Билл Клинтон Ж.Керригийн сонгуулийн ажилд тусалж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өөрийн намын нэр дэвшигч Ж.Керрийн сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцож эхэллээ. Филадельфид болсон Ж.Керрийг дэмжигсдийн цуглаанд түүнийг үг хэлэхийг сонсохоор хэдэн мянган хүн цугларсан гэж АР
мэдээллээ.
Олон улсын цөмийн энергийн агентлагийн захирал Мухамед Элбарадайн хийсэн мэдэгдэл Ж.Керрид өрсөлдөгчөө хатуу ширүүн шүүмжлэх сайхан боломж олгов.
С.Хусейний армийн мэдэлд байсан 400 тонн орчим тэсрэх бодис ор сураггүй алга болсон. Чухам энэ бодисуудыг ашиглан зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж байж болох юм. Дайны эхний саруудад гарсан хулгай, дээрэм, замбараагүй байдлын үеэр энэ их тэсрэх бодис алга болсон бололтой гэж М.Элбарадай мэдэгдсэн юм. Цагаан ордон үүнд нэг их анхаарал хандуулаагуй боловч сенатч Ж.Керри үүнийг шүүрэн авч мэдэгдэл хийв. Тэрбээр Олон зуун тонн тэсрэх бодис алга болсон явдал Ерөнхийлөгч Ж.Буш Иракийн асуудлыг хяналтаасаа алдсан гэдгийг харууллаа. Тэрбээр энэ асуудалд тайлбар хийхээс булзаж, туслахуудаа илгээж байна гэлээ. Иракийн цэргийн баазаас алдагдсан тэсрэх бодисын тухай энэ мэдэгдэл Ж.Керрид өгч байгаа нэг ёсны бэлэг, үүнийг тэрбээр сайн ашиглах байх гэж АР агентлагийн мэдээнд дурджээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Скот Маклелан байдлыг намжаахаар мэдэгдэл хийв. Тэрбээр хурааж авсан зэвсэг хэрэгслийн жагсаалтыг сэтгуүлчдэд тараагаад, Ямар нэг юм алдагдаагүй. Бид 243 мянган зэвсэг хэрэгсэл хураан авч устгасан. Өдгөө 163 мянган хэрэгслийг устгахаар зэхэж байна гэлээ.
Пентагоны нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж Ирак руу цөмрөн орсон Холбоотны цэрэг шуурхай хөдөлж, тэсрэх бодис алдагдсан гэх,Аль-Хаку цэргийн хангамжийн баазыг эзлэн авсан. Тэр үед тэсрэх бодис тоо ёсоороо байсан хэмээн нотлоод, Удалгүй АНУ-ын цэргүүд тэр объектыг хамгаалахаа больсон гэж мэдэгдлээ.
Ж.Керрийн зөвлөх Жо Локхарт Нисэх онгоц, байшин барилга дэлбэлэх, цвмийн зэвсэг цэнэглэхэд хэрэглэдэг эдгээр тэсрэх бодисыг хаана байгааг засаг захиргаа мэдэж байсан атлаа хамгаалах арга хэмжээ аваагүй гэсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар тэсрэх бодис алга болсон тухай мэдээллийг энэ сарын 15-нд хүлээж авсан даруйдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Раист мэдэгдсэн гэлээ. Үүнээс хэд хоногийн дараа л Ерөнхийлөгч уг мэдээллийг авсан аж. Сонгууль хаяанд ирчихээд байхад энэ мэдээлэл Ж.Бушт тун муугаар нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
(өнөөдөр 2004.10.27 251)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button