Yндэсний номын санд аюул нүүрлэлээ

Анх ажилд орохдоо л тавиуртай номнуудтай хамт устай савнуудыг хүлээж авсан болохоор тэд энэ ажилдаа түүртдэггүй.
Ингэх л ёстой мэт бодно. Энд Монголын үндэсний номын хөмрөг хадгалагдаж буй. Шинжлэх ухаан, соёл, боловеролын үнэт бүтээлүүд хэвлэмэл эхээрээ өрөөстэй байна. Он цагийн салхинд онгож гандахаас хамгаалахын тупд мөнөөх савтай усаараа аргацааж, олон жилийг үджээ. Энэ савнууд 1970-аад оноос Улсын төв номын санд заларч байгаа.
Гэвч ном, судрын шаргал хуудсуудыг алгуурхан мэрэх цаг хугацаа, халуун, хуйтэн агаарын урсгалыг уены уур төдийхөн зогеоож чадсангуй. Гурав, дөрвөн зууны тэртээх судар, бичгүүдийг өнөөдөр уншигчдад өгөх нь буу хэл, номын санчид өөрсдөө ч гараар барьж эс зурхэлдэг гэх. Ганцхан хувь эртний судрууд нь хатаж гандаад гар хурвэл үйрэхээр болж.
Дэлхийд өөр хаана ч байхгүй ном, судрууд манайд олон бий. Эртний судар бичиг, соёлын дурсгалуудаараа манай номын сан Азидаа тэргүүлэхээр баялаг сантай. Даанч хадгалалт, хамгаалалтын горим нь алдагдсан гэх номын сангийн захирлын яриа, Улсын төв номын сангаас хэрэгтэй номоо авч уншиж чадахгүй юм. Ганжуур, Данжуурын ганц ботийг ч тэд хялайлгасангүй хэмээн гомдоллох уйлчлүүлэгч. Нэгэн учгийн хоёр үзуүр эцэстээ хаана хүрэх бол.

ЦАГ, МӨНГӨНИЙ ЭРЛЭГ
Улсын төв номын санг уншигчид ийн нэрлэдэг. Тэгвэл хэдүүлээ гэр эрлэгийнд зочлоод үзэх үү. Төв номын сан өнгөрсөн есдүгээр сарын 15-ны Засгийн газрын тогтоолоор нэрээ сольж, Монгол Улсын Үндэсний номын сан болсныг танд дуулгая. Үндэсний номын сангийн үүдээр оронгуут эхлээд гадуур хувцсаа өлгүүлж, шалгах хуудас авах ёстой. Энд ганцхан өлгүүрчин ажилладаг болохоор жаахан хүлээх хэрэгтэй. Шалгах хуудасныхаа үнийгтөлсөн үү. Хорин төгрөг шүү. Дараа нь катологийн хэсэг рүү очно. Тэнд соронзон картаа уншуулж, авах номоо захиал. Өөдөөс тань урт цуваа угтах вий, битгий гайхаарай. Энд гуравхан компьютертэй. Хурд муутай техник саатчихгүй л бол хэзээ нэгэн цапг таны ном захиалах ээлж ирж таарна. Хэдэн цаг хүлээхийг хэлж чадахгүй нь. Уншигч цөөхөнтэй даваа, мягмар гаригт Та лав 15-20 минут зогеоно. Тайван байгаарай. Ном захиалах ээлж ирэв үү. Ард тань урт дараалал үлдсэнийг, хүлээхийн зовлонг мэдэреэн Та бас яаравчилна. Дөрвөөс илүү ном авч болохгүй. Гадаад хэл дээрх ном, хэвлэл унших бол эхлээд мөнгөө төл. Үүнийхээ дараа гурван давхар өөд шатаар өгсөнө. Уншлагын танхимд захиалсан ном тань ширээн дээр хүлээж байгаа гэж горьдуузай. Тэвчээртэй суугаад хүлээ, таны ээлж болоогүй. Хагас цаг хүлээх энүүхэнд болохоор зүүрмэглээд авахдаа ч гэмгүй. Хашир туршлагатай уншигчид номоо хүлээх зуураа тэмдэглэл хөтөлж, хоол, хүнс эргүүлеэн шигээ суудаг юм.
Зарим нь гадуур тэнэж, ажил төрлөө амжуулаад орж ирэхэд захиалсан ном ирээгүй л байдаг. Хэрвээ хойгуурхан суусан бол харилцах цонх руу үе үе очих хэрэг гарна. Сүүлийн үед манай номын санчид хашгирч сурч байгаа. Тэд жижигхэн нүхээр толгойгоо цухуйлгаад уншигчдыг нэг бүрчлэн нэреээр нь дууддаг юм. Чанга яригч нь эвдрээд удаж байгаа болохоор хөөрхий номын санчид яг л ойд төөрсөн хүмүүс шиг хоолой мэдэн орилно, битгий цочоорой. Хэн нэгний захиалсан ном ирж байгаа нь тэр. Таных болоогүй ээ. Гурван зуугаад хүнд хоёрхон номын санч үйлчилж байгааг бодолцоорой. Энд хүлээ, бас дахин хүлээ гэдэг хууль үйлчилдэг юм. Номоо авахдаа хуудас бүрийг нь тоолоход ер алдахгүй. Харин номын санчийн дэргэд номоо шалгалгүй тоомжиргүйхэн авчихвал дараа нь өрөнд орно шүү. Урагдсан номоо төлүүлнэ гээд зүтгэчихдэг хүмүүс, номын сангийнхан. Тэдэнтэй ам зөрөөд та амжилт олохгүй. Иргэний үнэмлэх, уншигчийн карт, бас буе бичиг баримтаа барьцаанд үлдээх болно. За, за одоо номоо унш. Чухал хэрэгцээтэй тоо баримтыг нь хувилаад авчихмаар байна уу. Эндхийн канон өрсөлдөгчгүй болохоороо үнэ тариф өндөртэйг бодолцоорой. Халаас нимгэн оюутнууддаа бол их мөнгө.
Уншигчийн үнэмлэхийг дөрвөн мянган төгрөгөөр худалдаж авдаг. Таван жилийн хугацаатай гэсэн мөртлөө жил бүр дахин мянган гөгрөг төлж сунгуулдаг. Орох бүрт, ном захиалах бүрт мөнгө авдаг хэрнээ яагаад сандал, ширээгээ ч сольчихдоггүй юм бол гэсэн ижилхэн үгсийг уншигч бүр амандаа давтах вий.

