Татвар нэмэгдэх үү

Өдгөөгийн Засгийн газар татварын дарамт учруулахыг зогсоох, татварыг нэмэх бус зохистой арга замыг сонгоно гэж Сангийн сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. Харин ирэх жилд л лав татварын нэг шатлалтай болохгүй бололтой. Учир нь одоогоор асуудлыг судлах ажил хийгдэж байгаа. Албан ёсны бүртгэлээр бол 100-гаас дээш сая төгрөгний орлоготой топ аж ахуйн нэгжүүд хэдийгээр цөөхөн боловч төсөвт 22 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Татварын нэг шатлалд шилжеэнээр энэ мөнгө төсөвт орж ирж чадахгүй учир судлах шаардлагатай байгаа аж. Харин сайдын хэлснээр бол ирэх жилээс Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулан архи тамхи гэх мэт онцгой бүтээгдэхүүний татвар нэмэгдэх бололтой.
(өдрийн сонин 2004.10.28 266)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button