Засгийн газар мөрийн хөтөлбөрөө өргөн барилаа

Төсөлд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилтыг Иргэддээ үйлчлэх төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлага, чадавхийг дээшлүүлж, шийдвэр гаргах бүх түвшинд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн төрийн үйлчилгээг чанарыншинэ шатанд гаргах, улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлж, хүний эрх, амьдрах аюулгүй орчныг хангах стандартад чанарын дэвшил гаргах, хувийн салбарыг өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгон, эдийн засгийн тогтвортой. Өндөр өсөлтийг ханган, мэдлэг, мэдээлэлд тулгуурласан шинэ зах зээл нээхийг дэмжиж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх замаар хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах, гэр бүл, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд шууд чиглэсэн нийгмийн бодлого явуулж, тэдний хуримтлал хийх, газар, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, захиран зарцуулахад нь тааламжтай эрх зүй, дэд бүтэц, санхүү, зээлийн нөхцөл бий болгох, боловсрол, соёл, үндэсний өв уламжлалыг дээдэлсэн, хүрээлэн буй байгаль орчин болон ардчиллын үнэт зүйлс, өөрийн эрхээ хамгаалах өндөр ухамсартай, даяаршлын эриний өргөн боломжуудыг ашиглан эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд чиглэсэн хүний хөгжлийн бодлого явуулахад оршино. гэж тодорхойлжээ.
Төрийн удирдлага, иргэний оролцоо, Нийгмийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хот байгуулалт, бүс нутаг, хөдөөгийн бодлого, Байгаль орчны бодлого, Батлан хамгаалах, гамшгаас хамгаалах бодлого, Гадаад бодлого, Хууль хяналтын байгууллагыг бэхжүүлэх зэрэг найман бүлэгтэй энэ хөтөлбөрийн төслөөс нийгмийн болон хөдөөгийн бодлогын талаар дэвшүүлсэн зорилтыг товчлон хүргэж байна.
Нийгмийн бодлогын үндсэн зорилт нь өрх гэрийг дэмжин тэтгэх, дундаж орлоготой хэсгийн хувийн жин болон иргэдийн худалдан авах чадварыг үлэмж нэмэгдүүлэх, хүний хөгжлийг бүх талаар дэмжихэд орших бөгөөд энэ хүрээнд
Ядуурал, ажилгүйдлийн бодит түвшинг олон улсын аргачлалд нийцүүлэн нарийвчлан тогтоож, түүнтэ йтэмцэх бодлогыг хаягласан, үр дүнд тулгуурласан хэлбэрээр хэрэгжүүлнэ.
Эцэг эх, асран хүмүүжүүлэгч, харгалзан дэмжигчийнх нь орлого, амьжиргааны түвшинг үндэслэн хүүхэд, гэр бүлд туслалцаа үзүүлэх, тэдний бүтээлч санаачилгыг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Монгол улсын боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулна.
Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж, сургалтын шинэ стандартыг боловсруулж мөрдүүлнэ.
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын шинэчилсэн стандартыг хэрэгжүүлж, бага, дунд боловсролын тогтолцоог шинэчлэн сургуулийн өмнөх болон суурь боловсролын хамралтыг нэмэгдүүлнэ.
Англи хэлийг хоёр дахь албан хэл болгох бэлтгэлийг хангахынтулд зохих өөрчлөлтийг сургалтын хөтөлбөрт оруулан, багш бэлтгэхэд хөрөнгө оруулалт хийж, сайн дурын багш нарын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
Сургууль завсардсан хүүхэд буюу сургуульд суралцаж чадаагүй насанд хүрэгчдэд заавал олгогдох боловсролыг нөхөн олгохоор ажиллаж буй иргэний нийгмийн санаачлагыг дэмжинэ.
Инженер, технологийн боловсролыг төрөөс тусгайлан дэмжиж, ийм боловсрол олгоход зориулж хувийн хэвшлээс оруулсан хөрөнгө оруулалтыг урамшуулна.
