Бензин импортлох гуравдагч гарц олсон уу

ОХУ-д төлөх байсан их өрийг тэглэсэн асуудал сонирхолтой хэлбэрээр босч ирж буй бололтой бөгөөд энэ нь нэгэнт төлөгдсөн 250 сая ам.доллараас 200-г авсан, 50 саяыг нь хариуцахгүй гэсэн утгаар ОХУ ОУВС-д мэдэгдсэн гэсэн мэдээлэл юм. 2005 оны төсвийн тодотголыг хэлэлцэхэд зориулан Засгийн газраас өгсөн саналд зарим яам, газрын төсөв нэлээд нэмэгдэх нь гэж Өнөөдөр сонин мэдээлэв. Тухайлбал,
-Улсын ерөнхий прокурорын төсөв 40 сая
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынх 1,2 тэрбум
-БСШУЯ-ных 12 тэрбум
-СЭЗЯ-ных 34 тэрбумаар нэмэгдэж магадгүй бололтой. Харин 25 тэрбумын төсвийн эрхтэй Ерөнхий сайдын санхүү арван тэрбум болон буурч мэдэх нь.
Ерөнхий сайдын хэлснээр нэлээд онцлогтой Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр-ийг Засгийн газар боловсруулж, хэлэлцэн баталснаа УИХ-д энэ сарын 20-нд өргөн барилаа. Онцлогтой гэдэг нь УИХ-ын сонгуулиар сонгогчдод нам, эвслийн амласныг оруулахыг хичээсэн, хамтарсан Засгийн газрын үед л хийж хэрэгжүүлэх томоохон зорилтуудыг багтаасан явдал гэнэ. Итгэлийн 10000 төгрөг өгөх зорилтыг …ямар нэг байдлаар хэрэгжүүлж эхэлнэ. Бүү эргэлз. Улсын төсөвт нэг төгрөг илүү гарвал түүнийгээ хүүхдэдээ өгье. Хоёр төгрөг илүү гарвал нэг төгрөгөөр нь өрөө төлье, үлдсэн нэг төгрөгийг нь хүүхдүүдэдээ өгье хэмээн Ерөнхий сайд зоригтой амлалаа. Мөн шинэ Ерөнхий сайдын анхнаасаа дэвшүүлж эхэлсэн язгуур шинжтэй зорилтуудаас хэрэгжих боломж бүрдсээр байна. ЖИшээ нь, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг байгуулсан нь электрон засаглалыг хэрэгжүүлэх зэрэг лут зорилтын нааштай шийдвэрлэсэн хөрс нөхцөл болох бололтой.
Монгол улс, БНСУ-ын Консулын албадын анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болов. Солонгосын Засгийн газраас БНСУ-д үйлдвэрийн дадлагажигч илгээх эрхтэй орны тоо 18 байсныг найм болгон бууруулахдаа Монголыг дадлагажигч илгээх эрхтэй тэр цөөн орны тоонд багтаан оруулсныг албан ёсоор мэдэгдсэн байна. Энд үйлдвэрлэлийн дадлагажигч гэсэн нь шууд ажилчнаар, хэдэн арван мянгаар нь хүмүүсийг илгээхээр амлаж буй манай талын зарим амлалттай зөрж байж мэдэхээр ойлгогдоно.
Цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг нэмэхээр судалж, яах нь мэдэгдэхгүй удаан дуншсан бол Эрчим хүчний зохицуулах зөвлөлийнхөн Зах зээлийн голдрилоороо явж байгаа үнийн өсөлтийг Зохицуулах зөвлөл хатуу гараар бариад байж болохгүй. Иймээс цахилгаан, дулааны үнийг нэмнэ хэмээн шуудхан хэллээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр дулааны төлбөр 17, цахилгааных 8,1 хувиар нэмэгдэхийн дээр усны төлбөр бас 19 хувь нэмэгдэж магадгүй аж. Гэхдээ үнийг нэмэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг явуулж байна. Саяхан Казахстанд болсон Төв Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт зөвлөгөөний шийдвэрт Дундад Азийн орнуудаас Хятад, Монголд нефтийн бүтээгдэхүүн худалдана хэмээн тусгагджээ. Тиймээс манай улс 11-р сарын 1-нээс эхлэн ОХУ-ынхаас тонн нь лав 20 ам.доллараар хямд шатахууныг тус бүс нутгийнхнаас авахаар болж байгаа бололтой. Тэр үед үнэ ханш нь дахиад хямдрах магадлалтай дуулдана. Үүнийгээ манайхан Нефть бүтээгдэхүүн импортлох гуравдагч гарц хэмээн нэрлэж байна. Шатахуун импортлогч манай ассууд ч …бензин шатахууны үнийг хямдруулах боломжтой хэмээн ижил утгаар ам алдсан тухай мэдээлэл цацагдлаа. Ажиглахуй, дээр өгүүлсэн хоёр мэдээний үр дагавар зөрчилдөж мэдэхээрийг уншигч та анзаараа биз ээ. Гол нь нефтийн үнэ өсөөд байхаар нь дулаан, цахилгааны үнийг нэмэх гэтэл нөгөө гайт үнэ эргээд буурахаар прогноз гарчихлаа шүү дээ.
Казахстанаас ирэх 70 гаруй вагон буюу 4800 тонн улаан буудайн түрүүч Буудайн сан-гийн Хөтөл дахь салбарт бууж эхэллээ. Энэ нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх КР-1 төслийн хүрээнд Японы Марубени корпорациас манай улсад үзүүлж буй тусламж аж.
Шинэ сайхан орон сууц барьж өгөхөөр амлан, урьдчилгаа авах замаар хагас сая шахам ам.доллар хулхидсан хэрэг гарчээ. Вако гэдэг компанийн солонгос эзэн Чой Дай Ёнг хэмээх ноёнтон эл хэргийн эзэн бололтой. Хулхиддаг, хулхидуулдаг нь нийгмийн үзэгдэл болтлоо өргөжиж, энэ талаар мундахгүй ярьдаг ч авдаг, алддаг хоёулаа хашрахгүй юм даа.
10-р сарын 20-ны өглөө нийслэлд мичин жилийнөвлийн анхны хальтаргаа гулгаа тогтон, замын түгжрэл үүсэв. Энэ үеэр Увс аймагт 26 см цас унажээ.
Мичин жилийн өвөл хэмээн манай сонин уншигчдынхаа чихнээс байнга хонх уяад байгаа. Энэ нь таны нөр их ажил анхаарлыг сатааруулах бус болзошгүй бэрхшээл тулахын цагт ядахдаа сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаасай гэснийх билээ.
2004.10.27, Бизнесийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button