Оргодлын ном бэстселлер боллоо

Шүүхээс оргон зайлсан Р.Каражицыг Боснийн хаа нэгтэйд нуугдаж байгаа хэмээн таамаглаж байгаа юм. Тэрбээр номондоо 1992-1995 оны дайны үед Босни-Сербийг удирдаж байсан тухайгаа дэлгэрэнгүй өгүүлжээ. Босни-Сербийн Мэдээллийн сайд Миросав Тохолж Р.Каражицийн ном ямар замаар хэвлэгчдийн гарт орсныг тогтоож чадаагүй байна гэлээ. Хүний эрхийн байгууллагууд Каражицийг баривчлан шүүхэд шилжүүлэхийн оронд ном нь хэвлэгдэхийг зүгээр хараад сууж байна хэмээн эрх баригчдыг шүүмжиллээ.
Яармагт оролцсон Их Британи, Герман, ОХУ-ын компаниуд уг номыг орчуулан хэвлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Маш сайн бүтээл гэж үнэлсэн аж.
Р.Каражицийн талаар үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн хүнийг таван сая ам.доллараар урамшуулна гэдгээ АНУ-ын засаг захиргаа илэрхийлсэн билээ. Номын орлогыг Сараевогийн ойролцоо амьдарч байгаа Р.Каражицийн эхнэр Лилиана Зелен-Каражицид олгох юм байна.
(өнөөдөр 2004.10.28 252)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button