Амлалтын мөнгөний тухайд

Хүүхдийн мөнгө ямар учраас хэрэгтэй вэ
Хуучин тогтолцооны үед олон хүүхэдтэй айлд хүүхдийн тоогоор төрөөс мөнгө өгдөгб айсан тул одооных шиг траншейны, тэнэмэл гэсэн тодотголтой хүүхэд байгаагүй. Сүүлийн жилүүдэд олон хүүхэдтэй өрхөд урьдын адил мөнгө өгөхөө болсьны зэрэгцээгээр ган, зуд нүүрлэн малгүй өрх, ургац алдсан аж ахуйн нэгж олширсноор ажилгүй, малгүй тэгээд бас олон хүүхэдтэй өрхүүд хэвийн амьдрах ямар ч аргагүй болсон ийм нөхцөлд тэдгээр айлуудад хүүхдийн тоогоор тэтгэлэг олговол хүүхдүүд нь өлсөхөө болино. Өлсөөгүй хүүхэд тэнэхгүй, хичээлдээ явна, буруу замд орохгүй.

Өлссөн хүүхдийн зовлон бэрхшээлийг хэн ойлгодоггүй вэ
Өлсгөлөн хүүхдүүдээ өл оол залгуулах гэсэн эцэг эх нарын нэг хэсэг нь хотод хулгай дээрэм хийж, хөдөөд мал хулгайлж байна. Хүн чанараа алдаагүйчүүд болон хулгай хийх чадваргүй нөгөө хэсэг нь өглөө эртлэн босч хог түүх зэргээр өдөржин сөхөрч унатлаа явж хэдэн кг 2-р гурилын мөнгө олоод хүүхдүүддээ тосгүй ч гэсэн гамбир хайрч эсвэл гурил хуурч өгдөг боловч хоосон хоногчид олширсоор байна. Нэг том хүн ажилгүй, малгүй ч гэсэн нэгийн зэрэг хүүхдийг тэнэмэл байдалд оруулчихгүй шиг аргалаад байна. Ядуу айлын том хүнд оногдох хүүхэд нэгээс илүү гарах буюу нэг өрхийн хүүхдийн тоо гурваас давах тоолонд тэр айлын амьдрал хүндэрч, сүүл рүүгээ бүр арга тасраад, аав, ээж хоёр нь сэтгэл санаагаар унана, хоорондоо хэрэлдэж зодолдох, хүүхдүүдээ загнаж зодох, өөрсдөө архичин болох, өлссөн хүүхдүүд нь тэнүүчилж, аажмаар хулгай хийх, халаас суйлах зэргээр амьдрал нь сүйрээд зогсохгүй, бухын хүзүүнээс хатуу буруу хүмүүжилтэй иргэдийн эгнээ өргөжин Монголын ирээдүй улам барайж байна. Олон хүүхэдтэй айлуудын амьдрал үнэхээр хүнд хэцүү байхад амралтын өдрийн тоог нэмэх, баяр ёслолын арга хэмжээг улам тансаг сүр дуулиантай болгон үргүй зардлыг эрс нэмэгдүүлж, жийп унаж тансагладаг эрх баригчдыг яалтай билээ. Нэлээд томоохон нэгэн албан тушаалтан хүүхдэд 10000 төгрөг өгөхийг эсэргүүцэж, бэлэн загас өгснөөс загас барих аргыг зааж өгсөн нь дээр хэмээн телевизээр мэдэмхийрч байсан нь олон хүүхэдтэй ядуу өрхийн зовлон бэрхшээлийг мэддэггүйтэй холбоотой. Хэрэв өндөр боловсролтой, начирхдаггүй тэр хүнийг олон хүүхэдтай айлд ганц өдөр өнжүүлвэл өлсөөд байж суухад бэрхтэй байгаа тэр хүүхдүүдийн өлөн нүдийг хараад тийм үг хэлсэндээ өөрөөсөө ичиж, өлсгөлөн ходоодонд нь бушуухан юм хийхийг бодох байлгүй. 2003 оны хаврын цэрэг татлагаар эрчүүдийн маань 38 хувь нь эрүүл мэндээр тэнцсэнгүй. Эрчүүд маань жижгэрч ялангуяа биеийн жингээр ихэд гологдож байна.

