Япончууд цэргээ Иракаас гаргахгүй бол

Абу Мусаб аль Заргавийн толгойлдог бүлэглэлийнхний хийсэн уг ажиллагааг Арабын Аль-Жазера телевиз мэдээлжээ. Нүүрээ битүүлсэн гурван эр Японы Ерөнхий сайд Коизуми Жуничирод хандан дээрх шаардлагаа тавьсан байна. Барьцаалагдсан залуу нь Японы Фукуока мужийн иргэн 24 настай Шүзэй Кода ажээ. Тэрээр англиар Тэд надаас танай Засгийн газар Иракт цэрэг илгээх шийдвэрээ яа-гаад өөрчилж болохгүй гэж асуулаа хэмээн хэлж байв. Тэгээд Хэрэв манай Засгийн газар, Коизуми энэ шийдвэрээ өөрчлөхгуй бол миний толгойг авах гэж байна гэж нэмж хэлээд эх хэлээрээ Ноён Коизуми, Миний толгойг таны гар дээр тавих болсонд уучлаарай. Би Япондоо эргэж харимаар байна гэсэн байна. Харин дараа нь Аль Заргавийн яргачин гэгдэх болоод байгаа багтай эр Бид Японы Засгийн газарт 48 цаг өглөө. Хэрэв энэ хугацаанд цэргээ Иракаас гаргахгүй бол түүний хувь заяа Берг, Биглей болон бусадтайгаа адил болно хэмээжээ. Ийм явдал болсныг Аль-Жазера мэдээлсний дараа Японы Гадаад Хэргийн дэд сайдаар толгойлуулсан багийнхан гэрээ зөвшилцөл хийхээр Арабын хамгийн амгалан орон болох Йордан руу мордсон байна. Харин хамгийн сүүлийн үеийн мэ-дээгээр Японы Ерөнхий сайд Жуничиро Коизуми лхагва гаригийн өглөө кабинетээ яаралтай хуралдуулсан бөгөөд барьцаалагдагчийг хэрхэн эх оронд нь эсэн мэнд авчирч болох талаар ярилц-жээ. Тэд азгүй эрийг Шүзэй Кода хэмээн таамаглаж байгаа бөгөөд ямар учраас Иракт байсан талаар нь огт мэдээ-лэлгүй байгаа аж. Энэхүү хурлын үеэр Японы Ерөнхий сайд Жуничиро Коизуми япон цэргүүдийг Ирактаа үлдэх болно хэмээн мэдэгджээ. Тэрээр АНУ-ын эвслийн томоохон төлөөлөгч бөгөөд ард олны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч Иракт цэрэг оруулахаар болсон юм. Түүнчлэн Иракт тусламж болгон 500 сая ам.долларыг тусламж болгон өгөөд байгаа. Иракт одоогоор Японы 550 цэрэг байгаа ажээ. Өнгөрсөн хавар Японы нэг сурвалжлагч, хоёр тусламжийн бай-гууллагын ажилтныг барьцаалж байсан удаатай бөгөөд удалгүй суллаж байсан байна. Харин энэ удаа Шүзэй Кодагийн хувь заяа солонгос орчуулагч залуугийнхтай адил болж магадгүй хэмээн олон улсын ажиглагчид эмээж байна.
(өдрийн сонин 2004.10.28 266)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button