Ж.Энхбаяр ямар хэрэг тарьсан юм бол?

Чадалтай, бэлтэй хүн яахаараа бусдыг залилж, завшдаг юм бол гэж олон хүн гайхаж байна. Энэ тухай Баян хүнийг балаг тойрохгүй гэдэгчлэн юм болоо биз гэх нэгэн байхад Энхбаяр хэзээ тийм их хөрөнгөтэй байсан юм бэ. Одоо л зэс нь цухуйх нь гэх үг ч сонсогдоно.
Хэдэн жилийн өмнө Эрхүүгийн зах дээр гутлын наймаа хийж явсан энэ залууг дуучинС.Жавхланд тоглолтынх нь үеэр жийп машин бэлэглэхэд олон хүний нүд бүлтийсэн. Одоо түүний мэдэлд Глоб констракшн, Глоб интертаймент, Глобинтерфүүдс, Глобинтертрейд, Глоб кредит, Глоб интерсекьюрити, Глоб интертур, Star студи зэрэг найман компани байдаг. Бидэнд олдсон мэдээгээр Ж.Энхбаяр нэлээд яггүй хэргээр шалгагдаж буй бололтой. Учир нь түүний энэ их хөрөнгөний ихэнх нь бусдынх гэнэ. Тэр тусмаа эрүүгийн рецедив, рекэт гэгддэг хүнд гаруудынх юм байх. Энхбаяр ландага хочит Батцэнгэл, Дамбын Хишигжаргал нартай дотно харилцаатай, шоронд очиж, тэдний мөнгийг эргүүлдэг гэсэн яриа ч чих дэлсээд байна. Ер нь түүнийг атаман зантай, аархуу болсон гэдэг юм билээ. Никитон хамтлагийн Батчулууныг таягаараа зодсон дуулианаасаа салж амжаагүй байтал ийм тааламжгүй зүйл сонсогдож буй нь Энхбаярын тухайд дайран дээр давс нэмэв гэгч болж байна.
Ж.Энхбаярын энэ хэргийн талаар албаны хүмүүс ярихаас татгалзаж байлаа. Гэхдээ түүнийг Ганцхудагт хорьсон, Дамбын Хишгээг хорих ангиас авчирч, Ганцхудагт тусгайлан хорьсон явдлууд нь цаг хугацааны хувьд давхцаад байгаа нь сонирхолтой юм.
Энэхүү мэдээллийн үнэн худал нь удахгүй тодрох биз ээ.
/2004.10.28, Монголын мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button