Эзэгтэй та коктейль хийх үү

Манайхны айрганд цагаан архи хольсон хар нүдэн, бага сага шуухинаа тусахад архинд жаахан перц холиод хэвтэр дээрээ уудгийг коктейльд тооцож болно.
Та бүхэнд коктейлийн хэд хэдэн сонгодог жор танилцуулъя. Та туршаад үзээрэй.

Хүйтэн пүнш
1.4 кг ёотон, 10 ш жүрж, 3 ш нимбэг, 2 стакан конъяк, 1 шил Болор архи, АПУ цэвэр ус
1.Ёотонгоор жимснүүдийн хальсыг үрж нунтаг гаргаж авна. Жимсээ хальсалж дугуй хэлбэртэй зүсээд ганц ч үр үлдээлгүй цэвэрлэх шаардлагатай. Нимбэг жүржин дээрээ нэг ширхэг жижиг хан боргоцой нэмэхэд зүгээр.
2.Хэрчиж бэлдсэн жимсээ саванд хийж дээрээс нь 10 стакан цэвэр ус, ёотон хийгээд, хайлтал нь сайтар хутгана.
3.Ингэж бэлдсэн жимсний шүүс рүүгээ 2 стакан конъяк, 1 шил Болор архи нэмж нимгэн самбайгаар жийрэглэн таглана.
Гурван цагийн дараа пүнш хэрэглэхэд бэлэн болно. Шүүж лонхонд савлана.

Бүсгүйчүүдэд зориулсан пүнш
Ром дарс, цэвэр ус, нимбэг, 450 гр сахар
1.Хагас шил ром дарсан дээр 3 стакан цэвэр ус, нэг ширхэг томхон нимбэгийн шүүс шахаж хийнэ.
2.Ёотонгоо хийж хайлтал нь хутгасны дараа 2-3 дараа буцалгаад авна.
3.Пүншээ ширээнд тавихын өмнө мөс нэмнэ.

Гаатай коктейль
250 гр Болор архи, 1 стакан гаатай ликёр, 1 ш жүрж, бага зэрэг нимбэгийн нунтаг хальс
Бүгдийг нийлүүлж сайтар хутгаад хундагалж мөстэй ууна.

Цагаантан
Мөс, 30 мл Болор архи, 30 мл Кахлуа, 60 мл сүү, самар.
Стаканд мөсөө хийж Болор архи, Кахлуа сүүгээ нэмээд савхаар хутгасны дараа дээгүүр нь самраа цацна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button