М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн ЗГ-ыг огцруулж чадах уу?

Үнэндээ Хүүхдэд 10 мянган төгрөг өгнө гэдэг бүтэшгүй боловч сайхан санааг Ц.Элбэгдорж биш Л.Гүндалай нөхөр л санаачилсан юм шүү дээ. Үүнийг ч мань хашир намынхандаа хэлээд авч. Гэхдээ итгэлийн мөнгө амласан нь эвслийн суудлын тоог өсгөсөн нь нууц биш. Ц.Элбэгдорж ухаалаг улс төрч хэрнээ ийм хүнд нөхцөлд Ерөнхий сайдын суудалд суухыг зөвшөөрсөн нь гэнэн гэхээсээ илүү тэнэгдүү үйлдэл болсон юм. Одоо тэр усанд унасан. Нэгэнт хуурай гарахаасаа өнгөрсөн. Тиймээс живэхгүй л үлдэхийг бодох хэрэгтэй.
Ардчилсан намын толгойтой бүхэн сайдаар өвчилчихсөн үедарга буюу яамдын тоог өсгөж, шинээр шадар сайдын суудал бий болгоод ч тусыг эс олсон. Тиймдээ ч Ажилгүйдэл, ядуурлаас өөр дайсан бидэнд байхгүй гэж хэлж байсан нь тэс зөрөн нам дотроо дэндүү олон дайсантай, бас өөрөө ард түмэндээ дайсан нь болж тодрох магадлал бүрдээд байна. Ерөнхий сайд болох гэж байсан, чадахгүй юмаа гэхэд өөрийнхөө хүмүүсийг томоохон албан тушаалд тавих санаатай байсан М.Энхсайханы хүслийг талаар болгож зөвхөн П.Цагааныг нь БСШУ-ны сайдаар хуурч, Б.Эрдэнэбат найзынх нь намд хоёр яамыг өгч өөрөөс нь салгасанд Ц.Элбэгдоржид улам ч их хорсох болсон. Дээрээс нь ЭМ-ийн сайд болчихлоо гэж сонгуулийн маргааш шөнөөс л зүүдэл эхэлсэн Л.Гүндалай, Лу.Болд тэргүүтэй Зүүн Хойд азийн нийгэмлэг, УИХ-ын гишүүн, Залуу Монгол-ын М.Сономпил, экс ерөнхий сайд Ж.Наранцацралт нарыг хоосон орхисноороо олон дайсан төрүүлсэн. Угийн юу хийж байгаагаа ч мэдэхээ больчихсон Л.Гүндалай л цайлганаараа албан тушаал өгөөгүй учраас намаасаа гарна гэж баахан дөвчигнөж байгаад намжсан. Харин М.Энхсайхан Хэрэв итгэлийн мөнгө олгохгүй бол огцруулах болно гэж мэдэгдсэн нь айхтар том бодлоготой алхам юм. Тэрбээр итгэлийн мөнгө олгуулж чадахгүй тохиолдолд Ц.Элбэгдоржоос л болоод хүүхдэд чинь мөнгө өгч чадахгүй нь гэсэн ойлголтыг ард олны дунд төрүүлэх гэсэн санаа юм. Гэвч Энэ мөнгийг нь өгөхгүй бол би хэн ч биш болно гэдгээ гадарласан Ц.Элбэгдорж Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө энэ төслийг тусгалаа. Хүчний харьцаа МАХН-ын 36+1 /БНН/, Эх орон-Ардчилал эвслийн 34+3 /бие даагч/ гэсэн 5050 харьцаатай байгаа тохиолдолд ихээхэн хүндрэлтэй байх болно. Хэрэвзээ 24, 59-р тойргуудаа эвсэл авчихвал энэ хууль батлагдаж Ц.Элбэгдорж аврагдана. Үүн дээр ч аль, аль тал нь анхааран далд фронтод дайтаж байна. Ц.Элбэгдорж энд маш зөв маневр хийсэн нь Б.Эрдэнэбатыг Батлан хамгаалах яам руу илгээсэн явдал юм. Үүний далд учир нь Б.Эрдэнэбат Ж.Гүррагчаар но-гоор нь нээнтэглэж 59-р тойрог дахь Сам.Отгонбаярынхаа ялалтыг баталгаажуулах явдал юм. Б.Эрдэнэбат ч БХЯ-д очингуутаа Ж.Гүррагчаа цацраг идэвхит бодис болоод химийн зэвсгийг аюулгүй болгох зориулалт бүхий ТМС хэмээх гурван хүчирхэг, ховор техникийг арилжиж жийп авч унасан хийгээд сонгуулийн үеэр зувчуулсан гэх 150 сая төгрөгийн асуудлыг нь босгож ирээд түүнийг нуман тулгуурт оруулжээ.
