Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхан, Ж.Самбуугийн шарилыг Алтан-Өлгийд шилжүүлж магадгүй

Энэ ажлын хүрээнд одоо Төрийн ордны урд байрлаж буй Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхант шарил, Төрийн ордны ард талын талбайд буй Ж.Самбуугийн шарилыг тус тус Алтан-Өлгийд шилжүүлэн байрлуулах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Монголын төр, засгийн удирдагчид болох тэдгээр хумүүсийн шарилыг шилжүүлэхтэй холбоотой уг асуудлаар өчигдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тэдний төрөл төрөгсдийн төлөөлөл болгон Д.Сүхбаатарын зээ охин Д.Сүхбүрэн, Х.Чойбалсангийн зээ охин Ч.Халиун, Ж.Самбуугийн хуү С.Сүрэнжав нартай уулзаж ярилцлаа.
Сайд С.Баярцогт, шарил шилжүүлэх ажил нь ихээхэн бэлгэдэл хүндэтгэлтэй чухал ажил гэдгийг тэмдэглэж, төрийн ёслол, шашны зан уйлийг ёсчлон мөрдөж энэхүү ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байгаагаатанилцууллаа. Түунч-лэн тэдний дурсгалыг хүндэтгэх, туух иамтрыг нь судалж хойч үед өвлүүлэх зэрэг асуудлуудад Засгийн газар анхаарч, дэмжиж ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Түүнчлэн Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө болон Чингис хааны, Монгол төрийн тамганы хөшөөнүүд, Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар товч мэдээллээ.
Д.Сүхбүрэн, Ч.Халиун, С.Сүрэнжав нар шарил хөндөх ажил нь хэдийгээр олон арван төрөл төрөгсөд, хамаатан са-дан, нутаг орныхных нь хувьд ихээхэн эмзэг асуудал боловч төр, засгийн шийдвэрлэх учиртай асуудал гэдгийг ойлгож байгаагаа тэмдэглээд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат, УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга С.Оюун, МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд болон албаны бусад хүн байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
(өнөөдөр 2004.10.28 252)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button