Улс төр аливаа хүнээс нарийн мэдрэмж, тэвчээрийг шаарддаг

Ямар ч байсан өөрийнхөө хэрээр шантралгүй хөдөлмөрлөж, үнэнч шударга байхыг эрхэмлэдэг. Бөх талаасаа аав ээж, хань ижил, анд нөхөд, ах дүү, үзэгч түмнийхээ итгэлийг дааж ирсэн гэж боддог. Харин улс төрд орсноосоо хойш нийт ард түмэн болон төрөлх нутгийнхаа сонгогч олны итгэлийг хүлээж тэднийхээ эрх ашгийг хамгаалж, дуу хоолойг нь төрд хүргэн, төр түшилцэх өндөр хариуцлагатай ажилд бүх бололцоогоо дайчилж, тэднийхээ итгэлийг дааж ажиллаж чадна гэж хичээж байгаа.
-УИХ-ын гишүүдийн байнгын хэрүүлч биш хэлцээ ч биш маргааныг сонсохоор улс төрд хэрэггүй орлоо гэж бодогдох үе гарах юм уу. Спортын салбарт хүч сорихоос юугаараа ялгаатай байх юм?
-Улс төр, спортын салбарт хүч сорихын хувьд цаг хүчээ зөв хуваарилах, нарийн мэдрэмж, тэвчээр шаардах зэрэг адил талууд байна. Бөхийн спорт бол Монгол бөх, Дорно дахины спортын хүнд олгодог өөрийгөө болон өрсөлдөгчөө үнэлэх, бусдад найрсаг хүндэтгэлтэй хандах, бусадтай хамтран урагш ахиж дэвших зэрэг суурь үзэл санаа миний хувьд чухал хэвээрээ байна гэж ойлгож байгаа. Сонгогч олныхоо итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон болохоор улс төрд хэрэггүй орлоо гэж огт бодогддоггүй. Харин ч тэднийхээ итгэлийг даах юмсан гэж хичээдэг.
-Хоёр том улс төрийн хүчин тэнцүү суудал авсан өвөрмөц бүтэцтэй парламентын гишүүн болж ажиллахад ямар сэтгэгдэл төрөх юм?
-Хоёр том улс төрийн хүчин тэнцүү суудал авсан өвөрмөц бүтэцтэй парламент ч гэсэн хэлэлцэж зөвшилцөөд ажиллаж чадвал ямар үр дүнд хүрч болохыг харуулж чадсан. Ямар ч байсан намын бүлгүүдийн Эвслийн засгийн газар байгуулах зөвшилцлийн үйл ажиллагаа амжилттай явагдаж УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж баталлаа. Одоогоор Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсрогдож дуусаад байна. Мөн 2005 оны төсвийн төсөл, Монгол улсын эдийн засаг нийгмийг 2005 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Монгол улсын их хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж батлах шаардлага чухлаар тавигдаж байгаа.
-Аварга маань мэдээж төр засгаа түшилцэн бүхий л хэлэлцэж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйлсэд оролцож байгаа нь ойлгомжтой. Гэхдээ л саарал ордон дотор юу хийж ямар хуулинд санаа оноогоо нэмэрлэж суугаа бол гэж хүн бүр сонирхоод байх шиг?
-2003 онд УИХ-аар Биеийн тамир спортын тухай хууль батлан гаргасан. Энэ бол биеийн тамир спортын салбарын эрх зүйн орчинг бий болгоод ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Биеийн тамир спортын тухай хуулийн ажлын хэсэгт эхнээс нь ажиллаж өөрийнхөө санаа оноог тусгаж ажилласан. Цаашид боловсронгуй болгох шаардлага бий. засгийн газраас Афины олимпод бэлтгэх Үндэсний хороог байгуулж амжилттай ажилласан мөн өөр олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
-Спортын салбарыг мэдэх хүний хувьд энэ салбарын хөгжлийг ахиулах заалтуудыг хамтарсан мөрийн хөтөлбөрт тусгуулах тал дэр бодол санаагаа хэлж, анхаарлаа хандуулсан биз дээ?
-Дэлхий дахинд Биеийн тамир спорт нь хүүхэд залуучуудын боловсрол хүмүүжлийн тогтолцоонд гүнзгий нэвтэрч хүмүүсийн эрүүл саруул аж төрөх чухал хэрэглүүр болж байна. Иймээс биеийн тамирыг хөгжүүлэх ажлыг бүх талаар дэмжих хүн амыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог хангасан спортын цогцолборыг бүсийн тулгуур төвүүдэд Улаанбаатар хотод олимпийн цогцолборыг барьж байгуулах, их спортыг дэмжиж, олимп тив дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг өргөн мандуулах найдвартай спортын төрлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонгон дэмжиж хөгжүүлэх зэрэг заалтууд тусгагдаасай гэж бодож байна. Мөн үндэсний бөх, морь сурын спортыг уламжлал шинэчлэлийг хослуулах үндсэн дээр хөгжүүлэх. Хамгийн гол нь монголчуудын эрхэмлэн дээдлэх нандин ёс жудаг, зан заншил, соёлыг хадгалж ирсэн уламжлалыг сэргээх, үүнд тэмцээн уралдааны өрсөлдөөнт шинж чанараас илүү анхаарах хэрэгтэй юм.
-Танд баярлалаа.
/2004.10.28, Мянганы зууч/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button