Сүмс бэлтгэх арга

2 хумс сармис (жижиг хэрчсэн эсвэл бяцалсан)
2 халбага улаан лоолийн нухаш
1 жижиг халбага саахар
Давс
Перц

Хийх хугацаа 40 минут

Заавар

1.Улаан лоолийн дээд хэсгийг хутгаар хирээс татан өнгөцхөн зүснэ. Үүнийгээ буцалсан усанд 2 минут байлгаад аваарай

2.Энэ улаан лоолиудынхаа хальсыг нь авч, жижиг хэрчинэ.

3.Хайруулын тавгыг халааж тосоо хийх ба галаа дунд зэргээр тохируулж сонгиноо хуурна. Үүн дээрээ сармисаа хийж хамтад нь 1 минут хуурна.

4.Үүн дээрээ улаан лооль, улаан лоолийн нухаш болон саахарыг хийнэ.

5.Галаа багасгаж таггүй саванд ойролцоогоор15 минут сүмсийг өтгөртөл чанана.

6.Үүнийгээ давс болон перцээр амтлаад хөргөчинд 2 өдөр хадгалж эсвэл хөлдөөж 2 сарын турш хэрэглэж болно. Энэ тохиолдолд хайруулын тавга юмуу эсвэл халаагчинд халааж хэрэглэнэ.
Энэхүү сүмсийг төрөл бүрийн мах болон гоймон пиццаны сүмсээр ашиглаж болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button