ЗУРГААН ДАВХАР НОМЫН САН
Үндэсний номын сангийн байр гурван давхар. Гэхдээ баруун, зүүн жигүүруүд нь зургаан давхар болчихож. 1954 онд ашиглалтад орсон номын сан маань дөрвөн сая номтой болтлоо баяжжээ. Ном судар нь жилээс жилд нэмэгдсээр байна. Гэтэл байшин нь сунадаггүй. Номын фондынхоо өрөөнүүдийг хоёр давхар болгох мэргэн санаа олжээ.
Тавиуруудын дээгүүр банз, гуалингаар битүүлэн хадаж, шат гаргажээ. Ингээд л монголчууд зургаан давхар номын сантай болох нь тэр. Гэсэн ч ном багтаах сул зай үгүйлэгдсэн хэвээр. Нуухыг нь авах гээд нүдээ сохлов гэгчээр давхарласан номууд нь агаар, чийг шаардаж, цагаасаа эрт муудах шинжтэй. Номын сангийн байр 40-60 хувийн чийгшилтэй, 10-17 хэм дулаан байх ёстой. Харин энд хэдэн хэм байгааг хэн ч мэдэхгүй. Ядаж айл гэрт хэрэглэдэг энгийн хэмжүүр ч алга. Хий дэмий л түмпэнтэй усаа сэлбэнэ. Уг нь боломжийн үнэтэй ууршуулагч хэдхэнийг тавьчихвал устай сав байлгах шаардлагагүй гэнэ.

