Хүний амь хөнөөсөн гэсэн олон удаагийн мэдүүлгээсээ гэнэт буцав

Харин түүний цусанд будагдсан цагаан машиныг Жуковын музейн дэргэдэх зам дээрээс олсон. Энэ хэргийн эзэн, холбогдогч олдолгүй өчнөөн жил болсны эцэст бараг долоон жилийн дараа Авдрантын хорих ангид 18 жил найман сарын ял эдэлж байгаа хоригдол Доржийн Мэндбаяр Уг хэргийг би үйлдсэн гэж хүлээсэн нь цаг хугацаа, орон зайн хувьд яв цав таарч, нотлох баримтуудаар нотлогджээ.
Д.Мэндбаярт Эрүүгийн хуулийн 91-ийн 2, 123-ын 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн эрүүгийн хэргийг шүүх таслах хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болсон уг. Уг хурлыг шүүгч Ц.Оюунчимэгээр даргалуулсан шүүх бүрэлдэхүүн хийлээ.
Шүүгдэгчийн байранд хос жийнсэн өмд, цамцтай, өтгөн хар хөмсөг, хууз сахалтай, бууралдуу үстэй залуу зогсч байна. Энэ бол Доржийн Мэндбаяр. 1968 онд төрсөн 36 настай. 1990-ээд оноос хойш 12 жил, 6 жил, 18 жил 8 сарын гэхчлэн ял сонсч гяндан, шоронгоор дамжиж, одоо Төв аймгийн шоронд хоригдож байгаа хүн юм байна.
…1997 оны 9-р сарын 10-11-нд шилжих шөнө багын хоёр найз Баатарцогт, Энхбаатар хоёр Баатарцогтын цагаан өнгийн Соната-2 маркийн машинтай явж байгаад 24 цагийн үед салахдаа Энхбаатар нь Би чиний машинаар хэдэн төгрөг хийчихээд бууя гэж. Найз Баатарцогт нь ч зөвшөөрч. Ингээд Энхбаатар хотын зүг хөдөлсөн боловч тун удалгүй замаас хүн авч байх шиг харагдсан гэнэ. Урд хаалгаа онгойлгоод эмэгтэй хүн суулгав уу даа гэж харж байсан ажээ. Машин замаас хүн авангуутаа эргээд баруун тийшээ давхин оджээ.
Энэ суусан хүн хэн байв. Д.Мэндбаяр. Тэрбээр өмнө өгсөн мэдүүлгүүддээ, Авдрантын хорих ангиас сагсны тэмцээнд оролцохоор хот орж ирсэн гэдэг боловч хавтаст хэрэгт байгаа гэрчүүдийн мэдүүлгээр бол ангийн орлогч дэд хурандаа Ганбаатар гэж хүний гэр Улдсын их дэлгүүрийн ард байдаг. Д.Мэндбаярнарын хэдэн хоригдлоор байраа засуулж, чөлөөтэй явуулж, архидуулж жаргааж байснаас энэ хэрэг үүдэлтэй гэсэн зүйл ч байна. Ямартай ч тэр шөнө хоригдол Д.Мэндбаяр чөлөөтэй архидаж яваад Толгойтод танил хүүхнийхээрээ очтол байсангүй. Ингээд явж байтал Энхбаатарын унасан цагаан Соната хүрч ирж, гар өргөж зогсоогоод суусан байна. Жолооч согтуу хүн суулгасандаа гэмшсэн үү яасан түүнтэй жаахан маргалдахаар нь цохиод, гүрээнийх нь судсыг тааруулж хутгалан, хоолойг хэрчсэн гэсэн эмнэлгийн дүгнэлттэй хүн амины хэрэгтхийснээ тэрбээр өмнөх бүх мэдүүлгүүдээ хүлээж байсан юм. Эзнийг ньхөнөөж Толгойтод хаячихаад, Амгаланд байдаг танил Дорждэрэмийндээ очиж авцааны мөнгөө аваад архидацгаасан аж. Тэгээд шөнө дунд өнгөрч байхад хотын төв рүү орж бааранд сууна гэцгээн төв замаар орж ирсэн байна. Машины суудал болон өмнө тал нь нэлдээ цус болсныг Дорждэрэм нь хараад Энэ чинь юу болсон юм бэ? гэхэд Нэг хулгайч дургүй хүргээд байхаар нь цохьчихсон юм гэж ярьж байв. Тэгээд хотын төв рүү орвол баригдана гэж бодоод цагаан Соната-гаа Жуковын музейн өмнөх зам дээр орхиж, шөнийн бааранд наргицгаасан байна. Дорждэрэм нь мэдүүлэхдээ, Манайд Мэндбаяр шөнө ирэхдээ хацар дээрээ сорвитой өндөр залуутай хамт очсон гэдэг юм байна. Хаягдсан машинаас илүү дутуу зүйл аваагүй, речакны гоёмсог толгойг л Мэндбаяр Дорждэрэмдээ дурсгасан аж. Ингээд таг чиг дарагдсан гэмт хэргийг долоон жилийн дараа Д.Мэндбаяр хүлээж, үхэлд хүргэсэн шархыг өөрөө үйлдсэн гэж байв. Тэгтэл шүүх хурал дээр Машинд жолоочоос гадна Гомбо-Од бид хоёр явсан. Би хоёр удаа цохисон, Гомбо-Од гүрээ рүү нь хутгалж алсан гэж өчлөө. Улсын яллагч Чи яагаад өмнөх мэдүүлгүүддээ Гомбо-Од хутгалж алсан гэж хэлэлгүй, хэргийг өөрөө хүлээж байсан юм бэ? Ямар нэг дарамт шахалт байв уу? гэхэд Д.Мэндбаяр Би найзыгаа чирээд яахав гэж бодсон юм. Тэртээ тэргүй хийгээгүй хэрэг хүлээгээд сууж байгаа хүн, хийсэн хэргээ хүлээе гэж бодсон гэж хариуллаа. Яагаад энэ хэргийг хүлээе гэж бодсон бэ? гэхэд Их хэлмэгдүүлэлтийн үед өөрийгөө гадаадын тагнуул гэж илчилбэл хөнгөн ял авдаг байсан юм гэнэ билээ. Тэгээд өөрийгөө илчилбэл надад хөнгөн ял оноох байх гэж бодсон гэж байх юм.
Д.Мэндбаяр Би алаагүй, Гомбо-Од алсан гэж мэдүүлснээр улсын яллагч уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал тавьж, өмгөөлөгч Амартогос дэмжиж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөд хүрлээ. Эцэст нь Шүүх бүрэлддэхүүн уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар тогтоов.
Шүүгчид, улсын яллагч, өмгөөлөгч нар Гомбо-Од гэж ямар хүн, хаана байгааг мэдэхгүй гэнэ.
/2004.10.28, Монголын мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button