Цалин тэтгэврийг таван хувиар нэмж магадгүй

Харин парламентад суудалтай улстөрийн намуудын сонгуулийн үеэр амлаж байсан итгэлийн 10 мянга, шинээр гэр бүл бологсдод 500 мянга, шинээр мэндэлсэн хүүхдэд 100 мянган төгрөг олгох амлалтуудыг хэрэгжүүлэх тухай асуудлыг төсөлд нарийвчлан тусгаагүй байна. Төсөлд энэ асуудлыг ерөнхий байдлаар томъёолон оруулж ирсэн аж. Хэлэлцүүлгийн явцад УИХ дахь нам, эвслийн бүлгийн зөвшилцөөний дүнд дээрх амлалтуудыг хэрхэн тусгахаа тодорхойлох гэнэ.
Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн. Их эвслийн Засгийн газар 1995 оноос өмнө, хойно тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг арилгах талаар зорилт дэвшүүлжээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн байгаагаас нэмэгдүүлж тогтоох, 145 мянгаас доошгүй ажлын байр бий болгох, малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн, эрүүл мэндийн даатгалд хамруулах санаачилга гаргасан байна.
Тэгвэл боловсролын чиглэлээр ерөнхий боловсролыг 12 жилд олгодог байхаар төсөөлж байгаа юм. Хичээлийн шинэ жилийг заавал 9-р сарын нэгэнд биш, тухайн орон нутаг нь өөрөө хэзээ эхлүүлэхийг шийддэг байхаар өөрчилж магадгүй аж. Англи хэлийг албан ёсны хоёрдугаар хэл болгон зарлаж энэ чиглэлээр нэлээд ажил амжуулахаар болжээ. Энэ зорилгоор эхний ээлжинд 2000 гаруй сайн дурынхныг гаднаас урьж ажиллуулах бөгөөд явандаа өндөр мэргэжлийн багш нарыг бэлтгэн гаргах юм байна. Түүнээс гадна мэргэжлийнс ургалт үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулж, мэргэшсэн ажиллах хүчин бэлтгэх талаар анхаарах гэнэ. Энэ ч зорилгоор АНУ-ын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөс санхүүжих хоёр ч төслийг бэлэн болгоод байгаа аж.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн төвшинтэй уялдуулан тав орчим хувиар нэмэх эх үүсвэрийг ирэх оны төсөвт тооцон оруулсан гэнэ. 1990 оноос хойш нийтдээ 12 удаа цлаин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гарч байсан юм байна. Өнөөдөр нийгмийн халамж хүртдэг 200 мянга гаруй хүн байгаа нь Монголддөрвөн хүн тутмын нэг нь халамж хүртдэг гэсэн үг юм байна. Энэ хэвээрээ цаашид үргэлжилбэл төсөв даахгүй гэнэ.Тиймээс Засгийн газраас энэ төрлийн арга хэмжээг цогц байдлаар зохицуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Мөн өдөр Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн. тус хорооны гишүүд уг мөрийн хөтөлбөрийг хэтэрхий ерөнхий, чанар муутай боловсрогдсон байна гэж дүгнэж байлаа. Тухайлбал, ажлын байрыг аль яам, аль салбарт хэдэн хүнээр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, байгаль орчны салбар төдийгүй бусад бүх заалтууд мөрийн хөтөлбөрт тойм төдий ангилал, дугаар, кодгүйгээр туссан нь энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тунхгийн чанартай болсныг харуулж байна хэмээн шүүмжилсэн юм. Тэр ч байтугай гишүүн Г.Занданшатар, Г.Адъяа, Ц.Дамиран нарын гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг буцааж илүү цэгцтэй, ойлгомжтой, тодорхой болгож оруулж ирэхийг санал болгосон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг УИХ-ын байнгын хороод өнөөдрийн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
2004.10.27, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button