Хачиртай блинчик

Хачир
250 гр Лууван
1 ш Сонгино
1 ш Улаан чинжүү
1 ш Ногоон чинжүү
1 ш Шар чинжүү
1-2 халбага цөцгийн тос
¼ литр Махны шөл
200 гр Бяслаг
Давс
Хар перц

Заавар 4 хүнд зориулсан

Сүүн дээрээ , давс болон перцээ хийж сайн хутгаад, үүн дээрээ гурилаа хийж ахин хутгаарай. Эцэст нь өндөгөө хийж сайн хутгаж өгөөрэй . (энэ нь шингэн байх ёстой бөгөөд үүнийг Паланчикны гурил гэж нэрлэнэ.) Хамгийн чухал нь эхлээд сүү болон гурилаа хольж хутгах явдал юм.
Хайруулын тавган дээрээ цөцгийн тос хийж халаагаад бэлдсэн Паланчикны гурилаа тавагны хэмжээтэйгээр хайрна. (ойролцоогоор 8 ширхэг болно.)
Чинжүү, лууван болон сонгиноо цэвэрлээд, судлын дагуу гонзгой хэрчээрээ.
Хайруулын тавгаа сайн халааж, цөцгийн тос хийгээд, үүн дээрээ дээрх бэлдсэн ногоонуудаа хийж хуураад, махны шөлөө хийж буцалгана. Үүнийгээ давс болон перцээр амтлаарай.
Паланчикны бэлэн болсон гурил дээрээ дээрх ногоо болон бяслагаа эгнүүлж тавиад, дээрээс нь ахин паланчикны бэлэн болсон гурил болон ногоо бяслагаа эгнүүлэх гэх зэргээр хэдэн давхар үе болгоно. Үүнийгээ шарга шүүгээний 180-200 градусд 15 минут жигнэээрээ.
Зөвлөмж
Паланчикны гурилаа зөөлөн гал дээр мөн бага хэмжээний тосонд хайрах (хайруулын тавгаа өнгөлөх төдий тос) ба энэ нь нимгэн дугариг хэлбэртэй байна.
Мөн та өөрийн дуртай ногоогоор хийж болох ба мөн үхрийн (хонь) мах хэрэглэж болно. Энэ тохиолдолд хийх арга нь адил байх болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button