Мэдээллийн технологийг дээд, дунд шатны боловсролын сургалтад нэвтрүүлнэ.
Мэргэжлийн боловсролын агуулга, стандартыг шинэчлэн, сургалтын чанарыг дээшлүүлж, мэргэжлийн боловсролыг түлхүү хөгжүүлнэ.
Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг компьютержүүлж, сүлжээнд холбох ажлыг ээлж дараатай хэрэгжүүлнэ.
Хот суурин газруудад иж бүрэн үйлчилгээ бүхий Номын өргөө байгуулах санаачилга дэвшүүлж, эрх зүйн болон санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
Монгол улсын шинжлэх ухаан,технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулна.
Соёл урлагийн ажилтан, уран бүтээлчдийгбэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамруулах, олон улсын наадам, уралдаан, тэмцээнд оролцуулах арга хэмжээг өргөжүүлнэ.
Олимп, дэлхий, тивийн хэмжээнд амжилт гаргах магадлалтай спортын төрлүүдийг түлхүү хөгжүүлнэ.
Эрүүл мэндийн салбарын менежментийг боловсронгуй болгож, улсын болон хувийн эмнэлгийн оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах, ялангуяа орчин үеийниж бүрэн оношлогооны төвийг нийслэл хот болон бүсийн төвүүдэд байгуулах санаачилгыг дэмжинэ.
Эх, нялхсын эрүүл мэндэд онцгой анхаарч,Мянганы тунхаглал-д нийцүүлэн эх нялхсын эндэгдлийг бууруулна.
Эрүүл мэндийн даатгалын системийг боловсронгуй болгон бэхжүүлж, хувийн эрүүл мэндийн даатгалыг урамшуулна.
Ажил олгогчид ноогддог татвар, шимтгэлийн ачааллыг бууруулж, хөдөлмөрийн багтаамж ихтэй үйлдвэрлэлийг дэмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
Хүүхдэд төрсөн цагаас нь иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дугаар олгоно.
Хувиараа аж ахуй эрхлэгчид, малчдын эрх ашгийг дэмжиж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг судалж шийдвэрлэнэ.
Ундны усны стандартыг тогтооно.
Аймгийнболон бүсийн төвүүдэд ахмад настныг нөхөн сэргээх, асрансувилахад чиглэсэн газруудыг байгуулж, тэдгээрийг дэмжинэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, төрийн албан хаагчдын болон төсөвт байгууллагад ажиллагсдын үндсэн цалингийн хэмжээг эдийн засгийн өсөлт, төсөвт байгууллагын зардлын хэмнэлттэй уялдуулан нэмэгдүүлэх бодлого баримтална.
Мэргэжилтэй ажилчид бэлтгэх, ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэн 145 мянгаас доошгүй ажлын байрыг шинээр бий болгоно.
Гадаадад хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоно. Тэдэнд төрөөс үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж, зуучлан үйлчилгээнд төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлнэ.
Бүс нутагт өндөр ач холбогдол бүхий хот, суурин газруудыг хөгжүүлэх замаар хот хөдөөгийн ялгааг багасгах бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд
Дөчин мянган орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хот, суурин газруудын авто зам, гудамж талбайн тохижилтод иргэдийн аюулгүй байдлыг хангах стандартыг тогтоож мөрдүүлнэ.
Газар хувьчлалыг хөдөө ороннутагт зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, газар хувьчлалын эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг хөдөөгийн иргэдэд олгоно. Зах зээлд ойр, зам дагуух газрыг хувьчилна.
Ойрын үед төвлөрсөн эрчим хүчний системд холбох эдийн засгийн болон техникийн боломжгүй арваас доошгүй сум, суурин газрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Орон нутагт агаарын тээврийн үйлчилгээг өргөжүүлнэ.
Мянганы зам барих ажлыг үргэлжлүүлж, түүний дагуух гүүр барих, даваа засах ажлыг эрчимжүүлнэ.
2004.10.27, Бизнесийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button