Шашиндаа үнэнч ээж цус сэлбүүлэхээс татгалзлаа

Эмч, сувилагч нар түүнд яаралтай цус сэлбэх гэтэл ихрүүдийн ээж эрс татгалзжээ. Учир нь түүний шүтдэг Эхавагийн шашинд цус сэлбүүлснээр бие нь өөр хүнийх болж хувирдаг гэж үздэг аж. Тиймээс үхсэн ч гомдолгүй хэмээн зурвас бичиж цус сэлбүүлсэнгүй. Энэ шийдвэр нь төрөх тасгийн эмч, сувилагч нарыг хүнд байдалд оруулжээ. Бүсгүйн нөхөр эхнэрээ цус сэлбүүлэхээс татгалзаж байгааг дэмжиж, ихрүүдийг сахиж байна. Амь насаа алдсан ч хамаагүй, шүтдэг шашиндаа үнэнч үлдэхээр шийдсэн эмэгтэйг эмч, сувилагч нар анхааралдаа авч цаг наргүй ажиллаж байна. Үүний зэрэгцээ ихрүүдийн ээж зүрхний согогто йнь илэрч төрөхийн дараахь тасгаас зүрхний палатад өчигдөр шилжжээ.
Манай улсын Үндсэн хуульд шашин шүтэх, эс шүтэх эрхийг чөлөөтэй хэмээн тунхагласан. Эхавагийн шашны сүсэгтнүүд дэлхийн 200 орчим оронд байдаг гэнэ. Манай оронд буй уг шашныхан долоо хоногт нэг удаа цугладаг аж.
/2004.10.28, Зууны мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button