Төрөлт

Шинж тэмдэг

Умайн амсрын нээгдэлт (1-р үе)
-10-15 минут тутамд давтагдах жигд базлалт өгнө.
-Базлалтын хоорондын зай улам ойртож, төрөлтийн 1-р үеийн төгсгөлд 2-3 минут тутамд давтагдах бөгөөд үргэлжлэх хугацаа уртассаар 30-40 секунд үргэлжилнэ. Базлалтын хүч ч нэмэгдэнэ.
-төрөлтийн 1-р үеийн төгсгөлд ургийн ус гарч, умайн амсар бүрэн нээгдсэн байна.
-1-р үе нь анхны төрөгчид 18-20 цаг, давтан төрөгчдөд 9-11 цаг үргэлжилнэ.

Ураг хөөх үе (2-р үе)
-2-3 минут тутамд 30-40 секунд үргэлжлэх базлалт
-эхийн санаа зоригоос үл хамаарч үүссэн дүлэлт
-ургийн толгой доошлох тутам хярзан томбойж, шулуун гэдэсний амсар онгойно.
-төрөлтийн II үе анхны төрөгчид 1-2 цаг, давтан төрөгчид 30 минутаас 1 цаг үргэлжилнэ.
-хүүхэд төрснөөр төрөлтийн II үе төгсөнө.

Хойтохийн үе (III үе)
-хүүхэд төрсний дараа умайн агшилт түр хугацаагаар зогсоно.
-хэсэг хугацаа өнгөрсний дараа сулавтар базлалт эхэлнэ.
-умай томбойн агшиж ихэс гарна.
-ихэс умайн хананаас салж байх үед үтрээнээс хар хүрэн цус гарна.

Зайлшгүй хийх шинжилгээ.
-эх барихын гадуур дотуур үзлэг
-аарцаг хэмжих
-биеийн жин өндөр тодорхойлох
-ургийн зүрхний цохилтыг сонсож хянах

I үеийг удирдах
1.ургийн зүрхний цохилтыг төрөлтийн I үед цаг тутамд, ургйин ус гарсаны дараа 15 минут тутамд, төрөлтийн II үед базлалт бүрийн дараа үзнэ.
2.Төрөх эмэгтэйг 4 цаг тутамд шээлгэ, 6-8 цаг тутамд өтгөнөөр бие засуулж байх.
3.Төрөлтийн үеүүдэд цусны даралт, судасны цохилт, амьсгалын тоо зэрэг чухал үзүүлэлтүүдийг хянана.
4.Төрөлтийн төлөвлөгөөг зохионо.

II үеийг удирдах
Төрөлтийн II үеийг төрөх өрөөнд явуулна.
-эх баригч гараа ариутгаад, халад өмсөж, хормогч амны зүүлт зүүж, ариун бээлий өмсөнө.
-эхийг төрөх орон дээр гаргаад, хярзанг спирт, иодоор арчиж ариутгана.
-зөв дүлэх талаар эхэд зөвлөнө.

Эх барьж авах
Хүйг бооход шаардагдах багаж, салиа соруулагч, хүйн хайч, иод, спирт, утас, хүүхдийн нүдэнд дусаах 1%-ийн мөнгөний нитратын уусмалыг бэлдэнэ.
Эх барьж авахдаа Хярзанг алгуур жигд тэлэх, хүүхдийн толгой гэнэт хүчтэй төрөхөөс болон хүүхдийн толгой эрт гэдийж том хэмжээгээр төрөхөөс сэргийлнэ.
-хүүхдийн толгой цухуймагц салиаг соруулна.
-хүүхэд төрмөгц хөлөөс нь өргөж толгойг гэдийлгэж салиаг соруулна.
-хүйн лугшилт зогсмогц эхийн талд болон хүүхдийн талаас 8-10 см-т хавчуур тавьж, дундуур нь хүйг хайчилна.
-хүүхдийг өлгийдэх ширээн дээр тавиад эх баригч гараа дахин угааж ариутгана.
-хүйг спирт иодоор арчаад, арьсны зааг орчим анхдагч боолтыг торгон утсаар хйинэ. Энэ боолтоос дээш 1.5-2 см зайнд 2 дахь боолтыг хйигээд түүнээс дээш 1.5 см зайнд иодонд дүрсэн хайчаар хүйг хайчилна. Хайчилсан талбай дээр спирт, иод дусаагаад хүйн үлдэгдлийг ариутгасан марлиар дугтуйлж бооно.
-хүүхдийн жин, өндрийг хэмжиж, суга цавийг ариун шингэн тосоор арчина.
-нүдэнд нь 1 %-ийн мөнгөний нитратын уусмал дусаана.
-тусгай хулдаас буюу цаасан дээр эхийн нэр, хүүхдийн жин, урт, хүйс, төрсөн он, сар, өдөр, цаг, эхийн төрөлтийн түүхийн дугаарыг 2 хувь бичээд эхэд өгч нөгөөг нь хүүхдийн гарт бооно.

Хойтохын үеийг удирдах (III)
-хүүхэд төрсөний дараа эхийн шээсийг авна.
-ихэсийн үеийг хүлээж өөрөөр нь явуулна.
-хойтох гарсны дараа ихсийн эх талын талбай болон хальсны бүрэн бүтэн байдлыг шалгана. Эхэс гарсны дараа умайн хүзүүг анх төрсөн эхэд заавал шалгана. Хойтохын үе хүндрэлгүй бол 30 минутаас 1 цаг хүртэл үргэлжилнэ.
Төрөлт хэвийн явагдаж 7-гоос дээш үнэлгээтэй гарсан нярай хүүхдийг шууд амлуулна.
Төрсний дараах үе хэвийн явагдаж байгаа нөхцөлд төрсөн эхийг 6-8 дахь хоногт нь гэрт гаргаж, хяналт тогтооно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button