Хүүхдэд зориулан мөнгө өгдөг улс орон байна уу
Хүүхдэд мөнгөн тэтгэлэг өгөх явдал манайх байтугай хүүхэд цөөнтэй баян орнуудад уламжлал болжээ. Мөнгийг олохдоо хүүхдийн тоогоор ялгавартай ханддаг бодлого тэдгээр оронд хэрэгжиж байна. Европын холбооны улсуудад 1 еврог 1410 төгрөгөөр тооцоход Францад нэг хүүхдэд мөнгөн тэтгэлэг огт өгдөггүй, 2 хүүхдэд 157, 3 хүүхдэд 258, 4 хүүхдэд 559, 5 хүүхдэд 760 мянган төгрөг өгдөг бол Бельги улсад 1 хүүхдэд 102000, 2 хүүхдэд 189000, 3 хүүхдэд 282000 төгрөг гэх мэтээр тус тус олгодог байна.
Хүүхдийн хаягаар өрхийг тэтгэж болох мөнгөнөөс өөр зүйлд зарах хэрэггүй
Хүүхдийн хаягаар өрхийг тэтгэж болох мөнгөнөөс барьцаж байгаа ч юм шиг юм юманд цацаж хороох хэрэггүй. Олон хүүхэдтэй өрхөд мөнгө өгдөг болбол сурагчдын сурах бичиг мэтийн аар саар зүйлд хөрөнгийг давхардуулан гаргах хэрэггүй. Бас өмч хувьчлалын орлогоос 3 хувийг ахмадуудад зориулахын оронд тэд нарын тэтгэврийн зөрүүг арилгаж, Хамтарсан тэтгэвэр-ийн тогтолцоог бий болгоё. Хүүхдийн хаягаар олгох мөнгө эцэг эх, эмээ өвөө нарын бүгдийг нь тэтгэсэн хамгийн бодитой нийгмийн хамгаалал болох тул бөөн хэл амтай цалин тэтгэврийг нэмнэ гэж амлах байтугай огт нэмэхгүй байсан нь дээр ч байж магадгүй. Учир нь цалин тэтгэвэр нэмэх чимээнээр юмны үнэ нэмэгдэж, ард түмэнд илүү хохирол авчрах талтай.
Хүүхдийн мөнгийг боломжийн амьдралтай гэр бүл заавал авна гэхгүй, төрөөс тэтгүүлэх шаардлага тэдэнд байхгүй
Дээдсийн хүрээлэл болон бизнес эрхлэгчдийн дотроос 5-аас дээш хүүхэдтэй цөөн тооны гэр бүлд хүүхдийн тоогоор мөнгө өгөх нь зөв боловч маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэгчээр ядуурсан айлуудад давын өмнө өгөөд боломж гармагц чинээлэг айлуудад ээлж дараагаар олговол зохино. Нөгөө талаар боломжийн амьдралтай гэр бүлийнхэн ав гэсэн ч татгалзах байх. Дуучин Т.Ариунаа, Нарантуул-ын эзэн Ш.Сайхансамбуу мэтийн айлд хүүхдийн мөнгө өгөх гэвэл би хүүхдээ бусдаар тэжээлгэхдээ тулаагүй гэж уурлах байлгүй.

Нэг ба хоёр хүүхэдтэй айлуудын олонхид мөнгө өгөх хэрэггүй
Боломжийн амьдралтай гэр бүлийн олонхи нь 2, цөөнх нь 3, цөөнхийн цөөнх нь нэг ба дөрвөөс дээш хүүхэдтэй байдал цаашид уламжлагдах төлөвтэй. МАХН-аас 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хоёр нь хүүхдийнхээ тоог бичээгүй. Бусдынх нь 45 хувь нь 2,27 хувь нь 3 хүүхэдтэй байна. 2000 оны тооллогоор манай орны нийт 541149 өрхөд 2337638 суурин хүн тоологдсон, суурин өрхийн 95451 буюу 28 хувь нь 4 ам бүлтэй, тэдгээрт хамрагддаг 381801 хүний 190902 нь хүүхэд бөгөөд тэд нарын дийлэнх олонхийг харьцангуй хангалуун амьдралтайд тооцож болно. Шинээр гэр бүл бологсод 500 мянгыг олговол мөнгө булаалдсан хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, өнчирсөн хүүхэд… гэсэн нийгмийн муу муухай олон зүйл дагалдахыг үгүйсгэх аргагүй. Зарим сагсуу залуу тэр их мөнгийг тансаг хурим найранд зориулах зэргээр үр ашиггүй зарцуулж болзошгүй. Гэрлэлтээ батлуулаагүй олон тооны хуучин өрхүүд батлуулчихаад 500 мянгыг авч таарна. Иргэний үнэмлэх дээр гэрлэлтийн байдлыг бичихээ байсан тул зальтай зарим нь гэрлэж байгаагүй хүнтэй удаа дара агэрлээд мөнгө авах гэнэ. Сургалтын төлбөртөө хавчигдсан оюутнууд болон ажилгүйчүүд яаран сандран гэрлэнэ.

