Давхар харъяаллын асуудлыг Yндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна

Давхар харъяаллын тухай асуудлыг Засгийн газар энэ бүрэн эрхийнхээ хугацаанд шийдэх эсэхийг гишүүн Р.Гончигдорж сонирхоход Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэл, уг асуудал нь иргэдийн маань хувьд чухлын зэрэгцээ нэлээд төвөгтэй учраас ҮАБЗ-д танилцуулж байж шийдэх юм. Тиймээс мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг судлана гэж оруулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үүнээс илүүгээр тусгах шаардлагагүй гэж үзэж буй юм гэсэн хариулт өглөө. Р.Гончигдорж боло-хоор, гадаадын иргэдийг Монголд давхар харъяалалтай болгохгүй, харин Монголын иргэдийг гадаад орнуудад давхар харъяалалтай болгох нь манай иргэдэд ашигтай гэж үзэж байв.
Монгол Улс Иракийн сэргээн босголтод цэргийн албан хаагчдаа оролцуулах болсноор дэлхийн терроризмын хар дансанд орсон. Тиим болохоор тэр зүгээс манай эсрэг ямар нэг хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэхийг үгүйсгэхгүй. Болзошгүй ийм ажиллагаанаас хамгаалах талаар Мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасныг гишүүн О.Энхсайхан лавлав. Өгсөн хариултаас узэхэд терроризмын учруулж болох аюулаас нэг улс дангаараа бие даан, өөрийгөө найдвартай хамгаалах боломж улам хомс болж буй нөхцөлд улс төр, дипломатын аргаар тэмцэхийг илуүд үзэж буй. Тэгэхдээ Монгол Улс руу нэвтрэх эрхийг олгохдоо нэлээд хянуур хандах болсон юм байна. Үүний хажуугаар гадаадын, ялангуяа
Хятадаас ажиллах хүч болгож оруулж ирсэн болон урилгаар ирүүлсэн хүмүүсээ хаана юу хийж явааг хайхардаггүй, хугацааг нь хэтрүүлдэг, хугацааг нь хууль бусаар сунгуулдаг явдал цөөнгүй байдгийг холбогдох хүмүүс байнгын хорооны энэ хурал дээр хэлж байлаа.
Улсаас хөрөнгө зарж хүмүүсийг малжуулах ажил нэлээд хийсэн. Гэтэл энэ арга хэмжээг ид авч байх үеэс хэдэн жил дараалан ган, зуд болж шинэхэн малчдад хүнд цохилт болсон. Ийм учраас хэдэн малын бараа дөнгөж хараад алдчихсан хүмүүсээс төлбөрийг нь нэхээд баймааргүй байгаа юм. Өмнөх жилүүдэд хийж байсан ямар ажлыг нь үргэлжлүү-лэх, шинээр юуг эхлүүлэх, юуг бурэн эрхийнхээ хугацаанд дуусгахыг тодорхой болгох нь зүйтэй гэсэн саналыг Р.Гончигдорж хэллээ. Гишүүн Б.Бат-Эрдэнэ Мөрийн хөтөлбөрийн төслийг нэлээд тунхаглалын шинжтэй болж. Спортын асуудлыг Эрүүл мэндийн сайд хариуцсаар ирсэн атал төсөлд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх ажлын хүрээнд байгаа байдлаар тусгасан байна хэмээн шүүмжилсэн.
Туе Байнгын хорооны дарга М.Энхсайхан МАХН, Эх орон-Ардчилал эвелийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс чухам юу нь Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт орсон, юу нь ороогүйг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед тодорхой танилцуулах нь зүйтэй гэсэн байрсуурьтай байв. Мэн 10000, 500000, 100000 гэсэн мөнгөний амлалтуудыг орхигдуулж ерөөс болохгүй гэж үзэж байлаа. Сонгогчид эдгээрийг өгөхийг төр засгаасаа шаардах эрхтэй. Ялангуяа нийгмийн хамгааллын асуудлаар нам, эвсэл харилцан тохирч байж чуулганд оруулж ирэхийг Засгийн газарт уламжилж өгөхийг хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүн У.Хүрэлсүхээс М.Энхсайхан хүссэн.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүулэхийг дэмжив. Төслийг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэнэ.
(өнөөдөр 2004.10.28 252)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button