Нийслэлчүүд шилдгүүдээ шалгаруулав

Дэлхий тэнхлэгээ 365 удаа эргэхтэй тэнцэх ойгоо тэмдэглэж буй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотынхон ажил үйлсээ дүгнэн түүхт ой болон Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэн тохижуулах жилийн болзолт уралдаанаа дүгнэлээ. Улаанбаатар хотын хөгж-лийн төлөө хийсэн ажлууд нийслэлчүүд бидний нүднээ илхэн байдаг. Тиймээс ч бүтээлч хотынхны хувьд олон олон шагнал гардуулах ажил давхардав.
2004 оныг Улаанбаатар хотыг тохижуулан цэцэрлэгжүүлэх жил болгосонтой хол-богдуулан зарласан болзолт уралдааны дүнгээр Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүрэг тэргүүлэв. Мэн арга хэмжээг сурталчлан дэлгэрүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сурвалжлагч сэтгүүлчдийг шалгаруулан урамшууллаа. Үүнд үндэсний хэмжээний мэдээллийн хэ-рэгслүүд болох Өдрийн сонин, Өнөөдөр, МҮТВ-ийн ММ агентлаг тэргүүлсэн юм. Мэн Нийслэл хот байгуулагдсаны 365 жилийн ой угтсан өндөр бүтээлийн аян, хот орчноо тохижуулан цэцэр-лэгжүүлэх жилийн ажлыг олон түмэнд хүргэн суртал-чилж, нийтийн хөдөлгөөн болгон ернүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж хэвлэл мэдээллийн байгууллагынхныг шагнаж урамшуулсны дотор манай сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ш.Батмөнх, сурвалжлагч А.Алтантуяа нар шагнагдлаа. Энэ өдөр нийслэлийн шилдэг гэр бүл, шилдэг СӨХ болон албан байгууллага ажилтнуу-дыг шагнасан бөгөөд шилдэг аж ахуйн нэгжээр Ачлал трейд, Багануур дүүргийн Ирвэс, Бөртэ УҮГ, Улаанбаатар банк зэрэг арван байгууллага шалгарч Улаанбаатар хотын билэгдэл хөшөөний эх болон өргөмжлөлөөр шагнагдав. Нийслэлийн төв цэцэрлэг Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт анх бууриа засан өдгөө нийслэлчүүдийн танил болсон бичигт багана нуруун дээрээ тээсэн мэлхийний билэгдэл ийнхүү шилдгүүдийн хойморьт залагдлаа.
(өдрийн сонин 2004.10.28 266)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button