлагдсан журмын дагуу бичвэрт бэлтгэж /ажлын хуудас гэж нэрлэдэг/ машинд шивж оруулна.
Мэдээллийг хадгалах үндсэн зарчим нь үндсэн файл буюу мастер файлыг үүсгэх-дээ эргэж хайх бололцоог бүрдүүлсэн төрөл бүрийн линк файлуудыг давхар үүс-гэдэг байх явдал мэн. /Программ хангамжид тавигдах шаардлага гэж хэлж болно/

Мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх процесс
Баримтжуулсан мэдээлэл, шийдвэрийг гүйцэтгэгчид хүргэнэ. Гүйцэтгэгчид холбооны сувгийг ашиглан зайнаас мэдээллийг хайх зарчимд тулгуурлан өдөр дутам дээд баигуулагуудаас гаргаж байгаа өөрийн хүрээний мэдээллийг олж улмаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулна. Энэ шатанд электрон шуудан ч давхар хэрэглэгдэнэ. Мөн машинаар уншигдагч зөөгчдөд тусгайлан боловсруулсан нэг загварын форматаар /коммуникатив формат хэмээдэг/ бичиж салбар хоот рондоо болон түвшин хоорон-доо солилцох боломжийг хан-гасан байх шаардлагатай.

Шийдвэрийн хэрэгжилтийг удирдах, хянах процесс
Удирдах байгууллагуудаас шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх зорилгоор буцах холбоог бий болгоно. Гүйцэтгэгч байгууллага тусгай журмын дагуу хэрэгжилтийг мэдээлэх ба энэ нь системийн статистик үзүүлэлт болон мэдээлэгдэж байна. Хэвлэн гаргах процесс
Тооцоолох машинд хадгалагдаж байгаа баримт мэдээллүүдийг хэвлэмэл хэлбэрээр бэлтгэн хэрэглэгчдэд өгөх нь хамгийн зохимжтой хэлбэр болдог.
Ялангуяа Төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын гишүүдэд хэвлэмэл байдлаар өгөх нь илүү зохимжтой бөгөөд дараагийн шатны албан хаагчдын хэрэгцээнд зориулж тухайн салбарын веб-сайтад байрлуулан тэдний ашиглах боломжийг хангах, мэн хэвлэмэлийг өгөх зэргээр хослон хэрэглэх нь үр ашигтай байх болно.
Дараагийн шатанд эдгээр технологи процессуудыг гүй-цэтгэх зорилго бүхий туе тусдаа үүрэг бүхий хангагч дэд системүүдийг бүрдүүлэх асуудал гарч ирнэ. Эдгээр хангагч дэд системүүдэд мэдээлэл, хэл, программ, техник хангамжийн хэрэгслүүд багтах ба бид эдгээрийн үүрэг зорилтыг дараах байд-лаар илэрхийлж болно.

1. Мэдээллийн хангамж
Төрийн захиргааны байгууллагын мэдээллийн үйл ажиллагааны орц болох хууль тогтоомж, зарлиг, Засгийн газрын тогтоол, захирамж, тушаал, заавар, дүрэм, тэдгээрийн твсөл, үйл ажиллагааны бодлого, нийгмийн эрэлт хэрэгцээ, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний мэдээлэл /үүний дотор ста-тистикийн мэдээлэл/, төрийн албан хаагчид, үйл ажиллагааны төсөв болон бусад материаллаг нөөцийн тухай мэдээлэл байх бөгөөд эцсийн бүтээгдэхуүн нь шийдвэр болж гарна.
Иймд бидэнд эдгээр мэдээллүүдийг боловсруулан электрон хэлбэрт оруулах нэгдсэн журам, стандартыг нэг мөр болгон цэгцлэх щаардлага гарах болно.
2. Хэлний хангамж
Энэ нь мэдээллийг системд оруулах, хадгалах, хайж олоход шаардлагатай хэлний хэрэгелуүдийн бүрдэл бөгөөд үүнд дараах хэрэгслүүд багтана
Баримт мэдээллийн сэдвийг тодорхойлоход шаардагдах ангиллын хэл.
Үүнийг номын сангийн үйл ажиллагаагаар жишээлбэл, аравтын иж бүрэн ангилал / УДК/, номын сан-ном зүйн ангилал /ББК/ ISBN гэх мэт монгол хэлний тогтолцоог өөрийнх нь уг бүтэц, мэн чанарт нь тохируулан латин үегээр тааруулан зохицуулсан журамламал дуудлагын тогтолцоог 80-аад оны сүүл-чээр боловеруулан гаргаж тооцоолох машинд оруулан туршиж бэлэн болгосон юм.
Энэхүү системийг дэл-хийн нэртэй монголч нар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эдүгээ олон орны монголын судлалын бүтээлүүдэд нэг мөр болон хэрэглэгдэж байна. /Энэ тухай дэлгэрэнгүйг Өнөөдөр сонины 2002.10.24-нийдугаараас олж үзэж болно/
Энэхүү журамламал дуудлагын тогтолцооны үндсэн дээр боловерогдсон стандарт өнөөдөр манай улсын мэдээлэл, холбооны технологийн практикт хэрэглэгдэж байна.

