Миний гарын аяыг дааж, дэд сайд болох хүн байхгүй

-Эх орон-Ардчилал эвсэлд багтсан АН-ын удирдлага булхайтай, луйврын сонгууль боллоо гэж мэдэгдлээ. Орон нутгийн сонгуулийн тухайд таны хувийн бодол?
-Өнгөрсөн зургадугаар сар буюу сонгуулийн үеэр манай намын рейтинг 50-54 хувьтай байсан. Үүний ганц Прогноз төв гаргасан биш. Сант маралын судалгаа бусад PR хийдэг ассоциацийн судалгаанд ч энэ үзүүлэлт гарч байна. 2000 онд УИХ-ын сонгуулиар манай нам 44 хувийн рейтингтэй ороод 72 суудал авч байсан. Яаж ч бодсон манай нам жараас дээш суудал авах боломжтой байсан. УИХ-ын сонгуулийн үед эвслийнхний хийсэн булхай, луйврын үрээр сонгуулийн үр дүн өөрчлөгдөж, манай намд сөргөөр нөлөөлсөн. МАХН засгийн эрх бариад 44%-тай байсан намынхаа рейтингийг 54%-д хүргэнэ гэдэг ажлын үзүүлэлт л байхгүй юу. Харин сая орон нутгийн сонгуулиар УИХ-ын сонгуулиар УИХ-ын сонгуулийн үеэр эвслийнхний хийсэн булхай луйврын замыг хааж чадсан учраас юм үнэнээрээ гарч ирсэн нь энэ. Мэдээж хэрэг унасан бөхөд шалтаг мундахгүй гэж ялагдсан учраас эвслийнхэн Сонгууль шударга бус боллоо булхай луйвар их гарлаа гэж тайлбарлахыг оролдож байна. Яг миний хувийн бодол гэвэл Эх орон-Ардчилал эвслийнхний сонгуулийн үед ярьж байсан амлалтууд нь бүтэхгүй гэдэг нь сонгогчдод ойлгогдсон. 10000 төгрөг хүүхэд бүрт тараана, 40000 орон сууц барина гээд амныхаа хэмжээгээр амласан. Сая мөн л орон нутгийн сонгуулиар 10000 төгрөгөө яриад орсон, сонгогчдыг ер нь нэг удаа хуурч болно хоёр удаа хуурч болдоггүй гэдэг нь харагдлаа. Иймэрхүү нөхцөл байдлаас болоод орон нутгийн сонгуульд эвслийнхэн ялагдсан.
-Орон нутгийн сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулна гэж төсөөлж байна уу?
-Үгүй. Төсөөлөөгүй юм их гарч байна шүү дээ. Жишээ нь Сүхбаатар аймагт манайх яладал хүлээнэ гэж төсөөлөөгүй. Бусад ерөнхий хандлагыг төсөөлж байсан.
-Засгийн газрын гишүүд хэдийн томилогдож ажлаа эхэлсэн ч дэд сайдууд хэзээ тодрох нь тодорхой биш. ХЗДХ-ийн дэд сайд хэн болох нь олны сонирхлыг их татаж байгаа. Баянголын Эрдэнэ, гаалийн Мөнхбат болно гэсэн яриа гарч байна. Та хэнтэй ажиллах хүсэлтэй байгаа вэ?
-Тэр хүмүүсийн нэр яригдаж байгаа гэж би дуулсан. Аль алиныг нь би сайн мэдэхгүй. Эвслийн харьяалалд байдаг хуульчдаас миний чигчий хуруунд өлгөгдөх ганц хоёр хуульч байдаг. Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барьж байх үед Хууль зүйн сайд байсан Амарсанаа яах аргагүй боловсролтой сайн хуульч. Бас ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Дэлгэрмаа байна. Өөр миний гарын аяыг дааж ажиллах хүн эвсэлд байхгүй. Намайг басамжлах биш асуудалд ажил хэргийн үүднээс хандаж хамтарч ажиллаасай гэж би хүсэж байна. Монгол төрийн бүх хууль тогтоомж миний яамаар дамжиж, бидний гараар ордог. Ажил хэрэг, шийдвэр гаргах, боловсруулах асар өргөн мэдлэгтэй өндөр боловсролтой хүмүүс шаардлагатай.Цагдаа ШШГЕГ, хилийн хяналт гээд олон газрууд манай харьяанд байдаг. Ажлаа сайн мэддэг ёс суртахуунтай, чадвартай адаглаад нэр цэвэр, хүн ирвэл болж байна.
-Нямдорж сайдтай хамтарч ажиллаж чадах болж өгвөл барих, үгүй дээ гэхэд өөдөөс нь үзээд байх зоригтой хүн дэд сайдаар тавих гээд эвслийнхэн хайгаад, Эрдэнэ, Мөнхбат хоёр шалгуурт нь нийцэж байгаа гэж яригдаад байгаа?
-Би сонсож л байгаа. Ухаандаа намайг барих хатуу хүн тавих ёстой гэнэ. Би зөвхөн хуулинд захирагдана. Хэн нэгэн хүнд бариулаад байхгүй. Урьд ч бариулж яваагүй, одоо ч, цаашид ч чадахгүй. Мэдлэгтэй байж л намайг барина ш дээ. Тэгээд ч энд чинь хоёр хүн зодолдох, хэн нэг нь ялах дийлэх эсэх асуудал байхгүй. Нийгмийн гол амин сүнс болсон ХЗДХ-ийн дэд сайд юу хийж чадах вэ, ямар чадалтай хүн бэ гэдэг нь чухал. Миний дэд сайд байсан Мөнх-Оргил ямар чадалтай залуу байлаа. Мөнх-Оргилд хүрдэггүй юмаа гэхэд бараанаас нь хол тасрахааргүй хэлтэй устай, мэдлэг боловсролтой хүн тавиасай. Ийм дэд сайдтай байсан системд сайн хүн тавихгүй бол эвслийнхэн шившиг болно биз дээ.