Уул нь Ж.Гүррагчаа бууж өгч дэвжээ алгадчих гээ байдаг. Цаанаас нь дасгалжуулагчид нь гүрий, гүрий гээд байдаг. Ийм л маягаар хөөрхий Ж.Гүррагчаа хүнд байдалд ороод байна. Харин 24-р тойргийг З.Энхболд хэзээ нэгэн цагт авах нь тодорхой. Гэвч МАХН цаг хожоод Зөвшилцөл-3 гээчээ батлуулаад Засгийн газрыг ээлжлэн барихаар зөвшөөрүүлж амжсан. Үнэндээ Ц.Элбэгдорж Н.Энхбаярын гарт орсондоо ч биш Засгийн газраа эмхэлж, ажлаа хийх гэсэндээ л зөвшөөрч орхисон юм шүү дээ. Энэ бүхнээс хараад байхад МАХН-д юм амлаж байгаад ч болов Итгэлийн мөнгө-ийг нь олгох бодлого байгаа. Гэхдээ энэ мөнгийг олгосноор эдийн засагт ихээхэн хүнд дарамт учирна гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.
Хэрэвзээ итгэлийн мөнгийг олгох боломжгүй болбол М.Энхсайхан үнэхээр Засгийн газрыг огцруулж чадах уу? гэсэн асуудал гарч ирэх болно. Чадах эсэх дээр нь бодит таамаглал дэвшүүлээд үзье. Мэдээж хэрэг намын ҮЗХ, ГЗ дотор энэ асуудлыг дэмжигсэд байгаа. Гэвч тэд УИХ биш. М.Энхсайхан хэдийгээр УИХ-ын гишүүд дотроос Л.Гүндалай, О.Энхсайхан, Э.Бат-Үүл гээд олон хүмүүсийг элсүүлэн зүтгэлээ ч энэ асуудлыг УИХ-д өргөн барьж танилцуулахын тулд Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн ахлагч С.Оюуныг ятгах асуудал гарч ирнэ. Бараг л бүтэхгүй дээ. Хэрвээ ятгаж дөнгөөд УИХ-д орууллаа гэж бодъё.
Санал хураалтын дүн ямар гарах бол? Эхний ээлжинд Д.Одхүү, нөгөө хоёрыгоо дагуулаад /Р.Амаржаргал, Я.Санжмятав/ орилоод босоод ирнэ. Дээрээс нь Г.Батхүү, Фортуна Н.Батбаяр, С.Баярцогт, Ц.Баярсайхан нар албан тушаалаа хамгаалаад улаан цайм сөрчихнө. Г.Батхүүгээ Женко Х.Баттулга унагаж АПУ-гаа чангаахыг бодохгүй. Тэгээд ч БХ-ын сайд болсон төдийгүй Ц.Эрдэнэбаатараа сайд болгочихсон Б.Эрдэнэбат цаанаа санаа нь байсан ч улаан цайм М.Энхсайханы талд орж нэрээ хугалахгүй. Алтан гадас-ынхан Элбэгээг цээжээрээ хамгаална. Тэгэхлээр М.Энхсайханы талд тун ч цөөхөн гишүүн эвсэл дотроос орох нь. Харин МАХН болоод Буян-гийн Жагаа яах бол? Шууд л Ц.Элбэгдоржийн Засгийн газрын улаан цээжээрээ зуун хувь хамгаалах болно. Яагаад гэвэл итгэлийн мөнгө олгогдохгүй болж, эвслийн нэр хүнд хаашдаа унах учраас тэр шүү дээ. Тэгээд ч М.Энхсайханыг гаргаж ирэх хүсэл байхгүй нь тодорхой.
Тэгэхлээр аль ч талаас нь яаж ч бодсон Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг М.Энхсайхан огцруулж чадахгүй нь тодорхой. Харин энэ санаачлагыг МАХН гаргавал ч бараг л…
/2004.10.26, Маш нууц/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button