НЭРЭНДЭЭ ГОЛОГДСОН БАЙГУУЛЛАГА
Номын өргеөний нэрнээс бусад өөрчлөгдсөнгүй. Урт дараалал, хүлээлт, олон шат дамжлага урьдын адил үргэлжилсээр. Байшиндаа багтахаа байсан соёлын үнэт өв дундаас та хүссэн номоо тэр бүр олохгүй. Учир нь эндхийнхэн жил бур 40 орчим сая төгрөгөөр фондоо сэлбэдэг ч шинэ ном болгоныгхудалдаж авч хүчирдэггуй гэсэн. Дөрвөн сая номноос 200-гаад мянга нь л монгол хэлээр бичсэн бүтээл. Нэг бүтээлээс 50-60 ширхгииг худалдаад авчихаж чадцаггүй болохоор оройтож ирсэн уншигчдад ном хүрэлцэхгүй. Үндэсний номын сангийнхан нүүрээ улайлган байж уншилтад гарсан гэж хэлэх тохиолдол элбэг. Манай Үндэсний номын сан мэдээллийн технологийн зуунд арван хуруунд багтахтай, үгүйтэй цөөн, ажиллахаасаа ажиллахгүй нь олон компьютертэй орж байгаа цагт электрон номын санг мөрөөдөөд ч нэмэргүй биз. Хамгийн сүүлд 2000 онд зургаан компьютер авчирсан гэнэ.
Бээжин, Токиогийн биш, хамгийн ойрхноос нь санаа авъя. Ном, сурах бичгуүдээ танхим дүүрэн өрсен Хүүхдийн номын ордонгийн тавлаг байдал уншигчдаа татдагийг саная. Үндэсний номын сан ядаж шинэ номуудаа үйлчлүүлэгчдийнхээ нүдэнд ил дэлгэж болдоггүй юм болов уу.

МЭРГЭЖЛИИН НОМЫН САНЧДЫН ЭРЭЛД…
Үндэсний номын сангийн удирдлагууд мэргэжлийн боловсон хүчин дутагдаж буйг нуугаагүй. Номын сан доод тал нь 120-150 хүнтэй байх ёстой. Гэтэл энд ажиллах мэргэжлийн номын санч олдохоо байжээ. Төсөвтөө баригдаад орон тоогоо нэмж чадахгүй өнөөдрийг хүрсэн гэв. Номын санчдын цалин 47 мянган төгрөг. Хоёр жил ажиллаад энэ тоо тав орчим мянгаар нэмэгддэг гэнэ. Мэдлэг, туршлагатай номын санчдаа их, дээд сургуулиудад хэдийнэ алджээ. Эртний үнэт судруудыг судалсан, нэвтэрхий мэдэх хүн ч алга.

СУУДАЛГYЙ УНШИГЧИД
Уншигчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь хувийн их, дээд сургуулиуд олширсонтой холбоотой гэж номын сангийнхан тайлбарлав. Тэд өдөрт 300-500 хүнд үйлчилдэг. Уншлагын ихтанхимдаа сандал нэмж, 280 суудалтай болгожээ. Уг нь тэнд 150 орчим уншигч суух ёстой. Энэ танхимаас гадна эрдэм шинжилгээний, тогтмол хэвлэлийн гэсэн хоёр хэсэг бий. Суудалгүй уншигч хүлээхээс өөр аргагүй.

НОМ ХҮЛЭЭДГИЙН УЧИР
Захиалсан номоо удаан хүлээх шаардлагатай юу. Тэвхийтэл өрсөн ном, сонин дааж ядан шатаар өгсөх бүсгүйчүүдийг хараад та хүлээхээс өөр аргагүйг мэдэх болно. Эндхийн ном зөөдөг цахилгаан шат арав гаруй жилийн өмнө зогсчээ. Аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангахаа больсон эдийг шинэчилж дийлэхгүй байгаа гэнэ. Номын сангийнхны мөрөөдөлд туузан гэрэл баггана. Тэд чанга яригчаа засварт өгчихсөн байгаа л даа. Гэхдээ номын сан дуу чимээ багатай орчин байх учиртай гэж үзэж буй бол тэнд гэрэлт самбар байрлуулах цаг иржээ.
Үндэсний гэх том нэрэндээ гологдсон номын санг өөд нь татъя, П.Цагаан сайд аа. Боловсролдоо анхаарч байгаа ч номгүйгээр яаж боловсрох билээ.
(өнөөдөр 2004.10.28 252)

Давхар харъяаллын асуудлыг Yндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна

Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийг УИХ-ын байнгын хороод хэлэлцээд өчигдөр дуусав. Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр Гамшгийн асуудал эрхэлсэн сайд, Засгийн газрын гишүүн У.Хүрэлсухийн хэлснээс үзвэл Монгол Улс энэ сарын 14-нд намрын түймрээсээ салжээ.
Давхар харъяаллын тухай асуудлыг Засгийн газар энэ бүрэн эрхийнхээ хугацаанд шийдэх эсэхийг гишүүн Р.Гончигдорж сонирхоход Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэл, уг асуудал нь иргэдийн маань хувьд чухлын зэрэгцээ нэлээд төвөгтэй учраас ҮАБЗ-д танилцуулж байж шийдэх юм. Тиймээс мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг судлана гэж оруулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үүнээс илүүгээр тусгах шаардлагагүй гэж үзэж буй юм гэсэн хариулт өглөө. Р.Гончигдорж боло-хоор, гадаадын иргэдийг Монголд давхар харъяалалтай болгохгүй, харин Монголын иргэдийг гадаад орнуудад давхар харъяалалтай болгох нь манай иргэдэд ашигтай гэж үзэж байв.
Монгол Улс Иракийн сэргээн босголтод цэргийн албан хаагчдаа оролцуулах болсноор дэлхийн терроризмын хар дансанд орсон. Тиим болохоор тэр зүгээс манай эсрэг ямар нэг хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэхийг үгүйсгэхгүй. Болзошгүй ийм ажиллагаанаас хамгаалах талаар Мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасныг гишүүн О.Энхсайхан лавлав. Өгсөн хариултаас узэхэд терроризмын учруулж болох аюулаас нэг улс дангаараа бие даан, өөрийгөө найдвартай хамгаалах боломж улам хомс болж буй нөхцөлд улс төр, дипломатын аргаар тэмцэхийг илуүд үзэж буй. Тэгэхдээ Монгол Улс руу нэвтрэх эрхийг олгохдоо нэлээд хянуур хандах болсон юм байна. Үүний хажуугаар гадаадын, ялангуяа
Хятадаас ажиллах хүч болгож оруулж ирсэн болон урилгаар ирүүлсэн хүмүүсээ хаана юу хийж явааг хайхардаггүй, хугацааг нь хэтрүүлдэг, хугацааг нь хууль бусаар сунгуулдаг явдал цөөнгүй байдгийг холбогдох хүмүүс байнгын хорооны энэ хурал дээр хэлж байлаа.
Улсаас хөрөнгө зарж хүмүүсийг малжуулах ажил нэлээд хийсэн. Гэтэл энэ арга хэмжээг ид авч байх үеэс хэдэн жил дараалан ган, зуд болж шинэхэн малчдад хүнд цохилт болсон. Ийм учраас хэдэн малын бараа дөнгөж хараад алдчихсан хүмүүсээс төлбөрийг нь нэхээд баймааргүй байгаа юм. Өмнөх жилүүдэд хийж байсан ямар ажлыг нь үргэлжлүү-лэх, шинээр юуг эхлүүлэх, юуг бурэн эрхийнхээ хугацаанд дуусгахыг тодорхой болгох нь зүйтэй гэсэн саналыг Р.Гончигдорж хэллээ. Гишүүн Б.Бат-Эрдэнэ Мөрийн хөтөлбөрийн төслийг нэлээд тунхаглалын шинжтэй болж. Спортын асуудлыг Эрүүл мэндийн сайд хариуцсаар ирсэн атал төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх ажлын хүрээнд байгаа байдлаар тусгасан байна хэмээн шүүмжилсэн.
Туе Байнгын хорооны дарга М.Энхсайхан МАХН, Эх орон-Ардчилал эвелийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс чухам юу нь Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт орсон, юу нь ороогүйг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед тодорхой танилцуулах нь зүйтэй гэсэн байрсуурьтай байв. Мэн 10000, 500000, 100000 гэсэн мөнгөний амлалтуудыг орхигдуулж ерөөс болохгүй гэж үзэж байлаа. Сонгогчид эдгээрийг өгөхийг төр засгаасаа шаардах эрхтэй. Ялангуяа нийгмийн хамгааллын асуудлаар нам, эвсэл харилцан тохирч байж чуулганд оруулж ирэхийг Засгийн газарт уламжилж өгөхийг хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүхээс М.Энхсайхан хүссэн.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүулэхийг дэмжив. Төслийг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэнэ.
(өнөөдөр 2004.10.28 252)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button