-Үргэлж сөрөг хүчин байсан хоёр улс төрийн хүчин анх удаа хамтран нэг баг болж, нэг засгийн газарт ажиллаж байна. Ойлголцоход хэцүү, хүндрэлтэй зүйл тохиолдож байна уу?
-Эвсэлд балмад цөөн хүн байдаг. Ардчилал гэж аман дээрээ их ярьдаг ч ачир дээрээ анархист үзэл гаргадаг нөхөд байдаг. Засгийн газрын бүрэлдэхүүнд тэр балмад хэсгээс хүн ороогүй учраас одоо ажил явуулахад бэрхшээлтэй зүйл нэг их харагдахгүй байна. Харин УИХ-ын сонгуулиар эвслийнхний амласан мөрийн хөтөлбөрөөс улбаатай хүндрэлүүд удахгүй гарч ирнэ. Угаасаа бүтэнгүй зүйл амласан. Одоо сонгогчид 10000 төгрөгөө нэхэх хандлага ажиглагдаж байна. Үүний хариуг биднээс биш, энэ засгийн газраас биш, хэн 10000 төгрөг амласан, хэн 10000 төгрөг өгнө гэж ярьж УИХ-д сонгогсдон тэр хүмүүсээсээ нэхэх хэрэгтэй. 10000 төгрөг өгнө гэж амласан хүмүүс эртхэн ард түмнээсээ уучлал гуйж, эртхэн учраа олсон нь дээр.
-Сайд нарыг томилох үеэр УИХ-ын нэгдсэн чуулган дээр Таныг сайд байх ёс суртахууны эрхгүй хүн гэж найр найргүй шүүмжилсэн. Та яаж тэсч өнгөрөөж чадав аа?
-Тийм юм сонсоод суух хэнд сайхан байхав. Мэдээж эвгүй байсан. Ер нь над уруу их дайрдаг. Тэр зэргийн дайралтыг даваад гарах сэтгэлийн хат надад суусан. Томилгооны асуудал ярьж эвсэж ядаж байсан үе болохоор би хариу хэлээгүй, үнэн зөв хариуг хүмүүст хүргэх үе ирнэ.
Би дарамт шахалтанд хэзээ ч орохгүй. Төрийн ажил хуулийн дагуу явдгаараа явагдана. Яг үнэндээ Бат-Үүл, Гүндалай мэтүүд ардчилал гэж том том ярьдаг ч асуудалд анаррхист маягаар ханддаг. Юм л бол Н.Энхбаяр, Ч.Улаан намайг буруутгаж, буруу зөвгүй ярьдаг болсон. Анархизмын хөрс суурийг бүрдүүлэхгүйн төлөө тэмцэнэ, хэзээ ч бууж өгөхгүй улс төрд байсан цагтаа… Миний дараа үеийнхэн яах юм бүү мэд.
-Өнөөдөр Дамбын Хишгээ, Шөвгөр гэгддэг Өлзийг барьж хорьсон сурагтай байна. Энэ үнэн үү. Нэгэн үе шуугиулж байсан Центрпойнтын гэгдэх хэрэгт эдгээр эрхмүүд холбогсдон, Центрпойнтын хэргийн тухай ярих бүрд таны нэр хамт гардаг, нийгэмд байсан хар хүчийг дарсан гэж танд олон хүн талархдаг болохоор танаас асууж байна л даа?
-Мэдэхгүй ямар ч гэсэн Бат-Өлзий гэдэг хүний ялынх нь хугацаа дуусаад гарсан. Монголд мафи маягийн зохион байгуулалтын сүлжээ бий болсон, тэдгээр нөдүүдтэй хууль хяналтын байгууллагын ажилтнууд төрийн өндөр албан тушаалтнууд холбоотой гэсэн хардлага нийгэмд байдаг байсан.
-Хийгээгүй хэргийн төлөө хариуцлага хүлээнэ гэж байхгүй…
-Нууц байгаагүй ш дээ. Энд тэнд аль нэг нь зодоон цохион хийгээд бужигнуулж байдаг, сонин хэвлэлээр бичигдэж л байдаг. Ямар ч арга хэмжээ авдаггүй байсан шүү дээ. Гэмт хэрэг хийж ял шийтгүүлсэн хүмүүсийн буруугийн зэрэгцээ тэр үед төрийн өмнө үүрэг хүлээсэн хүмүүсийн буруу ч бас бий. Тэр үед тийм үйлдэл хийх нөхцөл, үүд хаалгыг хааж чадсан бол тэр улсууд ял авахгүй байсныг үгүй гэх аргагүй. Тэр үед өчнөөн л юм болж байсан улаан мөнгөн усны хэрэг, спиртийн хэрэг, засгийн газрын авто баазын машин унаад дээрэм тонуул хийгээд явчихлаа гээд бүх зүйл сонинуудад бичигддэг байсан. Хэн ч ямар ч арга хэмжээ аваагүй шүү дээ. Амиа хичээн, өнөө маргаашийн эрх ашгаа бодож төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй тухайн үеийн хуулийн байгууллагын ажилтнуудын буруу Центрпойнт-ын гэж нэрлэгддэг хэрэгт холбогдсон хүмүүсийг Нямдорж гэдэг хүн бариад орон шоронд хийчихсэн гэдэг ойлголт хүмүүсийн дунд, ялангуяа АН-ын удирдлагуудад байдаг. Би эрүүгийн хэрэгт хүнийг байцаан шалгадаггүй, хэргийг нь хянадаггүй, шүүдэггүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
2004.10.28, Сэрүүлэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button