Үнэхээр өгье гэвэл олдоно
Төсвийн мөнгөний үргүй өч төчнөөн зардлыг бууруулах, хүнд суртал, хээл хахуулийг устгах, тансаг хэрэглээг багасгах гэх мэт арга замаар хүүхдийн мөнгөний бэрхшээлийг даван туулж болно. Дарга нарын унадаг машины тоо нэмэгдэж, чанар нь сайжирсан. Сайд нарын хот, хөдөөд унадаг 2 машины үнэ нь нийлээд 80-90 сая төгрөг болсон. Санаачлагчид хүүхдэд нэг жилд 120 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон боловч өмнөх засаглалын үргүй зардал, тансаг хэрэглээг танахад наад зах нь 200 гаруй тэрбумыг хүүхдийн мөнгөнд зориулж болмоор санагдана. Улсын өмч хөрөнгийн 25 хувиас хэтрэхгүйг төр өөртөө байлгаад, бусдыг гар таталгүй хувьчлах, төрөөс цалинждаг 76 хууль тогтоогчийг 26 хүртэл хорогдуулах зэрэг саналыг хэрэгжүүлбэл олон хүүхэдтэй өрхийн хүүхэдтэй өрх бүрт 10000 байтугай их мөнгө олгох боломж гарч Монгол орон ядуурлаас ангижрах зам нээгдэнэ.

Миний санал аль алинаас нь арай өөр
Хүүхдийн мөнгө нь олон гэр бүлийг тэтгэхийн зэрэгцээгээр бас хүн амын өсөлтийг түргэтгэх том хүчин зүйл болно. Ядуурсан айлууд бүгдээрээ олон хүүхэдтэй бөгөөд өнөөгийн ядуурлын гол шалтгаан нь олон хүүхэд болсныг харгалзвал төрөлтийг хязгаарлах хүчтэй бодлого явуулмаар. Гэтэл Монгол улс улс шиг улс болохын тулд ичмээр ч юм шиг цөөн хүн амаа олшруулах шаардлагатай. Энэ эсрэг тэсрэг байдлыг хэрхэн оновчтой зохицуулах нь будаг нь ханхлан байгаа төрийн түшээдийн ухаан бодлоос шалтгаална. Гэтэл тэд зөвшилцсөн хэмээх асуудалд шал эсрэг саналтай байсан ч дэмжсэн дүр үзүүлдгээс ухаанаа уралдуулах боломжгүй болжээ. Энэ мэтээр зөвшилцөл нэрийн дор хэдхэн хүний хуйвалдааныг өмнөх шиг ярсхийтэл баталдаг байдал ноёлж эхэллээ. Хүүхдийн мөнгөний асуудлыг анх санаачилсан гэдэг Л.Гүндалай өндөр орлоготой гэр бүлийн хүүхдэд 3000-ыг өгөхөд болно хэмээн бодит байдлыг ухаалгаар харгалзан мөнгөний тоог гурав дахин өөрчлөхөөр уян хатан хандаж эхэлсэн. Нам эвслийн аль аль нь сонгуульд ялж засгийн эрхийг авбал тодорхой тооны мөнгө өгнө гэж амласан боловч хэн нь ч ялгаагүй тул амлалтаа биелүүлээгүйгээс дахин улстөрийн тавцанд гарахад саад болно гэж хаширлан Р.Гончигдорж нар хуулийн төсөл өргөн барих зэргээр шаргуу ажиллаж байна. Гэхдээ би өөр санаатай байдаг. Хоёр талын амлалтын мөнгөнүүдийг ядуурлыг бууруулахад чиглүүлэх талаар хамгийн оновчтой аргыг эхлэн санаачилсан нь өндөр үнэлэгдэхийг бодолцон ухаанаа уралдуулвал зохих мэт. Ийм үзэл бодлын үүднээс миний бие аль нь юу амласныг эс харгалзан гаргах бололцоотой мөнгийг хэд хэдэн зүйлд тарамдуулалгүй Хүүхдийн мөнгийг олгохдоо тэд нарын тооноос гадна бас тухайн өрхийн амьдралын байдал болон саналыг харгалзах нь зүйтэй. Хүүхдийн мөнгийг авахгүй гэж зөвшөөрсөн буюу түүнийг авахаасаа татгалзсан өрхийн нэрсийн жагсаалтыг тухай турхайн баг сум болон хороодод гарган нийтэд ил тод байлгаж тэдгээр мөнгөөр эмзэг бүлгийнхэнд зориулсан сан байгуулах нь зүйтэй санагдана.
2004.10.26, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button