Засгийн газрын тогтоолыг зөрчжээ

Мэргэжлийн хяналтын байцаагч нар Дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай зурвас, Туул голын сав газарт хийсэн шалгалтаар ийм зөрчлүүдийг илрүүлсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд тодруулбал, Ээрмэлийн үйлдвэрийн урд Инфотех компани Orange town хотхоны барилга барьж байгаа аж. Тус компани нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон 0,35 га газарт барилга барих ёстой атал 2,4 дахин томсгож, 8475 ам.метр талбай ашиглаж байжээ. Мөн Туул голын хойд талд 21 айлын орон сууц зөвшөөрөл авсан Ноёд констракшн ХХК зориулалтыг өөрчлөн нийтийн орон сууцны хороолол барихаар төлөвлөж барилга угсралтын ажлаа эхэлсэн байсныг зогсоожээ.
Үүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд, Их тэнгэрийн ам руу явдаг замын баруун талд Монгол корпорейшн ХХК Япон хотхон, хуучнаар гольфийн талбайн зүүн урд Эко констракшн ХХК Маршал орон сууцны барилгын газар шорооны ажлыг эхлүүлээд байжээ. Энэ нь Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Сэлбэ голын урсгалыг өөрчлөн, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талаар Туул голд нийлүүлж үер уснаас хамгаалахаар төлөвлөсөн байсныг зөрчсөн байжээ.
2004.10.27, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button