3. Техникийн хангамж
Дараагийн хангагч гол систем нь тооцоолох техник хэрэгсэл ба түүний сүлжээ юм.
Бид техник хэрэгслүүдийг системийнхээ зохион байгуулалтын бүтцэд үндэслэн 3 түвшинд хэрэглэгдэх техник хэрэгелүүдийг тодорхойлохдоо программ хангамжаа сонгон авахтай шууд уялдуу-лах шаардлагатай гэсэн концепцийг баримталдаг.
Дэлхийн микропроцөссорын техникийн үсрэнгүй хөгжлийн ачаар хэмжээгээр авсаархан, өндэр хучин ча-далтай төв машинууд /салбар бүрт/ болон интеллектуал терминалуудыг сонгон авч өөр хоорондоо өндэр чанар, хурд бүхий холбооны сувгаар харилцан ажиллах боломжтой болсон билээ.

4. Программ хангамж
Программ хангамж нь мэдээллийг системд /машинд/ оруулах, хадгалах, дамжуулах, хайх, хэвлэн гаргах үүргийг гүйцэтгэн чадах бүтэцтэй байдаг юм.
Бид тэргүүний орнуудад олон жил хэрэглэгдэн туршигдаад олон улсын хэмжээнд стандарт болчихсон программын багцыг авч ашиглах нь туйлын зөв гэж үздэг. Харин энэ гол цөм болсон программыг тойруулан өөрсдийн системийн технологи процессуудад тохируулан шаардлагатай дэд программуудыг боловсруулж нийцүүлэн иж бүрэн программын багцыг бүр-дүүлэх юм.
Манайд программын багцыг өөрсдийн хүчээр боловсруулна гэсэн бодлого явж байгаа. Бидэнд хэдийбээр боловсруулах боломж байгаа ч өнөөдөр яг адилхан зорилтыг шийдвэрлэж байгаа, олон жил ашиглан дэлхийн стандарт болчихсон олон орноо хэрэглэгдэж байгаа программын багцыг бэлнээр нь авч ашиглавал хүч, хөрөнгийг хэмнэхээс гадна хамгийн чухал нь хугацаа хожно.
Мэдээллийн систем нь өндэр түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг улс орнууд хамгийн орчин үеийн программын хэрэгслийг боловсруулах боловсон хүчин мэдлэгийн хангалттай бааз суурь байдаг хэдий ч бусад олон улсын нийгэмлэгүүдээс зөв-лөмж болгон батлан гаргаж олон оронд хэрэглэн үр дүнгээ өгч байгаа бэлэн программын хэрэгслийг ашиглах концепцийг барьдаг туршлага бий.
Бид энд баримт мэдээллийг боловсруулан төрийн удирдлагын системд ашиглагдах гэсэн утгаар үндсэндээ хэрэглэв.
Гэтэл төрийн мэдээллийн тогтолцооны дотор тоон мэдээллийн /фактограф мэдээлэл/ хэлбэр ашиглагдах нь дамжиггүй бөгөөд тухайн статистик мэдээллийн хайлтын системийг жичид нь боловсруулах нь зүйтэй юм.
Энэхүү цогц үйл ажиллагаа нь эцсийн дүндээ зөвхөн төрийн захиргааны байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцооны ажил байхаар зогсохгүй нээлттэй засаглалыг хөгжүүлэх, засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалын ажиллагааг түргэн шуурхай болго ход зориулагдах ёстой.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд юуны түрүүн төрийн мэдээллийн автоматжуулсан системийн үйл ажиллагааг төрийн бодлогын хэмжээнд явуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд шаардлагатай байгааг онцлон тэм-дэглэхийг хүсч байна.
Бид өнөөдөр олон бодлого, чиглэлийг уралдуулан цаашдын ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай эхлэх шаард-лагатай боловуу хэмээж дөнгөж шинээр байгуулагдаад байгаа Мэдээлэл, холбооны
технологиин газраас ойрын хугацаанд энэ салбарт ажилладаг мэргэжилтнүүдиин дунд семинар, онол-практикийн бага хурлыг зохион явуулж тэндээсээ хэрэгжүүлэх бод-логоо цогц тодорхоилон ажиллаж эхэлбэл зүйтэй гэж бодно.
Далимд өгүүлэхэд Монгол Улсын мэдээлэл холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан эрдэм шинжилгээний зориулалттай номын сан-гийн сан хөмрөгийг судалгаа шинжилгээний бүтээл, ном сэтгүүл, электрон номоор баяжуулах /1.17 дахь заалт/, номын сангийн захиалга, эрэлт, хайлтын үйлчилгээг электрон хэлбэрт оруулах / 2.10 дахь заалт/ асуудал нь мfн л ялгаагүй дээр бидний өгүүлсэн зүйлийн нэг хэсэг бөгөөд мэдээллийн төрел, уйл ажиллагааны нь хэлбэрээс хамаарч улсын нэгдсэн системийн хүрээнд бие даасан салбарын хэмжээнд боловсруулж гүйцэтгэх нь зүйтэй юм.
Бид тухайн үедээ гадаадын олон орны номын сангуудыг үйл ажиллагааг электрон хэлбэрт оруулсан туршлагыг харж судлан, концепцийг гаргаж боловсруулалтын ажлыг эхлэж байсан бөгөөд зах зээлийн шуурганы эхний давалгаанд арчигдчихсан ажил маань техник, технологиин өнөөдрийн төвшинд улам ч боловсронгуй болж үр дүнд хүрэх боломжтойг холбогдох байгууллага хүмүүст уламжлахыг хүсч байна.
Төрийн өмчийн хорооны ажилтан Ш.БАТМӨНХ
(өдрийн сонин 2004.10.27 265)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button